"Роlaroid PoGo" нэртэй дижитал камернаас USВ оролтоор, гар утаснаас Bluetooth холболтоор дамжуулж, 2x3 хэмжээтэй жижиг зураг угаах чадалтай зөөврийн принтер гарчээ. Үнийн хувьд 150ам.доллар, 30 ширхэг фото цаас 10 ам.доллар гэнэ. Энэхүү төхөөрөмжийг харсан хэрэглэгчид төдийлөн үнэлэхгүй байсан хэдий ч хэрэглэж үзсэнийхээ дараа тэдний сэтгэгдэл 100 хувь эргэсэн ажээ. "Роlaroid PoGo" нь "Zinк" нэртэй бэхгүй технологийг ашиглан зураг хэвлэдэг бөгөөд хэзээ ч хор дуусчихлаа, солих хэрэгтэй болчихлоо гэж санаа зовох хэрэггүй болж байгаа юм. Уг принтерээр хэвлэсэн зураг нь усны хамгаалалттай, тийм ч амар урагдаж, өнгө нь гандахгүй. Түүнчлэн стийкер хэлбэрээр хийгдсэн, ардаа наалттай учир өөрийн хүссэн газраа нааж болох юм.
Уг принтерийн бас нэг давуу тал нь "Роlaroid PoGo" бол зөөврийн төхөөрөмж. Картнаас үл ялиг том хэмжээтэй учир, халаасандаа хийгээд, хаашаа ч авч явж болох гэнэ. Зарим гар утаснууд өөр хоорондоо Bluetooth холболт таардаггүй, гэхдээ зөөврийн принтер нийт гар утасны 70 хувьд нь таарч, ажиллах аж. Овор багатай, зөөврийн гээд давуу тал ихтэй боловч мэдээж хэрэг сул тал бас бий гэнэ. "РоGо" нь үйлдэл хийхдээ удаан, гар утаснаас зураг татахдаа 60-75 секунд болох бөгөөд батерейны хүчин чадал ердөө 15 зураг л хэвлэнэ. Харин хоёр цагийн турш цэнэглэх шаардлагатай. Гэхдээ цэнэглэж байх явцдаа зураг хэвлэх чадалтай юм байна.