Шинэ оны аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан хийсэн судалгаагаар Японд ирсэн жуулчид нийтийн эзэмшлийн газар, тэр дундаа галт тэрэгний болон онгоцны буудлуудад хогийн сав байхгүй байгаа нь аяллын үеэр хамгийн их төвөг учруулдаг болохыг онцолжээ.
Тус улсын таван томоохон нисэх онгоцны буудлаас судалгаанд хамрагдсан 4000 гаруй гадаадын жуулчдын 21.9 хувь нь энэ асуудлыг хамгийн их санаа зовоож буй зүйл гэж үзсэн байна. Олон жуулчид хог хаягдлаа хаях газар олдоогүйгээс болж буудалдаа авч ирэх шаардлагатай болсон гэж мэдэгджээ.
Японд өмнө нь хогийн сав олноор байдаг байсан ч 1995 онд Токиогийн метронд болсон хорт хийн халдлага мөн 2004 оны Мадрид дахь галт тэрэгний дэлбэрэлт зэрэг террорист халдлагуудын дараа аюулгүй байдлын үүднээс олон нийтийн газар хогийн савгүй болжээ.
Ирсэн жуулчдад тохиолдох бусад таагүй байдлын тухайд 15.2 хувь нь ресторан болон зарим үйлчилгээний газруудад ажилтнууд англиар ярьж чаддаггүй гэсэн бол 13.1 хувь нь аялал жуулчлалын газрууд хэт их ачаалалтай байгааг онцолсон байна.
Мөн санал асуулгад оролцогчид хилээр нэвтрэх үйл явцын удаашрал (8.6%) зэрэг асуудлуудыг дурджээ.
Эх сурвалж: Kyodo news