Завгүй, ядарсан үедээ бид өөрийгөө мартаж, зарим зүйлээ хойш тавих хандлага их. Гэвч амьдралын үнэт зүйлүүд нь зөвхөн ажил, амжилт бус эрүүл мэнд, сэтгэл зүй, хувийн аз жаргалын тэнцвэрт оршдог. Хүн амьдралынхаа туршид бие сэтгэл, ухамсар, оюун санааны түвшинд гадаад болон дотоод хүчин зүйлсийн нөлөөлөлд тэнцвэртэйгээр орших нь өөрийгөө сонсох, хайрлахаас эхлэлтэй.
Эм Жи Эл Акуа компани Voyage брэндээс нийгмийн хариуцлагын хүрээнд хүн бүрт энэ чухал тэнцвэрийг сануулж, өөрийгөө хайрлахын үнэ цэнийг таниулах зорилготой “Тэнцвэртэй өөрийгөө хайрлая” компанит ажлыг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд сонирхолтой, урам зориг өгөх цуврал ярилцлагуудыг хүргэж байна. Энэ удаагийн дугаарт Көүч, багш Жаргаа буюу П.Баяржаргалтай ярилцлаа.
-Одоогийн нийгмийн нөхцөл байдалд бие хүн хэрхэн ажил амьдрал, санхүү, бие болоод сэтгэл зүйн тэнцвэртэй байдлаа хадгалах хэрэгтэй вэ?
-Тэнцвэр гэхээр хамгийн түрүүнд арга билгийн тэмдэг санаанд орж байна. Манай улсын төрийн далбаанд алтан соёмбо бий. Соёмбын төв, зүрхэн хэсэгт нь арга билиг байдаг. Аливаа юмс харилцан хамаарал, тэнцвэрт байдалд оршиж байж байгалийн жамаар буюу зүй зохист түвшинд байна гэдгийг энэ тэмдэг харуулдаг.
Арга билиг нь хар, цагаан өнгөтэй буюу эсрэг тэсрэг, хамааралгүй юм шиг хоёр зүйл. Гэхдээ бие биеэсээ харилцан хамаараад нэгэн бүхэл цогц болж, тэнцвэрийг хадгалах ёстой гэдгийг харуулж байна. Жишээ нь гэр бүлийн хоёр хүн өөр өөр орчинд өссөн ч хамтдаа нэгэн гэр бүл болж, харилцан хамааралтайгаар оршдог. Тэнцвэртэй оршиж байж гэр бүл бүтэн болдог.
Зарим байгууллагууд ажилтнуудаа аль болох орой сууж, илүү цагаар ажиллуулахыг хүсдэг. Ингэвэл амжилт гарна гэж үздэг. Гэтэл тухайн ажилтны гаргах амжилт гэр бүлээс нь бас хамааралтай. Энэ тэнцвэр алдагдвал асуудал үүснэ.
-Эрүүл мэндэд сэтгэл зүй хэрхэн нөлөөлдөг вэ?
-Миний хувьд сэтгэл зүй, түүнийг дагасан эрүүл мэндийг их ярьдаг. Эрүүл мэнд гэхээр бид хэтэрхий бие махбодод төвлөрдөг. Гэхдээ сэтгэлд нь ямар асуудал байж тэр нь бие махбодод яаж нөлөөлж байгааг авч үздэггүй. Энэ мөн л тэнцвэр алдсан хэрэг болно.
Зүрх сэтгэлийг нь үнэлэхгүй болохоор тэнцвэрт байдал алдагдаад байна.
Хүн сэтгэлийн амьтан гэж бид ярьдаг. Бид яагаад зөвхөн өнгөц, нүдэнд харагдаж, гарт баригддаг зүйлд л төвлөрөөд байдаг юм? Жишээ нь би танд тусалсан гэж бодъё. Миний тусламж танд магадгүй их биш байж болох ч би зүрх сэтгэлээ зориулан тусалсан. Энэ явдалд та жижиг тусламж гэдэгт л анхаарна. Харин миний хувьд сэтгэл зүрх, цаг хугацаагаа зориулсан. Энэ монголчуудын дунд их нийтлэг байдаг. Бидэнд тусалсан хүнийг сэтгэлээ гаргасан гэж огт боддоггүй, түүнийг нь үнэлдэггүй.
Зүрх сэтгэлийг нь үнэлэхгүй болохоор тэнцвэрт байдал алдагдаад байна. Бусдын төлөө гэсэн сэтгэл үнэгүйдээд ирэхээр хүнд гомдох сэтгэл төрж эхэлдэг. Үнэлэгдэхгүй, ашиглагдахгүй зүйлээ дахиж гаргаж чадахгүй болдог. Ингэж явсаар “Эцсийн дүнд бусдын төлөө явлаа гээд хохироод үлддэг. Амиа хичээсэн хүн л хождог” гэсэн бодол хүнд суучихдаг. Өөрөөр хэлбэл сайн, зөв хүн байхаа больж эхэлнэ.
-Хэн нэгэнд сэтгэлээсээ тусалсан ч талархал хүлээх биш үл тоогдох тохиолдол байдаг. Энэ үед яах вэ?
-Дээр дурдсанчлан энэ зүйлийн цаана тухайн хүний сэтгэл байгаа эсэхийг анзаарах хэрэгтэй. Таны төлөө гаргасан сайхан сэтгэлийг нь бодож үзэж, үнэлэх ёстой. Эд материал, урмын үг, буцаагаад сэтгэл гаргах гэх мэтээр яаж ч үнэлж болно. Хүн сэтгэлтэй гэдгийг л мартаж болохгүй.
Монголчууд бид хүний сайхан сэтгэлийг цагаан, цайвар өнгөөр, сөрөг сэтгэлийг бараан өнгөөр илэрхийлж их ярьдаг. Харалган байдлаа өөхшүүлж, цайвар гэгээлэг байдлаа орхигдуулаад байхаар энэ нийгмийг хар өнгө бүрхэх гээд байна.
-Хэн нэгэнд гомдсон гомдлоо хэрхэн тайлах вэ. Мартах нь зөв шийдэл мөн үү?
-Хүн ямар нэг харилцаанд орж л байгаа бол гомдол гарцаагүй үүснэ. Үл таалагдах, үл ойшоогдох, ширүүн үг хэлэх тохиолдол гарна. Гол нь тэр гомдлыг тайлж, цайруулж үлдэх нь чухал юм. Сайхан сэтгэлтэй байх тусам бусдаас шарх авч, өөрөө хэн ч биш болж үлдэх эрсдэлтэй нийгмийг бид бүтээж байна. Нийгмийн байдлаа харахаар харин ч сайхан сэтгэлтэй байх тусам гомдол их байх гээд байх шиг анзаарагддаг. Нэг гомдлыг тайлахгүй бол дараа дараагийн гомдлыг бий болгоно.
Нэг, хоёр удаагийн гомдолд зөв арга ухаанаар ойлголцож, хэний буруу гэдгийг тайлж чадвал дараа дараагийн хүнд дархлаа үүснэ. Харин үүнийг мартана гэдэг сайн арга биш. Далд ухамсрын ой санамжид гомдол гэдгээрээ хадгалаастай л байгаа. Цаг нь болохоор сөхөгдөөд гараад ирнэ. Тэгэхээр гомдлыг хамгийн сайн тайлах арга нь өөр рүүгээ харах. Тухайн хүнийг л буруутгаад байвал хэзээ ч ойлголцол бий болохгүй. Өөрийнхөө алдааг олж харж байж энэ бүгдийг засна.
Гомдол хураагдах тусам хүний бие махбодод нөлөөлж эхэлдэг. Сэтгэл санаа таагүй явах нь бие махбодод хүчтэй нөлөөлж, өвчин үүсгэдэг. Яг үнэндээ сэтгэл санаа эрүүл мэндэд нөлөөлж буй энэ асуудлыг төрийн бодлогын хэмжээнд авах цаг болсон. Төрийн албан хаагч, эмч, багш нар үргэлж, эцэг эх, үйлчлүүлэгч нарын уур бухимдалтай нүүр тулдаг. Төрийн өндөрлөгүүд, засагт уурласан уураа зүгээр ажлаа хийгээд сууж буй төрийн албан хаагчид гаргадаг хүмүүс олон. Үүний улмаас тэнд бас нэг хүн гомдоно, сэтгэл нь тавгүй болно, уурлана. Уураа гэртээ очоод гэр бүлийнхэндээ гаргана. Энэ зарчмаар сэтгэл санааны тавгүй байдал халдварлаад байна.
“Царайны сайхнаар цай сүлэхгүй” гэж үг бий. Өнгөц ойлгоход сайхан царайтай байлаа гээд сайхан амьдрахгүй гэж байна. Харин гүндээ бол зөвхөн бие махбод, материаллаг зүйл дээр төвлөрөөд хол явахгүй, сэтгэл санаа тань ямар байх чухал гэдгийг илэрхийлж байгаа юм. Сэтгэл санаа асуудалтай бол тухайн хүний амьдрал асуудалтай л гэсэн үг. Хэчнээн тансаг сайхан ширээ засаад суулаа ч ардаас нь татаж чангаах зүйл байвал жаргаж чадахгүй. Эд хөрөнгө, сэтгэл санаа тэнцвэртэй л оршин тогтнох ёстой.
"БҮХ ӨВЧИНД СЭТГЭЛ САНААНЫ НӨЛӨӨ БАЙДАГ"
Монголчуудыг харахад урьд хожид байгаагүй ая тухтай, тансаг, элбэг хангалуун түвшинд амьдарч байгаа юм билээ. 30 жилийн өмнө би хонины нэг шийрийг дөрөв хувааж иддэг байсан. Өнөөдөр бол шийр иддэг айл нэг ч байхгүй. Малын гэдэс дотрыг хогийн цэг дээр хаячихсан байна. Энэ бол тансаглал. Бидний ахуйн нөхцөл тансаг, сайхан түвшинд байна. Гэхдээ бид жаргалтай байна уу гэвэл үгүй. Бидний сэтгэл зүйн асуудал түүхэндээ байгаагүй доод цэгтээ байна гэж хардаг.
Зовлон гэдэг зөвхөн ахуй нөхцөлөөс бус, сэтгэл санаанаас мөн хамаардаг. Сэтгэл санаа сайхан бол бие махбод ч эрүүл. Анагаах ухаанд зөвхөн сэтгэл санаагаар эдгэрдэг өвчин ч гэж байна. Жишээ нь нойргүйдэл. Хүчээр цохиод л унтуулдаггүй юм бол шийдэж чадах анагаах ухаан байхгүй. Бүх өвчинд сэтгэл санааны нөлөө байдаг. Эмч нар сэтгэл санаагаа тайван байлга гэж хэлдэг ч яаж гэдгийг хэлдэггүй, мэддэггүй. Энэ л бидэнд дутагдаж байна. Хүний сэтгэл санаа эрүүл мэнд, аз жаргал, амжилт бүтээлд нөлөөлдөг бөгөөд энэ тэнцвэрийг бид алдаж болохгүй.
-Бага насандаа авсан сэтгэл зүйн айдас түгшүүрээсээ хэрхэн салах вэ?
-Сэтгэл гэдэг яг юу вэ гэдэг зөв ойлголттой болох хэрэгтэй. Нэгдүгээрт, сэтгэл нь цогц зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Бие махбодод чих, арьс, гар, хөл гээд бүгдийг цогцоор нь хамардаг шиг сэтгэлд бодол, ааш зан, итгэл үнэмшил, араншин, мэдрэмж зэрэг багтана. Сэтгэл таны дотор байгаа шүү гэдгээ мэдрэмжээр илэрхийлдэг. Товчхондоо сэтгэл бол мэдрэмж гэдэг бариултай гэж ойлгож болно.
Өөрийнхөө тэнцвэрийг бүү алдаарай.
Сүүлийн үед сэтгэлийг ил, далд ухамсар гэж хоёр хэсэгт ангилж авч үзэх болсон нь зөв санагддаг. Учир нь энэ хоёр хэсэг өөр зарчмаар ажилладаг.
Бага насандаа нохойнд хазуулсан хүн нохойнд дургүй, айдастай болчихдог. Ил ухамсраараа бид нохой жижиг, хөөрхөн амьтан, айх зүйлгүй гэж боддог ч далд ухамсар үүнийг үгүйсгэнэ. Далд ухамсарт бага насанд авсан мэдрэмжүүд арилахгүйгээр үлдчихдэг. Үүнийг засаж болох ч шууд өөрчлөх амаргүй. Өөрчлөх хамгийн сайн арга нь бясалгал. Хүний анхаарлыг төвлөрүүлж, далд ухамсартаа нэвтэрч, өөртэйгөө ярилцах боломжийг бясалгал олгодог.
Далд ухамсарт суусан мэдрэмжийг өөрчилснөөр сэтгэл санааны байдал өөрчлөгдөнө. Хүн дараагийн түвшинд гарч хөгждөг. Өөр нэг жишээ дурдахад, манай хүүхэд бие султай гэж ярьдаг хүмүүс бий. Хүүхдийг багаас нь ингээд өсгөчихөөр тухайн хүн би бие султай, бие өвдөж байж бусдын анхаарлыг татна, угаасаа ингэж өвддөг гэж боддог болно. Ингээд сэтгэлээрээ биеэ доройтуулж эхэлнэ.
Эцэст нь хүний сайхан сэтгэл гэдэг нийгмийн харалган байдлыг цайруулж, тэнцвэрийг бий болгон гэрэл асаах зүйл мөн. Гэхдээ сайхан сэтгэлдээ өөрийгөө бас оруулах хэрэгтэй. Өөрийнхөө тэнцвэрийг бүү алдаарай.
Дэлгэрэнгүй бичлэгийг ЭНДээс үзээрэй.