Дэлхийн эдийн засаг, бизнесийн салбарт гарч буй шинэ чиг хандлагыг уншигчдадаа хүргэж, салбар салбарын мэргэжилтнүүд, шинжээчид, манлайлагчидтай уулзуулдаг “Business Frontier” сэтгүүлд Мобиком корпораци ХХК-ийн Гүйцэтгэх захирал Кожи Курушимагийн өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр тус сэтгүүлээс зохион байгуулдаг “Leadership Conclave and Awards 2025” шагналын “Mark of Exellence” төрөлд шилдгээр шалгарсан билээ.
Харилцаа холбооны үйлчилгээг тасралтгүй хүргэсээр ирсэн Мобиком корпораци ХХК нь стратегиэ тэлж, технологид суурилсан инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх TechCo болж байна. Энэ хүрээнд хүмүүсийн амьдралын хэв маяг, сонирхолд бүрэн нийцсэн дэвшилтэт үйлчилгээ, платформоор дамжуулан үнэ цэн бүтээхийг зорьж буй. Энэхүү шинэ стратеги, өөрчлөлтийнхөө талаар Гүйцэтгэх захирал Кожи Курушима ийнхүү хуваалцлаа.
-Харилцаа холбооны салбарт орсон шалтгаан тань юу байв? Ажил мэргэжлийнхээ замналынхаа эхэн үед та ямар туршлага хуримтлуулж байв?
-Японд төрж өссөн хүний хувьд би технологийн хөгжлийг даган өссөн. Биднийг ахлах сургуульд байхад пэйжэр түгээмэл ашигладаг байлаа. Төдөлгүй их сургуульд орсны дараа гар утас, гэрийн интернет үйлчилгээ хурдацтай хөгжиж эхэлсэн. Технологийн ийм дэвшлүүдийг ашиглаж байхдаа би бусад улс орны хүмүүст хүргэх сэн гэж боддог байлаа. Энэ хүсэл цаашлаад харилцаа холбооны олон улсын компанид ажиллах мөрөөдөлд хөтөлсөн.
Бид хэрэглэгчээ ангилж, зан төлөвийн таамаглалыг гаргаж, үүндээ тулгуурлан хэрэгцээ, шаардлага, хүсэлд нь нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгоход хиймэл оюуныг ашиглаж эхэллээ.
Харамсалтай нь, карьераа эхэлж байх үедээ олон улсын салбарт ажиллах боломж шууд олдоогүй. Компанийн стратеги, шинэ бизнес хөгжүүлэлт, маркетинг зэрэг чиглэлд ажилласан юм. Анхны зорилго, мөрөөдлөөсөө ялимгүй хазайсан ч энэ хугацаанд хуримтлуулсан туршлага маань тал талын чадвар эзэмших, бизнесийн мэргэжилтэн болоход минь том нөлөө үзүүлсэн.
-Яагаад Мобикомд ажиллах болов? Өмнөх туршлага тань одоогийн ажилд хэрхэн нөлөөлсөн бэ?
-Японы үүрэн холбооны KDDI компанид ажиллаж байхдаа Мобикомд ажиллах санал авч байлаа. Тухайн үед өөр төсөлд ажиллаж байсан ч олон улсын зах зээлд ажиллах боломж гэж хараад шууд зөвшөөрсөн. Шийдэл эрэлхийлэх шаардлагатай, сорилттой ажилд хэзээнээсээ татагддаг ч байв. Хэдийгээр Монголын зах зээлийг төдий л мэдэхгүй ч ур чадвараа сорих гайхалтай боломж гэж харсан минь алдаагүй.
Түүнээс гадна KDDI-д ажиллах хугацаандаа стратеги, бизнес хөгжүүлэлт, компанийн шинэчлэл, групп компанийн удирдлага, маркетинг зэрэг олон чиглэлд ажиллахдаа сорилт, бэрхшээлийг давж, нүдэнд харагдахуйц, бодит үр дүнд хүрч чадаж байсан тул өөртөө итгэх итгэл ч байсан.
-Хиймэл оюун буюу AI-ын нөлөөгөөр харилцаа холбооны салбар хэрхэн өөрчлөгдөж байна вэ? Мобиком энэ чиглэлд юу хийж, өөрчлөлтөд хэрхэн бэлдэж байна вэ?
-Хиймэл оюун хүмүүсийн үйл ажиллагаа, хөдөлмөрийг дэмжиж, илүү хялбарчилна гэж үздэг олон хүний нэг нь би. Бизнесийн хувьд аливаа үйл ажиллагааг хялбар, автомат болгоход хиймэл оюун чухал үүрэг гүйцэтгэнэ. Тухайлбал, хиймэл оюуныг ашиглаад хэдхэн секундийн дотор мэдээлэл, өгөгдлийг боловсруулан бизнесийн шийдвэр гаргаж байна. Мөн контент бүтээхийг ч хөнгөвчилж, цаг хугацаа, хүч хөдөлмөрийг эрс хэмнэж байгаа.
Мобиком хувь хэрэглэгч, бизнесүүдэд үйлчилгээ үзүүлдэг. Ингэхдээ бид хэрэглэгчээ ангилж, зан төлөвийн таамаглалыг гаргаж, үүндээ тулгуурлан хэрэгцээ, шаардлага, хүсэлд нь нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгоход хиймэл оюуныг ашиглаж эхэллээ. Ингэснээр бид илүү үр дүнтэй ажиллаж, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулж байна. Түүнчлэн шинэ технологийг ашиглах, турших тал дээр баг, хамт олноо ямагт дэмжиж, хамгийн шинэлэг шийдлийг зах зээлд нэвтрүүлэхийг зорин ажилладаг.
Шинэ зүйлс заримдаа амжилт олохгүй байж болно, гэвч эрсдэл хийхгүйгээр урагшлах боломжгүй.
-Харилцаа холбоо, технологийн салбарын хурдтай өөрчлөлтөд дасан зохицохын тулд Гүйцэтгэх захирлын хувиар та ямар стратеги баримталдаг вэ? Хэр үр дүнтэй вэ? Хамт олныхоо урам зоригийг хэрхэн хадгалдаг вэ?
-Удирдагч ч бай, ажилтан ч бай, багийн хувьд урам зориг маш чухал гэж би боддог. Хүн бүрд давуу болон сул тал бий. Байгууллага өрсөлдөх чадвартай байж, тогтвортой үйл ажиллагаа явуулахын тулд хамт олон, багийнхаа бүх чадамж, нөөцийг хэр сайн ашиглаж чадсан бэ гэдэг чухал.
Би харизматай төрлийн удирдагч биш. Гэхдээ багийн гишүүдийн шинэ санааг урамшуулж, бизнесийн шинэ боломж эрэлхийлэхийг байнга дэмждэг. Шинэ зүйлс заримдаа амжилт олохгүй байж болно, гэвч эрсдэл хийхгүйгээр урагшлах боломжгүй.
Мөн удирдагч хүн төгс биш гэдгийг ойлгох нь чухал. Алдаа гаргаж болох ч давтахгүй байх ёстой. Алдсан шалтгаанаа олж мэдвэл ирээдүйд учирч болох эрсдэлийг бууруулна. Тэгэхээр заримдаа удирдагч асуудлын гүн рүү орж, багтаа зааварчилгаа өгөх шаардлага ч гарна.
-Та олон чиглэлд өөр өөр албан тушаал хашсан, туршлагатай Гүйцэтгэх захирлын хувьд харилцаа холбооны салбарын залуу манлайлагчдад зөвлөгөө өгөөч гэвэл юуг онцлох вэ?
-Удирдагч хүн угтаж тосох замыг багтаа харуулах ёстой гэж боддог. Урд яваа хүн зүгээ харахгүй бол хамт олон ч төөрнө. Харилцаа холбоо бол хувь хэрэглэгчид ч, бизнест ч зайлшгүй чухал дэд бүтэц, бас үнэ цэн бүтээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг салбар. Тиймээс зах зээлээ гүнзгий ойлгохын зэрэгцээ ирээдүйд юу болох, ямар өөрчлөлт ирэх талаар хэзээд сониучирхах ёстой.
Технологи, нийгмийн хөгжил асар хурдан өрнөж буй орчин цагт тэр тусмаа шинэ чиг хандлагыг соргог мэдрэх нь чухал. Өөрчлөгдөж байгаа нөхцөл байдалд барьц алдахгүй байж, манлайлж, хэзээд тэргүүн эгнээнд байх боломжийг энэ мэдлэг л олгоно.
Технологи, нийгмийн хөгжил асар хурдан өрнөж буй орчин цагт тэр тусмаа шинэ чиг хандлагыг соргог мэдрэх нь чухал.
-Айсуй таван жилд харилцаа холбооны салбар ямар байх бол? Мобиком ирээдүйгээ хэрхэн харж, хэрхэн бэлдэж байна вэ?
-Харилцаа холбооны салбарын ирээдүй цаашид нэмүү өртөг шингэсэн аппликэйшн, платформ, үйлчилгээ зэрэг үнэ цэн бүтээх бүхэнд илүү төвлөрнө гэж боддог. Дан ганц харилцаа холбооны үйлчилгээ, дэд бүтцэд төвлөрөх нь эрсдэлтэй, зах зээлийн өөрчлөлтөд тэсэж үлдэхэд хэцүү.
Тиймээс Мобиком ирээдүйн боломжийг харж, түншүүдтэйгээ хамтран дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээг дэд бүтцээрээ дамжуулан хүргэхээр ажиллаж байна. Хэрэглэгчдийн маань хүлээлт, хэрэгцээ ч хурдацтай өөрчлөгдөж байна. Тиймээс олон санаачилгыг туршиж, зоригтой өөрчлөгдөж, чухал, зөв шийдлийг санал болгох учиртай. Бид ирээдүйн чиглэлээ ингэж харж байна.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.