gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ХААН Банк “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Дархан нэхий” ХК-д анхны хөнгөлөлттэй зээлийг олголоо

Бизнес
2025-02-18
24
Twitter logo

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээлийг арилжааны  банкууд санхүүжүүлэхээр гэрээ байгуулсан билээ. “Цагаан алт” хөтөлбөрийн  хамгийн анхны зээлийг ХААН Банкнаас “Дархан нэхий” ХК-д олгох шийдвэр 2-р сарын 4-ний өдөр гарсан тухай өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өнгөрөгч баасан гарагт ХААН Банкнаас уг зээлийг олгож, ХААН Банкны удирдлага, “Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч талууд “Дархан нэхий” ХК-ийн үйлдвэрээр зочлон зээлийн зориулалтын төлөвлөгөөтэй танилцлаа.

ХААН Банкны корпорэйт харилцагч “Дархан нэхий” ХК нь 1972 онд анх байгуулагдсан манай улсын ууган үйлдвэрүүдийн нэг төдийгүй Дархан-Уул аймгийн “нэрийн хуудас” болсон компани билээ. Групп нь үйлдвэрлэлийн 4, үйлчилгээний 4 нийт 8 охин компанитай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд олон улсын стандарт шаардлагад нийцсэн ноос ноолууран бүтээгдэхүүнийг дотоодын болон олон улсын зах зээлд нийлүүлж, цаашид өөрийн үйлдвэрийн үндсэн түүхий эд, материалыг ашиглан олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн ханган нийлүүлэгч болох зорилго тавин ажиллаж байна.

    “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Дархан нэхий” ХК нь 3 төрлийн томоохон төслийг хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн зээл авчээ.  Уг зээлээр шахмал /техникийн/ эсгий, ширмэл дотор болон монгол малын арьсаар хийсэн цэвэр арьсан гутал үйлдвэрлэхэд шаардагдах тоног төхөөрөмж худалдан авч, зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг өргөжүүлэх төслүүдийг хэрэгжүүлнэ. Энэхүү төслүүдийг хэрэгжүүлснээр гутлын болон ажлын хувцасны үйлдвэрүүдийг түүхий эд материалаар хангах, өөрсдөө гутал үйлдвэрлэх, тодорхой салбаруудыг гутлаар хангах улмаар импортын бүтээгдэхүүнийг орлуулах, малын гаралтай бүтээгдэхүүнийг бүрэн эргэлтэд оруулах зэрэг олон үр дүн гарна хэмээн удирдлагууд нь хэлж байна.

    “Дархан нэхий “ХК-д олгож буй зээлээр худалдан авч суурилуулах тоног төхөөрөмж нь эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө багатай гэдгээр ногоон зээлийн шалгуурыг мөн хангаж байгаа нь ХААН Банкны тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн бодлого зарчимд нийцэж буй.

    “Цагаан алт” хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр олон улсын стандартад нийцсэн өрсөлдөх чадвартай, гарал үүсэл, чанарын баталгаатай, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт нэмэгдэж, малын гаралтай түүхий эдийн үнэ цэн өснө. Энэ хэрээр малчдын орлого, амьжиргаа сайжирч, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбар шинэ шатанд гарах юм.

    Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан