Улаанбаатарчууд биднийг өнөөдөр хамгийн их бухимдуулж байгаа нь зам харилцаа. Анх 500.000 хүнтэй байхаар бодож төлөвлөсөн нийслэл хотод өнөөдөр 1.000.000 гаруй хүн оршин сууж байгаа нь замын даац хэтрэн автомашины түгжрэл үүсэх гол нөхцөл болжээ. Төр засаг төвлөрлийг зогсоочихвол болоо биш үү хэмээн бүтэшгүй санаа сэдэж нэг үзээд дараа нь замыг өргөн болгочихвол л энэ асуудал шийдэгдэнэ гэж муйхарлан дайрч нэг үзэв. Үр дүнд нь ногоон байгууламж устан, дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотоор тодроход хүрлээ.
Одоо нэгэнт зам өргөтгөх газар үлдээгүй, хүн амын төвлөрлийг зогсоох боломжгүй гээд өч төчнөөн мөнгө зараад чадахгүй байгаа утаа автоматааар багасах боломж бүрдэж байгаа юм.
Автомашины замын нь тодорхой болсон тул нийтийн тээврийн асуудлыг шийдэх шинэ гарц олох зайлшгүй шаардлага тулгарч байна. Дэлхийн том хотууд ч энэ бэрхшээлийг тойроогүй дайрч гарсан аж. Тэд бэршээлээ метро буюу нүхэн зам байгуулах аргаар шийджээ.
Үүх түүхийг нь сөхөж үзвэл анхны метро 1868 онд Лондонд байгуулагдаж байж. Тухайн үед Английн нийслэл ягл одоогийн Улаанбаатар шиг давчуу гудамжаар нь морин тэрэг, дугуйтай хүмүүс хөшилдсөн хот байжээ. Гэвч шинэ тээврийн хэрэгсэл гарснаар Лондонгийн төвлөрөл багасч өнөөгийн Лондон бүрэлдэх гол нөхцөл нь болсон юм. Унгарын Будапешт хот дорнод Европын улсуудаас хамгийн анх метроны замтай болжээ. Энэ бол 1896 он. Үүнээс хойш Мюнхен, Берлин, Москва, гэх мэтээр бүх томоохон хот метротой болжээ. Тэдгээр хот тухайн үедээ хүн амын тоогоор манай нийслэл хоттой ойролцоо байсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Метроны бусад тээврийн хэрэгслээс ялгарах давуу тал нь хугацааг дээд зэргээр хэмнэдэгт оршино. Метрог анх нэвтрүүлсэн Лондон, Будапешт хотод өндөр барилга байшин байдаггүйг мэдэх биз. Нэгэнт хотын захаас 10-хан минут яваад төвд очих тул иргэд хотын төвдөө шавах шаардлага байсангүй. Харин ч хотын зах руу тэмүүлэх болсон гэдэг. Явган хүн алхах замгүй шахуу, ялааны толгой багтах зайгүй шавсан, болсон, болоогүй барилгуудтай өнөөгийн Улаанбаатарт метро л хэрэгтэй.
Манай улс уг нь метротой болох талаар бодоогүй биш бодож байж. Хойд хөршийн удирдагч Л.И.Брежнев 1976онд манай улсад айлчлал хийхэд Ю.Цэдэнбал Улаанбаатар хотыг метротой болгож өгөхийг хүсэн, нааштай хариу авсан гэдэг. Гэвч манайхан барьцаа лавшруулалгүй алдсанаас энэ ажил хэрэг болж чадаагүй юм. Гэхдээ одоо бид өөрсдийн хүчээр энэ асуудлыг шийдэх цаг болжээ. 2004 онд Германы Дюссельдорф хотноо дэлхийн хамгийн анхны устөрөгчөөр ажилладаг метрог ашиглалтад оруулжээ. Байгаль орчинд ямар ч хоргүй, тэгсэн атлаа бензин хөдөлгүүрээс хүчтэй уг метро одоо дөрвөн жил амжилттай ашиглагдаж байна. Хэрвээ өндөр хурдтай, тогтмол цагийн хуваарьтай, саадгүй унаа гараад ирвэл Улаанбаатар хотын утааны ихэнхийг ялгаруулдаг муухан машинтангууд шууд л метрог сонгоно. Одоо яанаа ийнээ дээгүүр хорт утаа бусад газраас 2-3 дахин их байдаг. Тэгэхээр өдрийн ихэнхийг машин замд өнгөрөөдөг бидний эрүүл мэнд ямар байх нь хэнд ч ойлгомжтой.
Метроны цаг хугацааг хэмнэдэг давуу тал, үүнээс үүдэн гарах сайн талыг дээр өгүүлсэн. Гэхдээ бас нэг томоохон давуу тал нь иргэдийн сэтгэл санаанд гарах өөрчлөлт юм. Бид өглөө гараад л замын түгжрэлд орон бухимдаж эхэлдэг. Хүн өглөөг ямар сэтгэгдэлтэй угтнав, тэр байдал нь хагас өдрийн турш үргэлжилдэг гэж шинжлэх ухаан баталдаг. Амьдрал дээр ч мэдэгддэг шүү дээ. Цөс ихтэй монгол зан ч үүнд хачир нэмж танихгүй жолооч, нарийн замд гаргасан уураа заавал хэн нэгэнд гаргаж байж санаа амардаг. Иймэрхүү байдалтай ажилдаа ирсэн хүний бүтээмж ямар тувшинд байх нь ойлгомжтой. Уурласан үедээ хүний ажлын бүтээмж 15-50 хувь хүртэл буурдаг аж. Тэгэхээр бид ажлын найман цагийнхаа 20 хувийг алдаж байдаг байх нь. Энэ нь явсаар макро эдийн засагт ч тэр хэмжээгээр нөлөөлж байна.
Дээрээс нь 9:00 цагт ажилдаа очихын тулд 7 цагт сэрэх болдог. Орой нь харих гэж бас л тэр хэмжээний хугацааг зарцуулна. Бидний унтаж амрах цагаас бүхэл бүтэн гурван цаг алга болчихож байна гэсэн үг шүү дээ. Үр дүнд нь нийгмээрээ стресс, мэдрэлийн ядаргаанд орж хэнд ч бухимдлаа тайлахад бэлхэн, нэг л их ууртай хүмүүс болж хувирчээ. Тиймээс бүгдээрээ замын түгжрэл хэмээх хулгайчид хумслуулсан эрүүл мэнд цаг хугацаа, амтат зүүд, ажлын бүтээмж, эдийн засгаа буцааж авцгаая. Бидэнд ийм боломж байна.
Х.Батсайхан