УИХ-ын чуулганы баасан гарагийн /2025.05.23/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./-ийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ирэх оны төсвийн болон улс орны нийгэм, эдийн засгийг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэж байна. Гэтэл Ерөнхий сайд, тэргүүн Шадар сайд, Шадар сайд алга байна. Чуулганы танхимд Ардын намын 4, АН-ын гурав, нийт долоохон сайд сууж байна. Тэгэхээр энэ хэлэлцүлэг үр дүнтэй болж чадахгүй. УИХ-ын гишүүдийн хүссэн хариултыг өгч чадахгүй.
МАН Бага хурлаараа асуудлыг шийдсэн байх, энэ бол танай намын л асуудал. Засгийн газар өнөөдөр хэвийн ажиллаж байгаа. УИХ-аар Засгийн газрыг огцруулах асуудал орж ирээгүй. Ерөний сайд огцрох тухай асуудал орж ирээгүй.
Тэгэхээр энэ хэлэлцүүлэг үр дүнгүй болно гэж үзээд энэ асуудлыг хойшлуулах горимын санал гаргав. Гэвч Дэгийн тухай хуулиар хэлэлцэх асуудлыг хойшлуулах саналыг өмнөх өдрийн 16.00 цагаас гаргах хуулийн заалттай тул хойшлуулах боломжгүй гэсэн тайлбарыг УИХ-ын дарга өглөө.
53 ХОТ БАЙГУУЛАХААР ТУСГАСАН ХУУЛИЙН ХЭРЭГЖИХ ХУГАЦААГ 1 ЖИЛЭЭР ХОЙШЛУУЛАХ ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.05.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг хийж байна.
2024 оны 6-р сарын 5-ны өдөр батлагдсан Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг 2025 оны 6-р сарын 1-нээс мөрдөгдөж, эхлэхээр тусгасан. Гэвч хууль хэрэгжих бэлтгэл хангагдаагүй байна гэсэн шалтгаанаар хууль хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах асуудлыг Засгийн газраас орууллаа.
Түүнчлэн УИХ-аас 2024 оны 6-р сарын 5-ны өдөр “Хот байгуулах тухай” 72 дугаар тогтоолыг баталсан бөгөөд уг тогтоолоор Дархан, Эрдэнэт, Зуунмод, Хархорум, Багануур, Налайх гэсэн улсын зэрэглэлтэй 6 хот, орон нутгийн зэрэглэлтэй 43 хот (үүнээс 14 нь нийслэлд), дагуул 4 (үүнээс 3 нь нийслэлд) хотыг байгуулахаар тусгасан.
Гэвч энэ хууль хэрэгжих хугацааг нэг жилээр сунгахаар тогтоолын төслийг Засгийн газраас өргөн мэдүүлээд буй юм.
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль болон “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 72 дугаар тогтоолд заасны дагуу дээр дурдсан 52 хотын /Хархорумаас бусад/ эдэлбэр газрын хэмжээ, заагийг тогтоох асуудлаар УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх, харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өмч, хөрөнгө, төсөв, байгууллагын бүтэц, орон тоог шилжүүлэх зэрэг ажлыг орон нутагтай зөвшилцөх болон зохион байгуулахад багагүй хугацаа хэрэгтэй байгаа тул Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх хугацааг хойшлуулах шаардлагатай гэж үзжээ.
Энэ талаар, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагалдуулан Хот байгуулах тухай тогтоолын төсөл баталж, 53 хот байгуулах асуудлыг тусгасан. Тогтоолтой холбогдуулан Ерөнхий сайд болон Засгийн газраас хотуудын эдэлбэр газрын хилийн заагийг тогтоох шийдвэрийн төсөл баталсан. Энэ хүрээнд аймгууд болон орон нутгийн зэрэглэлтэй бусад хотуудад эдэлбэр газрын хэмжээ заагийг тогтоох асуудлаар Ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Энэ шийдвэрийн төсөл бэлэн болоогүй нь хууль хэрэгжих хугацааг хойшлуулах нэг үндэслэл болсон.
Тухайн хотын эдэлбэр газрын хэмжээ заагийг тогтоосны дараа хуульд заасан Хотын зөвлөл, Хотын захирагчийг томилох асуудал шийдэгдэнэ. Үүнийг дагасан суурь асуудлууд яригдах учир хэрэгжилтийг шаардлага хангахгүй гэж үзсэн учир Засгийн газрын энэ төслийг оруулж ирж байна гэж Ажлын хэсгээс тайлбарлав.