-Шатахуун түгээх станцууд АИ-92, 95, 98 бензин худалдахаа больжээ-
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Сансарт байрлах "Петровис" компанийн шатахуун түгээх газарт өчигдөр очиход машины урт дараалал үүсчээ. Түгээгч нь "Шатахууны нөөц дууссан гэсэн. Тийм учраас ням гаригаас эхлэн АИ-92 бензиний хязгаарлалт хийж байгаа. Манай компани АИ-92 бензинийг зөвхөн картын хэрэглэгчдэдээ бага хэмжээгээр худалдаж байна. АИ-95, 98 бензин бүр тасарсан" гэлээ. АИ-92 бензин нэг литр нь 1230 төгрөгийн үнэтэй байсан ч зөвхөн карт эзэмшигч худалдан авах эрхтэй байв.
"100 айл"-ын ойролцоохь "Шунхлай" шатахуун түгээх газарт очиход "АИ-92 бензин дууссан" гэж байлаа. Бусад шатахуун түгээх газрууд ч дээрх төрлийн бензинийг зарахгүй байв. Шатахуун худалдах хяналтын самбар дээр АИ-92 бензин зарахгүй гэсэн бичиг наажээ. Зарим түгээгч нь "Удирдлагууд л АИ-92 бензин зарж болохгүй гэсэн. Нөөцтэй эсэхийг мэдэхгүй байна. Энэ долоо хоногийн сүүлчээр нэг литр шатахууны үнийг 50 төгрөгөөр нэмэх байх" гэсэн юм.
"Петровис" компанийн мэргэжилтнээс ямар учраас шатахууны нөөцгүй болсныг лавлахад "Өндөр октантай бензин үйлдвэрлэдэг Ангарскийн үйлдвэр өнгөрсөн сард эвдэрсэн юм. Тиймээс бензин нийлүүлэхгүй байна. Үүнтэй холбоотой шатахуун түгээх бүх станцад бензиний хомсдол үүсээд байна. Зарим компани нь байгаа шатахуунаа нөөцөлсөн учраас манай байгууллагын ачаалал өссөн. Одоогоор зөвхөн картын хэрэглэгчдэдээ АИ-92 бензинийг худалдаж байна. Наадмаас өмнө бензин нийлүүлэх байх. Үнэ нэмэх талаар одоохондоо яригдаагүй" гэсэн юм. Хэд хоногийн шатахууны нөөцтэй байсан талаар асуухад байгууллагын нууц гэж хариуллаа.
Харин Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Амарсайхан "Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсч байгаа нь манай улсад нөлөөлөхгүй. Засгийн газрын дэмжлэгтэйгээр хойд хөршөөс хямдралтай үнээр шатахуун нийлүүлж байгаа. Импортлогч компаниуд 20-25 хоногийн нөөцтэй байгаа" гэж мэдээлж байсан билээ. Тэрбээр гадаадад ажиллаж байгаа гэнэ. Тус байгууллага шатахуун импортлогч компаниудын нөөц дууссан уу, эсвэл шатахуунаа зарахгүй байна уу гэдэг шалгалт хийх ажлын хэсэг томилжээ.
"НИК" компанийн ажилтнууд дээрх асуултад тодорхой хариулт өгөхийг хүссэнгүй, цаг нь болохоор мэдээлэл хийнэ гэж байлаа.
Зарим жолоочийн хувьд хомсдол үүссэнийг шатахууны үнэ нэмэгдэхийн өмнөх дохио гэж үзэж байлаа. Баянзүрх дүүргийн V хорооны иргэн Б.Батхүү "Амралтын өдрүүдээс эхлээд л шатахуун түгээх газрууд бензин зарахгүй байсан шүү дээ. Компаниуд сонгуулийг далимдуулж шатахууны үнийг нэмэх гэж байгаа байх. Нэг литр шатахууны үнэ 50-500 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн яриа ч байна. Уг нь Засгийн газар хуралдаад энэ оныг дуустал шатахууны үнийг нэмэхгүй гэж амлаад байсан байх аа. Энэ амлалт сонгууль хүртэл хүчинтэй байсан бололтой" гэв. Мөн Сонгинохайрхан дүүргийн I хорооны иргэн А.Сүх-Очир "Манай улс зөвхөн ОХУ-аас шатахуун импортолж байгаа нь ийм байдалд хүргэж байна. МАХН энэ удаагийн сонгуульд ялбал бензиний үнийг нэмнэ гэсэн яриа байсан нь үнэн бололтой. ОХУ-ын 100 шатахуун түгээх станцыг манай улсад ажиллуулахын тулд одооноос шатахууны хомсдол үүсгэж байна. Бензин хомсдоод, үнийг нь нэмэх юм бол нийгэмд дахиад л үнийн хөөрөгдөл үүснэ" гэж байлаа. Ийнхүү сонгууль дуусч, урьдчилсан дүнгээр ялсан сураг сонсмогцоо МАХН ард түмнээсээ нүүр буруулж шатахууны хомсдол, үнийн өсөлтийн хатуу нүүрийг харуулж эхэллээ.
Б.Цэцэгдэлгэр