ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гурван өдрийн турш гал зогсоох шийдвэрээ танилцууллаа.
Тавдугаар сарын 8-наас гурван өдрийн хугацаанд хэрэгжих бөгөөд ялалтын баярыг тохиолдуулан ингэж шийдсэн аж.
Харин үүний хариуд Украины Гадаад хэргийн яамнаас “дор хаяж 30 өдрийн турш” гал зогсоох шаардлагатайг онцолсон байна.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський "Яагаад ч юм бүгдээрээ тавдугаар сарын 8-ныг хүлээгээд, зөвхөн тэр үед гал зогсоох ёстой юм шиг байна. Ингэснээр Путин парадын үеэр тайван байх нөхцөл бүрдэх аж. Бид хүмүүсийн амийг чухалчилдаг болохоос парадыг биш" гэжээ.
Кремлийн зүгээс улаан өндөгний баярын өдрөөр мөн 30 цагийн турш гал зогсоох шийдвэр гаргаж, Украин ч санал нэгдэж байв.
Гэхдээ гал зогсоох хугацаа дуусгавар болоогүй байхад талууд бие бие рүүгээ довтолж, хэлэлцээрээ зөрчсөн хэмээн нэгнээ буруутгасан.
2022 онд дайн эхэлснээс хойш талуудын хооронд түр хугацаанд гал зогсоох оролдлого 20 гаруй удаа хийгдэж байсан ч амжилттай бүрэн хэрэгжсэн тохиолдол байхгүй юм.
Талуудын хооронд энхийн хэлэлцээрийг зуучилж буй АНУ-ын зүгээс бүрмөсөн галаа зогсоох шаардлагатайг онцолж буй.
Эх сурвалж: ВВС