Хэрэв та В-3 бүлгийн цустай бол газрын самар, улаан
буудай, загас улаан лооль зэргийг идэхээс татгалзаарай. Учир нь энэ төрлийн
бүлгийн цустай хүмүүст уг бүтээгдэхүүн нь үл зохидог аж. Ингээд таны цусны
бүлэгт хүнсний ямар бүтээгдэхүүн зохихыг проф.Б.Болдсайханы зөвлөснөөр хүргэж
байна.
1957 онд Америкийн эрдэмтэн Жеймс Адомо Европын томоохон эмнэлгүүдэд судалгаа
явуулжээ.
Цус хүний амьдралын эх үүсвэр болохынхоо хувьд цусны элементүүд хоол унднаас
хамаарах нь зайлшгүй гэнэ.
Нийтийн тооллын өмнөх (НТӨ) 40000 жилийн өмнөөс хүний өвөг болох Кро Магнонууд
хүн төрөлхтний хоол хүнсний анхны хэлбэрийг үүсгэсэн гэлцдэг. Тэд чадвартай,
догшин анчид байсан учраас хүнсэндээ махыг өргөнөөр хэрэглэдэг байжээ.
Судлаачид О-1 бүлгийн цусны үүслийг энэ үетэй холбон тайлбарладаг. О-1 бүлгийн
цусыг дэлхий нийтэд тархсан үндсэн язгуур бүлгийн цус ч хэмээн үзэх нь
бий.
Харин А-2 бүлгийн цус Ази болон Дорнын орчимд МЭӨ 25000-15000 жилийн өмнө хүн
төрөлхтөн газар тариалан, мал аж ахуй эрхлэх болсноор үүссэн гэж үздэг байна.
В-3 бүлгийн цус нэлээн хожуу буюу МЭӨ 15000-10000 жилийн өмнө Африкаас
Гималайн өндөрлөг уулс, Пакистан, Энэтхэг, Ираны нурууны орчим Кавказ болон
Монгол овогтонд үүсжээ. Энэхүү цусны бүлэг удалгүй Евро-Азийн тал нутагт
зонхилох болсон аж.
Монголчууд Өрнийн зүгт соёл иргэншлийг түгээж байхдаа мах, сүүгээр
хооллодог байжээ. Тэр үеэс В-3 бүлгийн цус баруун зүгт тархсан байж болох
тухай Америкийн эрдэмтэн Жеймс Адомо, Катерин Витней нар бичжээ.
Газар зүйн байрлалын хувьд цусны бүлгүүдээс хамгийн тодорхой тусгагдсан
нь В-3 бүлгийн цус юм.
В-3 бүлгийн цустай хүмүүсийнхээ тоогоор Монгол, Япон, Хятад, Энэтхэг, Герман,
Австри зэрэг улсууд дээгүүр бичигддэг.
Мөн Хятад, хойд Солонгосчуудын дунд В-3 бүлгийн цустай хүн олон байдаг тухай
судлаачид тэмдэглэсэн байна.
АВ-4 бүлгийн цус нь маш ховор тохиолддог. Учир нь энэ нь Кавказ А-1 Монголын
В-3 бүлэгтэй холилдон бий болсон цус гэж эрдэмтэд үздэг. Сонирхуулахад
Монголчууд Римийн хаант улс руу довтлох үедээ АВ бүлгийн цусыг үүссэн гэж зарим
эрдэмтэд үзжээ. Монголчуудад В-3 бүлгийн цустай хүн хамгийн их байдаг ажээ.
О1 бүлгийн цустай хүмүүс найз нөхөд,
дайснаа ч үгүйсгэн омог ихтэй хүмүүс байдаг аж
-О-1 бүлэгт ямар зан ааштай хүмүүс багтдаг вэ?
-Хоол боловсруулах эрхтэн сайтай учраас тэдэнд махан хоол сайн зохидог.
Хэт идэвхитэй дархлалын тогтолцоотой. Тиймээс өвчинд тэсвэртэй.
Хоолны болон аливаа орчны өөрчлөлтөд дасахдаа тааруухан. Мэдрэлийн
ачаалал болон биеийн хөдөлмөр, хүнд ачаалалтай дасгал хийхэд нэн сайнаар
нөлөөлдөг байна. Энэ бүлгийн цустай хүмүүс хүчтэй чийрэг, найз нөхөд, дайснаа ч
үгүйсгэн үзэх ааг омог ихтэй байдаг ажээ.
-Энэ бүлгийн цустай хүн хүнсний ямар бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэвэл
зохимжтой вэ?
-Мах, элэг, хурга, үхрийн мах, цацагт хяруул, тахиа, далайн хоол, иоджуулсан
давс, буржгар цай, өргөст ногоо, хүрэн манжингийн үндэс, вандуй, сонгино,
хулуу, далайн ногоо, амтат төмс, тэжээлийн манжин, маалингийн үрийн болон
чидуны тос, хар нүдэн, цоохор шош, арвай, хар будаа, буудайн талх, чавга, хан
боргоцойн шүүс, энэтхэг карри зэргийг түлхүү хэрэглэх нь тохиромжтой.
-О-1 бүлгийн цустай хүнд үл зохих хүнсний бүтээгдэхүүнүүд юу вэ?
-Үр тариа агуулсан талх, амтлаг эрдэнэ шиш, байцаа, цэцэгт байцаа, өнгөт
байцаа, гахайн мах, утсан загас, эрдэнэ шишийн буюу наран цэцгийн тос, цагаан
идээ, төмс, мөөг, алим, жүржийн шүүс, кофе, цай зэрэг нь болно.
-А-2 бүлгийн цустай хүмүүс ямар онцлогтой вэ?
-Тэд аливаа орчинд дасан зохицомтгой, тогтворгүй хөнгөн зантай, цагаан
хоолтнууд байдгаараа онцлогтой.
-Ямар бүтээгдэхүүн идэхээс татгалзах ёстой вэ?
-Мах, цагаан идээ, бөөрөнхий, хар, улаан лима шош, улаан буудайг ихээр
хэрэглэх. Хуягт загас, эрдэнэ шиш, самар, наран цэцгийн тос, улаан лооль
болон төмс. Мөн перц, амттат төмс, ихэнхи байцаанууд, шош, зарим
жимснүүд, жүржийн шүүс, цагаан цуу, вино буюу архины төрлийн зүйл, цай зэрэг нь
тэдний биед үл тохирдог учраас аль болох татгалзах хэрэгтэй.
-Тэгвэл ямар бүтээгдэхүүн хэрэглэх нь тустай вэ?
-Тос, шар буурцагтай хоол, хан боргоцой, загас, дун, ихэнхи самар, сагаг,
шинэ буудайн талх, сонгино, сармис, жимс, улаан вино, кофе зэрэг болно.
-В-3 бүлгийн хүмүүсийн хувьд ямар онцлогтой вэ?
-Энэ бүлгийн хүмүүс нь хүчтэй дархлалын тогтолцоотой, хоол боловсруулах
эрхтэн тогтолцоо нь тэсвэртэй. Хоол хүнсний хамгийн өргөн сонголттой
учраас хүнсэндээ цагаан идээг ч өргөн хэрэглэдэг. Тэвчээртэй зан ааштай
хүмүүс байдаг юм.
-Хүнсэндээ юуг хэрэглэхгүй байхыг чухалчлах ёстой вэ?
-Амтат эрдэнэ шиш, газрын самар, сагаг, улаан буудай, хөх тариа, загас, ихэнхи
самар, үр, улаан лооль, чидун жимс, анар, персик, гишүүн зэргээс татгалзах
хэрэгтэй юм.
-Тэдэнд ямар бүтээгдэхүүн тустай болохыг зөвлөнө үү?
-Шинэ хүнсний ногоонууд, элэг, хонины мах, буга, туулайн мах, өндөг, загас,
далайн хүнс, ихэнхи цагаан идээ, чидуны тос (оливка), бөөрөн шош, будааны талх,
гурил, ихэнхи хүнсний ногоо, ихэнхи жимс, гурил, усан үзэм, хан боргоцой,
чавга, карри зэргийг нэрлэж болох юм.
-Тэгвэл АВ/4/ бүлгийн цустай хүмүүс бусад бүлгийн цустай хүнээс юугаараа
ялгаатай вэ?
-Энэ бүлгийн цустай хүмүүс нь хоол унд, орчин ахуйд дасан зохицохдоо хамгийн
сайн хүмүүс байдаг.
-Ямар хүнсний бүтээгдэхүүнээс татгалзвал зохимжтой вэ?
-Хонины махнаас бусад бүх төрлийн мах, бөөрөн буюу лима шош, үр, эрдэнэ шиш, сагаг,
улаан буудай мөн зарим төрлийн жимснээс татгалзаарай.
-Тэдэнд хамгийн тустай хүнс нь юу вэ?
-Далайн хүнс, хүнсний ногоонууд, цагаан идээ, хан боргоцой, чидуны тос, улаан
буудай гэх мэт үр тарианы зүйл мөн ургамлын болон ногоон цай, улаан вино, кофег
аль болох хэрэглэхгүй байхыг хичээх хэрэгтэй.
Э.Цолмонбаяр