Интернэтийн “Google” сайтыг мэддэггүй хүн байдаггүй гэвэл хилсдэхгүй. Энэ компанийг үндэслэгчийн нэг Оросын цагаач Сергей Брин юм. Тэрбээр интернэтийн компаниас 180 тэрбум ам.доллар олжээ.
“Хэвлэлийнхэнтэй уулзах дургүй тэрбумтан Оросын сэтгүүлчидтэй ярилцахаас татгалзаагүй аж. Тэрбээр өөрийнхөө орос аялгаас уучлалт гуйсан бөгөөд хар багадаа Америкт цагаачилсныг бодвол харин ч дажгүй ярьж байжээ.
-Та дөнгөж таван настайдаа Оросоос
явсан. Москвад юу өөрчлөгдсөн байна даа?
-Би дөрвөн жил
гаруйн өмнө ОХУ-д ирсэн. Улс орон Москва хэрхэн өөрчлөгдсөнийг харах хэчнээн
сайхан байна гээч. Оросууд зөвхөн нефтээс хамааралгүй технологийн
хөгжлийн гарц хайж эхэлсэн нь зөв хэрэг.
Дашрамд Дэлхийн хоккейн аварга болсонд баяр хүргэе. Би энэ үед Тверьт байсан. Хүмүүс гудамжны дэлгэц рүү яаж гүйж байхыг харсан.
-Бид
бас UEFA-гийн цомын аварга болсон.
-Тийм үү.
Мэдээгүй. Тэгвэл давхар баяр хүргэе.
-Та
Оросод өөрийнхөө амжилтыг давтаж чадах болов уу?
-Би их азтай
хүн. Миний олж авсан боловсрол, компьютерт дуртай маань амжилтад хүргэсэн.
Хэрвээ бүгдийг дахин эхэл гэвэл би юу ч өөрчилмөөргүй байна. Ер нь бол Оросод ч
гэсэн томоохон компани байгуулж болно гэж бодож байна.
-Та
өөрийгөө америк гэж боддог уу эсвэл орос гэж боддог уу?
-Аль алинаар
нь. Мэдээж хэрэг би Америкт амьдардаг. Гэвч эцэг, эхтэйгээ оросоор ярьдаг.
-”Google”-ийг
дэлхийн хамгийн сайн цалин олгогч компани гэдэг. Тэр ч байтугай нохой, мууртайгаа
ажилдаа ирж болдог гэх юм?
-Мууртайгаа ирж
болохгүй. Зөвхөн нохойтойгоо.
-Яагаад?
-Нохой харшил
бага өгдөг. Манай компанийг эхлэх үеэс нэг ажилтан маань нохойтойгоо ирдэг
байсан. Тэр нохой сайн ажилладаг байсан шүү. /инээв/
-Ийм
том компанийг удирдах хэцүү байх. Стрессээ хэрхэн тайлдаг вэ?
-Тийм шүү.
Хүнд. Би спортоор хичээллэдэг.
-Та
саяхан гэрлэсэн. Эхнэртэйгээ яаж танилцсан бэ?
-Дүү нь биднийг
танилцуулсан. Эхнэр маань манай анхны оффисын машины гараажийг түрээсэлдэг
байсан юм.
-Та
алдар нэртэй, баян хүн. Тэрбумтны статуст дасч байна уу?
-Би тэгтлээ
өөрчлөгдөөгүй гэдэгт итгэлтэй байна. Намайг тодорхой хүрээнд л таньдаг.
Москвагийн гудамжаар явахад хэн ч намайг танихгүй байсан. Би бусдын адил хэвийн
амьдармаар байна. Би кино од биш шүү дээ.
-”Google”-ийн
амжилтын нууц нь юунд байдаг вэ?
-Бид 1998
онд л компани болсон. Бусад компаниуд хайлт хийхээс зайлсхийж байсан.
Харин бид хайлтад бүх анхаарлаа төвлөрүүлсэн. Бид технологио байнга шинэчилдэг.
Сүүлийн жилүүдэд л гэхэд текст, зураг, видео нь хамт гарах технологи
нэвтрүүлсэн.
-Тэгэхээр
хайлтаа үргэлжлүүлэх болно гэсэн үг үү?
-Бид зөвхөн
хайлт бус эрчим хүчний төсөл хэрэгжүүлнэ. Компьютер их хэмжээний тог иддэгийг
та бүхэн мэднэ. Тиймээс эрчим хүчний өөр эх үүсвэр хайна.
-Бизнесийн
ертөнцийн нэр хүндтэй хүнээр та хэнийг нэрлэх бол?
-Уоррен Баффет.
Мөн “Apple”-ийн Стив Жобс. Ер нь олон хүн бий.