Нийслэлийн иргэдийн ундны усны нөхцөл байдал болон Туул голын уснаас авсан дээжээс гэдэсний савханцар нян илэрсэн талаар Усны газраас мэдээллээ.
Тус газрын дарга З.Батбаяр “Зайсан орчмын ундны уснаас гэдэсний савханцар нян илэрсэнтэй холбоотойгоор савласан усны борлуулалт нэмэгдсэн. Тиймээс энэ савласан уснуудад шинжилгээ хийлээ. Азаар савласан усанд ноцтой хэмжээний аюул алга. Санамсаргүйгээр сонгож дээж авсан 19 нэр, төрлийн савласан усанд хүний эрүүл мэндэд нөлөөлөхүйц хор байсангүй. Гэхдээ хэлэхээс өөр аргагүй асуудал байна.
Монгол Улсад үйлдвэрлэж буй савласан усанд мөрдөх эрдэслэг цэвэр усны стандарт бий. Энэ 19 усны гуравт нь стандарт зөрсөн зүйл байсангүй. Бусад уснаас тодорхой хэмжээний стандартын зөрүү гарсан, гэхдээ энэ зөрүү нь маш бага. Бид компани бүрд нь бичиг явуулна.
Компаниуд дунджаар 3 төгрөгөөр нэг литр ус авдаг. Үүнийгээ савлаад 1000 орчим төгрөгөөр худалдаалж байгаа.
Үүнийг яагаад хэлж байна вэ гэхээр ундны усны стандарт огтхон ч зөрөх ёсгүй. Гэтэл зарим компани хүчингүй болсон 2007 оны стандартыг тавьсан байх жишээтэй. Бид улирал тутамд ундны усны стандартыг лабораторид шинжилнэ. Энэ удаад анхааруулж хэлээд, дараагийн удаа компани болгоноор зарлана.
Энэ чинь бизнес шүү дээ гэж хэлж магадгүй. Савласан ус үйлдвэрлэж буй компани бараг 100 хувь крантын ус авч ашиглаж байгаа. Өөрөөр хэлбэл бидний уудаг крантын усыг авч ашиглаад шүүж боловсруулаад савлаж байгаа. Ингэхдээ усанд байх эрдэс бодисын хэмжээг хэт багасгаж, хэт шүүсэн уснууд ч байна. Эдгээрийг цааш гаргаж ирнэ.
Компаниуд дунджаар 3 төгрөгөөр нэг литр ус авдаг. Үүнийгээ савлаад 1000 орчим төгрөгөөр худалдаалж байгаа. Энэ уснаас нь дээж авахад азаар аюул илрээгүй ч стандарт зөрчсөн асуудлууд гарч ирж байна” гэлээ.