XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээгч модон могой жилийн сар шинийн баяр болох гэж байна.
Монголчууд уламжлалт баяраараа муу муухай зүйлийг ярихыг цээрлэдэг ч баяраа тэмдэглэх үеэр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь зүй ёсны хэрэг юм.
Сар шинийн баярын өдрүүдэд архи согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдэж, архинаас үүдэлтэй осол гэмтэл болон өвчлөлтийн тоо өсөх хандлагатай байдаг.
Тухайлбал, өнгөрсөн жилийн сар шинийн өдрүүдэд буюу 2024 оны хоёрдугаар сарын 10-13-ны өдрүүдэд осол гэмтлийн улмаас нас барсан 13 тохиолдол бүртгэгдсэнээс архины хордлогын шалтгаант 5, бусад хордлогын шалтгаант 3, хөлдөлт, осголтын улмаас 1, бусад ослын улмаас 4 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Иймд НЭМҮТ-өөс архины хордлогын үеийн шинж тэмдгийг хэрхэн таних талаарх зөвлөгөөг бэлтгэжээ.