Цементийн татварыг таван хувь болгосон ч чанар нь дагаад буурав
Засгийн газрын өнгөрсөн тавдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаас Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь тогтоох тухай Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолд өөрчлөлт орсныг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлсэн.
Тэрээр “Цементийн үйлдвэрүүд түүхий эдийн болон түлшний нөөцөө хангалтгүй бүрдүүлсэн. Иймд энэ оны бүтээн байгуулалтад шаардагдах цементийн хомсдол үүсэх нөхцөл бүрджээ. Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж, импортын цементийн гаалийн албан татварыг 20-иос таван хувь болгов.
Чанаргүй цементээр барьсан барилгад цууралт үүсэх, ус гоожих, хагарах зэрэг хүндрэлүүд үүсдэг.
Цаашид үнийг бууруулж, үнэ хөөрөгдөхөөс урьдчилан сэргийлнэ. 2022 онд дотоодын үйлдвэрүүд цементийн үйлдвэрлэлээ илт багасгасан. Үүний улмаас гуравхан сарын дотор цементийн үнэ гурав дахин өссөн. Үүнийг дахин давтахгүй. Энэ онд Засгийн газрын захиалгаар нийт 10 их наяд төгрөгийн бүтээн байгуулалтыг ААН-үүд гүйцэтгэнэ. Иймд цементийн эрэлт өснө” гэсэн юм.
Сангийн яамнаас санаачлан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсан энэ шийдвэр ирэх аравдугаар сарын 31 хүртэл үргэлжилнэ.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг өнгөрсөн сард импортын цементийн чанарыг шалгажээ. Тэд энэ сарын 8-нд шалгалтын дүнг танилцуулав.
Барилгын материалын “44” захад борлуулж буй БНХАУ-ын цементээс нийт зургаан дээж газар дээрээс нь авч, барилгын материалын сорилтын лабораторид физик механик үзүүлэлтийг тодорхойлуулжээ. Шинжилгээг 28 хоногийн хугацаатай хийсэн байна. Учир нь цементийн чанарыг 3, 7, 21 дэх хоногт хянадаг юм.
Дээрх дээжүүдээс гурван дээжийн шахалтын бат бэх нь 42.5 МПа байхаас 42МПа, 39.9 МПа, 41.5 МПа гарчээ. Гурван дээжийн хоёр нь стандартад заасны дагуу хүлцэх алдаа буюу бага зэргийн согог, стандартын шаардлагаас байж болох хэлбэлзэл 40МПа байж болохоор заасанд хамаарч, 39.9 МПа гарсан нэг дээж шаардлага хангаагүй.
Барилгын үндсэн бүтээц, бетон зам, хучилт, өрлөг, далан суваг, усны хоолой, хамгаалалтын түшиц хана, төмөр бетон эдлэл, бетон зуурмаг үйлдвэрлэхэд цементийг орц нормын дагуу хэрэглэх шаардлагатай. Чанарын шаардлага хангаагүй цементийг ашиглах нь маш их эрсдэл дагуулдаг.
Иймд шаардлага хангаагүй НЭГ дээжид дахин нарийвчилсан шинжилгээ хийж, барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу холбогдох арга хэмжээг авна. MNS 3091:2008 стандартад заасны дагуу 50кг цемент тутамд хүлцэх алдаа 1кг байдаг бөгөөд үүнээс их байвал стандартын шаардлага хангахгүй. Энэ шаардлагыг ч импортын цемент хангаагүй.
Барилга, хот байгуулалтын яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзоригоос татварыг бууруулснаар импортын цемент өссөн үү, үнэ буурсан уу зэрэг асуултад хариулт авав.
-Барилгын материал нийт төсөвт өртгийн 60-70 орчим хувийг эзэлдэг. Үүн дотор цемент, цементэн бүтээгдэхүүн барилгын материалын нийт зардлын 19.7 хувийг эзэлдэг. Цемент дангаараа өртгийн 5 хувийг эзэлдэг. Цементийн үнэ өсөхөөр барилгын үнэ 10-20 хувиар өсчихдөг. Хоёр жилийн өмнө барилгын үнэ ихээхэн өссөн.
Бид барилгын компаниудад анхааруулж, цемент худалдан авахдаа анхааралтай байгаарай хэмээн сануулах зорилгоор хяналт шалгалтын үр дүнг нээлттэй танилцуулсан. Ер нь гуравдугаар сард чанаргүй, өнжсөн буюу удаан хадгалсан цемент импортлох магадлал өндөр байна. Цементийг 60 хоногоос дээш хугацаагаар хадгалбал чанар нь буурдаг.
-Стандартад хүрээгүй цемент худалдсан иргэн, ААН-д ямар хариуцлага тооцох вэ. Тэдний нэрийг ил хэлж болохгүй юу. Цементийг буцаан татах уу?
-ААН-үүдийн нэрийг шууд зарлавал нэр хүндэд нь халдсан болчихдог, энэ эмзэг асуудал. Сүүлийн шинжилгээгээр нэг ААН хоёр дээж өгөхөд нэг нь хангаад, нөгөө нь хангаагүй. Хяналт шалгалтын тухай хуулиар дараагийн арга хэмжээг авах эрх улсын хяналтын байцаагчдад бий. Шаардлага хангаагүй дээжийг устгана эсвэл маркийг нь бууруулан ашигладаг, эргүүлэн татан авдаггүй.
-Татвар буурснаар импортын хэмжээ өссөн үү?
-Манай улсын цементийн зах зээлийн 12 хувийг импортын цемент эзэлдэг. 2023 онд нийт 255 мянган тонн цемент импортолжээ. Өнөөдрийн байдлаар 146 мянган тонн цемент оруулсан. Тэгэхээр импорт өсөөгүй байна.
Манай улсад долоон үйлдвэр бий. Эдгээрийн суурилагдсан хүчин чадал нь 4 сая тонн боловч бодит хүчин чадал нь гурван сая орчим тонн байна. Харин бодит хэрэглээ жилийн 2.3 сая тонн. Цаашид бид ОХУ руу цемент экспортлохоор үйлдвэрүүдтэй хамтран судалгаа хийж байна. Шинэ үйлдвэрүүд байгуулахаар төслийн шатандаа яваа ажил ч бий.
-Үнэ өсөнгүүт импортын татварыг бууруулан, “галыг намжаасан” ч барилгын материалаа дотоодоосоо хангах бодлоготой Засгийн газрын шийдвэр зөрчилдлөө.
-Татварыг манай яам дангаараа мэдэж шийддэггүй. Бүтээн байгуулалтын ид үед цементийн хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлж, импортын татварыг нэмсэн. Ямартаа ч оны эхнээс цементийн үнэ буурлаа. Цементийн татвар ирэх аравдугаар сарын 31-нээс хойш эргээд 20 хувь болно.
-Чанаргүй цементийг гааль яагаад нэвтрүүлэв?
-Гаалийн байцаагчид бичиг баримтын бүрдлийг шалгаад л нэвтрүүлдэг. Импортын барилгын материалын чанарыг хил дээр хянахын тулд Замын-Үүд, Алтанбулагт лаборатори байгуулж байна. Замын-Үүдийн лабораторийн барилга дууссан, одоо тоног төхөөрөмжөө суурилуулна. Хоёр лаборатори энэ онд үйл ажиллагаагаа эхэлж, будгийн химийн найрлага, орц зэргийг нарийвчлалтайгаар шалгаж, хилээс дотогш нэвтрүүлэх, эсэхийг шийддэг болно.
ЧАНАРГҮЙ ЦЕМЕНТ АШИГЛАХЫН СӨРӨГ ДАГАВАР ЮУ ВЭ?
Чанаргүй цементээр барилга баривал газар хөдлөлтөд тэсвэргүй барилгууд сүндэрлэнэ. Газар хөдлөлтийн балл 10-аас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай. Мөн барилгад цууралт үүсэх, ус гоожих, хагарах зэргээр барилгын чанарт нөлөөлдөг байна.
Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор С.Батсайхан “2013 онд Улаанбаатарт хийсэн эрсдэлийн үнэлгээгээр газар хөдлөлт болбол төвлөрсөн орон сууцны 11 хувь, хувийн орон сууцны 33 хувь нурна. Хотын төвд 7552 хүн, гэр хороололд 38 мянган хүн амь үрэгдэх эрсдэлтэй” гэжээ.
Барилгын материалын 70 орчим хувийг дотоодоосоо хангах нь энэ салбарын гол зорилго. Гэвч импортын татварыг үе үе ихээхэн бууруулсаар байвал дотоодын үйлдвэрлэл тэлэхгүй. Уг нь төрийн бодлого алсаа харсан, урт хугацааны турш үр дүнгээ өгөх ёстой байтал үнэ савлалаа гээд импортын татвараа бууруулж, чанаргүй цемент нийлүүлсээр байх уу?
Сонгуулийн өмнө гурил, цементийн татварыг гэнэт бууруулсан. Гэвч Засгийн газрын хүлээсэн шиг гурил, цементийн үнэ төдийлөн буурсангүй. Харин ч чанаргүй цементийг хяналтгүй нэвтрүүлсээр байна. Ер нь худалдан авалтад үнэ чухал ч үнээс илүү чанарыг нэгдүгээр тавих бүтээгдэхүүнүүд бий. Энэ дүрэм хүнс, барилгын талх болсон цемент гэх олон бараанд хэрэгждэгийг санах хэрэгтэй.