ДШХ-ны мэдээгээр, өвлийн өвгөнд францын хүүхдүүд /өнгөрсөн жил 1,2 сая захидал/, канадчууд /1 сая захидал/, британичууд /750 мянган захидал/ хамгийн их захидал бичдэг байна.
Өвлийн өвгөнд бичсэн хамгийн олон захидал Финландад ирдэг бөгөөд өнгөрсөн жил 150 орны хүүхдүүдээс 720 мянган захидал иржээ.
Мэргэжлийн хүмүүсийн үздэгээр, "Умард туйл, Өвлийн өвгөнд" гэж хаягласан хүүхдийн захидлуудын очих эзэн тодорхойгүй учир, "ялгадаггүй" захидлын тоонд ордог юм. Гэсэн ч дэлхийд улам олон шуудангийн салбар эдгээр захидлыг олон нийтийн болон буяны янз бүрийн байгууллагад явуулах аргыг эрж хайж байна. Ийм практик 1912 онд АНУ-д анх удаа нэвтэрч, одоо дэлхий нийтэд эрчтэй тархаж байгаа юм.
Я.Сүхбаатар