"Газар хөдлөлтийн гамшиг тохиолдвол Монгол Улс бэлэн үү" гэх сэдвийг хүрээнд ОБЕГ-аас болон “Нэгэн дээвэр доор 2” төслийн багаас мэдээлэл өглөө.
“Нэгэн дээвэр доор 2” төслийн зохицуулагч А.Ариунболд,"Бид долоон баллын газар хөдлөлтийн бүсэд амьдарч байна. Энхтайваны гүүрийг барьж байсан гаднын хэлэхдээ, "Танай барилгууд хямд үнэтэйг нь бодоод голын мөлгөр дайрга ашиглан барилга барьж байна. Уулын арзгар сарзгар чулууг ашиглах ёстой" гэж хэлж байсан.
Хуучны сургууль цэцэрлэгийн барилга хамгийн эрсдэлтэй барилгад тооцогдож байна. Гэтэл тэнд газар хөдлөлтийн үед хамгийн их хамгаалал шаардлагатай бүлгийнхэн сурч, хичээллэж байна.
Тиймээс, нийт барилга байгууламжийг бүгдийг нь паспортжуулаад өгөөч гэж хүсэж байна. Цахим хуудас дээрээ барилгын газрын зураг, барилгажилтын байдлыг тодорхой харуулсан мэдээллийг цахим хуудаст байршуулдаг болооч гэж хүсэж байгаа юм. Улаанбаатар газар хөдлөлтөд тэсвэртэй хот болгох зорилгоор энэ төслүүдийг хэрэгжүүлж өгөөч ээ.
ОБЕГ-т газар хөдлөлтийн үед ямар арга хэмжээ авах ёстой гэсэн сургалтын бааз бий. Гэр бүл, ажлын хамт олноороо дээрх сургалтад хамрагдаж өөрийгөө хамгаалах чадварт суралцаарай.
Одоо ашиглагдаж байгаа барилга байгууламжийн 40 хувь нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна гэсэн судалгаа бий. Тэгвэл хаана, ямар барилга тэсвэргүй байгаа талаарх мэдээллийг ил тод болгож олон нийтийн цахим сүлжээнд байршуулах ажлыг зохион байгуулах шаардлагатай байгаа юм. Барилгыг паспортжуулан газар хөдлөлт тэсвэрлэх чадамжийн мэдээллийг нь ил тод болгох ёстой" гэв.
ОБЕГ-ын Газар хөдлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Дашцэрэн, "Шадар сайдын тушаалаар газар хөдлөлтийн нөхцөл байдлаар сэргийлэх өрх айл бүрд хяналтын хуудас боловсруулж, веб сайтад байршуулсан. Энэ хяналтын хуудсыг ашиглан гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хамгаалаарай" хэмээн мэдээллээ.
МАНАЙ ОРНЫ НИЙТ НУТАГ ДЭВСГЭРИЙН 66 ХУВЬ НЬ 7-9 БАЛЛЫН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН БҮСЭД ХАМААРЧ БАЙНА
Манай орны нийт нутаг дэвсгэрийн 66 хувь нь 7-9 баллын газар хөдлөлтийн бүсэд хамаарч байна. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас хийлгэсэн судалгаанд Улаанбаатарын газар нутгийн 47.6 хувь нь VII балл, 50 хувь VIII балл, 2 хувь нь ІХ баллын бүсэд хамаарч байна гэсэн судалгаа гарчээ.
Улаанбаатар хотод хүчтэй газар хөдлөлт (жишээ нь VIII-IX баллын газар хөдлөлт) болсон тохиолдолд нийт барилгын 20-40 хувь нь ноцтой эвдрэл хүлээж, зарим нь бүрэн нурж болзошгүй гэсэн судалгааны үр дүн бий.
Энэ сарын 16-ны өдөр Хяналт шалгалтын газрын мэдээлснээр Улаанбаатар хотод нийт 117,910 барилга, Аймаг орон нутагт 12,090 барилга ашиглагдаж буй. Үүнээс ашиглалтын явцад барилгын даацын үндсэн бүтээцэд зөвшөөрөлгүй өөрчлөлт хийсэн буюу эрсдэлтэй барилгууд Улаанбаатар хотод 1382 ширхэг. Орон нутагт 959, улсын хэмээнд нийт 2341 байгаа бөгөөд эдгээр барилгуудын 52 хувь нь орон сууц, үлдсэн нь олон нийт, үзвэр үйлчилгээ, үйлдвэр, цэцэрлэг, эмнэлэг, сургуулийн барилгууд байгаа нь төр засаг, олон нийт яаралтай анхааралдаа авч арга хэмжээ авах ёстойг илтгэж байна.
Нийслэлээс өгсөн мэдээлэлд 2011 оноос хойш орон сууц болон төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн 976 барилгыг паспортжуулж, газар хөдлөлтийн үнэлгээ хийжээ. Уг барилгууд 2002 оноос өмнө баригдсан бөгөөд 976 барилга паспортжуулснаас 574 нь газар хөдлөлтөд тэсвэргүй, 205 нь хүчитгэн ашиглах боломжтой, 206 нь тэсвэртэй гэсэн дүгнэлт гарчээ.
Дээрх тэсвэргүй барилгууд нь газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ бүрэн бус, даацын бүтээцүүдийнх нь бат бөх байдал буурсан, нүдэнд харагдахуйц ан цав, хотойлт, хагаралт цууралт үүссэн байдалтай. Дээрээс нь ашиглалт хариуцаж байгаа газрууд засварыг нь цаг тухайд хийдэггүй учраас даацын чанар буурч, шаардлага хангахгүй хэмжээнд хүрсэн байна.
1. Барилгын насжилт ба стандарт
Улаанбаатар хотын нийт орон сууцны 30 гаруй хувь нь 1970-1990 онд баригдсан бөгөөд тухайн үеийн норм, дүрэм нь газар хөдлөлтийн тэсвэржилт сул. 2000 оноос өмнөх барилгуудын дийлэнх нь газар хөдлөлтийн VIII баллд бүрэн тэсвэртэй гэх баталгаагүй. Хууль бус барилга, өргөтгөлүүд газар хөдлөлтөд хамгийн эмзэг бүлэгт орж байна.
2. Судалгаа, үнэлгээний дүн
ЖАЙКА (JICA) болон Монгол Улсын холбогдох байгууллагуудын хамтарсан судалгаагаар: Хүчтэй газар хөдлөлтийн үед барилгын 30 хувь нь хүнд эвдрэл хүлээж, 10%-д нь бүрэн нуралт үүсэх магадлалтай гэж үздэг. Одон орон, геофизикийн хүрээлэн болон Гамшгаас хамгаалах газар-ын дүгнэлтээр: "Хэрэв Улаанбаатар хотын орчимд 8-9 баллын газар хөдлөлт болбол, нийт барилгын 40 хүртэл хувь нь ноцтой эвдрэл, нуралтад өртөж болзошгүй" талаар судалгаанд дурдсан.
3. Байршил ба хөрсний нөлөө
Нийслэлийн зарим дүүрэг, ялангуяа Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй зэрэг хөрсний усжилт ихтэй, сул хөрстэй бүсүүдэд газар хөдлөлтийн үр дагавар илүү хүчтэй тусна. Зуслангийн бүс дэх модон болон блокоор барьсан түр сууцнууд бүрэн нурах эрсдэл өндөр.
4. Барилгын норм, дүрмийн батлагдсан байдал
Хэдийгээр норм, стандартууд байгаа боловч бүрэн хэрэгжүүлэхэд техникийн болон санхүүгийн хүчин зүйлс саад болдог. Хууль тогтоомж нь байгаа ч түүнийг хэрэгжүүлэх механизм, хяналтын арга хэмжээ хангалтгүй байна. Зарим тохиолдолд хууль тогтоомжийг зөрчсөн хүмүүст ноодуулсан торгууль, шийтгэл нь үр дүнгүй байна.
5. Хяналт, шалгалтын дутагдал
-Барилгын ажилбарт газар хөдлөлтийн тэсвэрлэлийг хангах шаардлагыг хангасан эсэхийг шалгах хяналтын механизм сул. Зарим тохиолдолд барилгын зураг төсөл, материалын чанарыг зөвхөн баримт бичгээр шалгаж, бодит байдал дээр хангалттай хяналт тавихгүй байна.
6. Мэргэжлийн боловсон хүчний дутагдал
Барилгын салбарт газар хөдлөлтийн инженерийн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин хомсдолтой. Энэ нь норм, стандартыг зөв хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байна.
7. Иргэдийн мэдлэг, мэдээллийн дутагдал
Иргэд, тэр байтугай зарим барилгын компаниуд газар хөдлөлтийн эрсдэл, тэсвэрлэлийн шаардлагын талаар хангалттай мэдлэггүй байна. Энэ нь норм, стандартыг хэрэгжүүлэхэд саад болж байна.
8. Хот төлөвлөлтийн асуудал
Улаанбаатар хот болон бусад томоохон хотуудад хот төлөвлөлт зохистой бус, газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд олон барилга баригдсаар байна.
9. Мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх
Газрын хөдлөлтийн инженерийн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх, сургалтын чанарыг сайжруулах. Дээрх нөхцөл шалтгаануудын улмаас тус нөлөөллийн төслийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран салбар бүрийн залуучууд нэгдсэн Дэвшилтэт социал демократ клубээс "Нэгэн дээвэр доор 2" төслийг санаачлан эхлүүлж байгаа юм.
ШУУД ҮЗЭХ: