“Өнөөдөр” сонины “Оны 10
алдартан”-ы нэгээр 2006 онд тодорч, өргөмжлөл хүртэж байсан дуучин Б.Амархүүг
ярилцлагад урилаа. Тэрбээр манай редакцид өөрийн аав, ээж болон хамтарч
ажилладаг “Аист Монголия” телевизийн удирдлагатай хамт зочиллоо.
-Та сайн явж байна уу?
-Сайн, баярлалаа.
-“UBS” телевизээс наашаа иржээ. Хөгжмийн зохиолч Л.Балхжавтай уулзаж
байна гэсэн. Уран бүтээлийн тухай яриа өрнүүлэв үү?
-Тэгсээн. Чухам юун тухай ярьснаа одоохондоо нууцалмаар байна. Хүндэлж явдаг
дуучин Ариунаа эгчтэй ч хамтрах талаар ярилцсан. Ямар ч гэсэн ойрын үед дөрвөн
монгол дуу гаргая, сонсогчдодоо хүргэе гэж байгаа юм. Дуунуудаа зөвхөн залууст
биш, янз бүрийн насныханд зориулна. Намайг хүүхэд, хөгшид ч сонсдог гэдэг
утгаар хэн, хэнд нь хүртээлтэй уран бүтээл хийх юм.
-Хэзээ бэлэн болох бол?
-Жилийн дотор гаргачих байх аа. Яасан уддаг юм гэж бодож байж магад. Чанар
чухал болохоор ажиллагаа их орно.
-Гэртээ, Монголдоо ирээд ямаршуу сэтгэгдэлтэй буцах гэж байна вэ?
-Уг нь амрах гэж ирсэн юм. Гэтэл санаснаараа амарч бараг л чадсангүй. Эмээ,
өвөөтэйгээ хамт рашаанд явж, хонь гаргаж идсэн шигээ голын эрэгт тааваараа
хэвтье гэж бодтол болсонгүй ээ. Гэсэн ч харамсахгүй байгаа. Намайг сонсдог хүмүүс,
нэгэнт Монголд ирж байгаа болохоор нэг удаа ч болов тоглооч гэсэн хүсэлтийг
“АИСТ” телевизийнхнээр дамжуулан тавьсан юм билээ. Тийм болохоор үгүй гэх
аргагүй байсангүй. Ердөө хоёрхон хоногт бэлтгээд тоглосон. “Яадаг бол, хүн ирэх
болов уу, үгүй болов уу” гэж бодож байтал үзэгчид хүрээд ирсэн. Ирдэг л юм
байна, баяртай байгаа.
-Таны тоглолт гоё болсон ч фэнүүд тань бага зэрэг гомдолтой үлдсэн гэсэн.
-Яагаад тэр юм бол?
-Тоглолт ердөө цаг гаруй хугацаанд үргэлжилсэн. Дахиулах гэтэл гарч ирээгүй гэж
байгаа?
-Түрүүн хэлсэн. Угаасаа тоглолт хийх гэж ирээгүй, дээр нь ханиад хүрчихсэн
байсан зэрэг шалтгаанаар тоглолтыг илүү хугацаагаар үргэлжлүүлэх боломжгүй
байсан л даа. Жаахан хүүхдүүд надтай хамт зургаа авахуулах гээд чадаагүй гэж
хүртэл уйлсан гэсэн. Тэгэхээр гомдсон хүмүүс мэр сэр байгаа л юм
байна даа. Би бодохдоо харин ч тэд биш, би тэдэндээ гомдмоор юм
байна шүү дээ. Сонсогчдыхоо хүсэлтийг хүндэтгээд тоглож байхад миний талаар
ингэж ярьсан бол фэнүүддээ гомдож байна.
-Амархүү ирсэн нь сонирхолтой. Гэхдээ үнэндээ танаас илүү найз бүсгүй тань
залууст сонин байсан болов уу. Ольгаг Оросын нефтийн том компанийн эзний охин
зэрэг яриа гараад байгаа.
-Худлаа шүү. Энэ яриа хаанаас гарсныг бүү мэд, Тэгж бичицгээгээд байх юм. Дахин
хэлье. Тэр зүгээр л над шиг эгэл жирийн гэр бүлээс гаралтай эмэгтэй. Бүжгийн
“Тодас” хамтлагийн бүжигчин байсан бүсгүй л дээ.
-Тантай хамт яагаад ирсэнгүй вэ?
-Түрүүлээд нисчихсэн. Юрмалад болдог залуу дуучдын уралдаан эхлэх гэж байгаа.
Түүнд бүжгийн хамтлаг бэлтгэх ажилтай тул яараад явсан.
-Бүжиг дэглээч юм байна, тийм үү?
-Тийм. Ямартаа ч төрсөн нутгаа харуулж, ээж, аав, эмээ өвөөтэйгөө танилцуулъя
гээд хамт ирсэн.
-Сэтгэл хангалуун буцсан уу?
-Манайхан таалагдаж, монгол нутаг сайхан санагдсан.
-Тэр таны сүйт бүсгүй юу?
-Яахыг цаг хугацаа харуулна.
-Өрнийн урлагийн ертөнцөд хөл тавихаар шийджээ. Лондонд амьдарна гэсэн
үү? Ганцаараа явах юм уу, хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ юу?
-Би “Аист Монголия” телевизийн үүсгэн байгуулагчдын нэг А.Р.Базархандаев болон
бусад хүмүүстэй хамтарч хувийн продакшн байгуулж байгаа. Намайг үргэлж
дэмжиж байдаг манай хамтлагийнхан өөр оронд уран бүтээл хийнэ гэсэн саналыг
маань дэмжиж хүлээж авсан. Манай хамтлагийн Тарас ч мөн өөрийн продакшнаа
байгуулж байгаа. Бидний ажил дөнгөж эхэлж байна. Оффисынхоо барилгыг сая л
барьж эхэлж байгаа.
-Өрх тусгаарлаж байгаа юм байна. Бидний мэдэхээр та одоо ажиллаж байгаа
компанитайгаа таван жилийн гэрээтэй байх аа?
-Гэрээний хүрээн дэх ажил үргэлжилж байгаа. Гэрээнд бие дааж продакшн байгуулж
болохгүй гэсэн заалт байхгүй. Тийм болохоор зөрчилдөх зүйл үгүй. Лондонд уран
бүтээл хийх санаа найзуудаас маань гарсан гэхэд болно. Тэнд эдийн засгийн гэх
зэрэг өөр, өөр төрлийн мэргэжлээр суралцаж, боловсрол эзэмшсэн, хөгжмийг
хообийгоо болгосон найзууд маань энэ санааг хэрэгжүүлье гэж байгаа юм.
-Баруунд хийх ирээдүйн уран бүтээл, имижийг тань ямраар төсөөлж болох вэ? Тэр
далай мэт зах зээл дундаас яаж ялгаръя гэж төлөвлөж байгаа вэ. Монгол дуу уран
бүтээлд тань ямар байр суурь эзлэх бол?
-Балхаа ахтай хамтарч хийх уран бүтээлийг зөвхөн монгол фэнүүддээ зориулж
байгаа. Би чинь монгол хүн болохоор монгол дуутай баймаар байна шүү дээ.
Лондонгийн төлөвлөгөө бол олон хүний хамтын бүтээл байх юм.
-Монголд ирээд рок, попынхны шинэ уран бүтээлтэй танилцаж амжив уу. Өөрчлөгдөж
үү?
-Өмнөхийг нь сайн мэдэхгүй болохоор өөрчлөгдсөн эсэхийг хэлж мэдэхгүй байна.
Харин хип хопчдыг нэлээд сонсч үзлээ. Анзаараад байхад монголчуудын өөдөлж
дэвжсэн нь залуу уран бүтээлчдээ дэмждэггүй юм шиг санагдлаа. Авьяастай
хүүхдүүд байгаа ч стиль, имижээ бүрдүүлэх, энэ урлагтаа соёлтойгоор хандах тал
дээр чамлалттай юм. Шууд хэлэхэд клип хийхдээ өдөн куртик өмсөөд, ойд очиж
зургаа авахуулж ирээд л зурагтаар цацчих нь өрөвдөлтэй юм аа. Би залуусыг
гомдоомооргүй байгаа ч үнэнийг хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Тэгсэн мөртлөө
хэрэг болохоор хаанаас хаа хүртэл дагуулаад явдаг юм билээ. Сонгуулийг хэлж
байна л даа. Эндээс үүдээд хэлэхэд Монголд өрөвдмөөр, харамсмаар юм их байх юм
аа. Гудамжинд эмээ нар шил цуглуулж явна. Тэдний хүүхдүүд нь хааччихдаг юм,
яагаад тэднээр ажил хийлгээд байдаг юм. Аягүй бол олсон мөнгөөр нь архи уугаад
явж байгаа юу. Монгол залуус эцэг эх, ахмад хүмүүсээ харж хандаж, хайрлахаа
больчихсон юм уу.
-Сонгууль гэснээс та ч гэсэн энэ кампанит ажилд оролцсон биш үү. Хавар та
Булганд очиж тоглосон.
-Сонгуулийн сурталчилгаанд оролцоогүй. Төрсөн газартаа очсон. Ээж минь намайг
ямар амаржих газарт төрүүлсэн юм, харахаар очсон. Эх барьж авсан хүнтэйгээ
танилцсан. Өвөө маань УИХ-ын дарга байсан Энэбиш гуайтай ойр дотно хүн байсан
болохоор Мөнх-Очир ах бид бас л ойрын хүмүүс. Энэ утгаар хүмүүс намайг
түүний сонгуулийн ажилд туслах гэж ирсэн гэж бодсон байж магадгүй юм.
Үнэн хэрэгтээ тийм зүйл огт байгаагүй.
-Сүүлчийн нэг, хоёр жил та хэсэг чимээгүй байсан. Оросын шар сонинууд элдвээр
бичээд л. Тэр үед санаа зовж байлаа шүү. Яагаад чимээгүй байсан юм бэ?
-Би ажлаа хийгээд л явж байсан. Ингээд, тэгээд биччихсэн байна гээд хүмүүс
хэлдэг л байсан. Бүр сүүлдээ Оросын мафийн бүлэгт нэгдээд, зэвсгийн худалдаа
хийж байна гэж хүртэл бичсэн. Монголын сонинууд бас бичсэн байна лээ. Би
монголоор нэг их сайн уншиж чадахгүй байгаа болохоор өөрийгөө буруу уншаад
байна уу гэж бодоод аав, ээжээрээ уншуулахаар яг л тэгж бичсэн байна гэж
хэлсэн. Тэгэхээр нь “Өө, за за” гээд л инээгээд өнгөрдөг байлаа.
-Бас шүтэн бишрэгчийнхээ бэлэглэсэн хүзүүний зүүлтийг зүүснээс болоод хараал
хүрсэн гэсэн.
-Өө, жишээ татаад байвал барагдахгүй. Тэр болгоныг асуугаад байх юм уу?
-Өөрт тань эвгүй санагдахгүй байсан гэж үү?
-Эхэндээ Улаан-Үдээс дөнгөж их хотод очсон “хөдөөний хөөсөн мантуу” сэтгэлээр
унадаг байлаа. Сүүлдээ дасчихсан. Санаа зовж байхыг минь хараад Валерий Меладзе
нэг удаа “Тэгж л байдаг юм, зүгээр л орхи” гэж зөвлөж байлаа. Гэхдээ тэр бүх
худлаа яриа нэгэн бодлын таалагдсан шүү. Хүмүүс миний тухай сонирхож байгааг
мэдсэн. Ер нь хүмүүс сонирхож байгаа зүйлийнхээ талаар мэдээлэл авахгүй
болохоороо зохиож эхэлдэг юм шиг байна л даа.
Дуучин Б.Амархүү болон манай сонины
Урлаг, соёлын мэдээллийн албаны сэтгүүлчдийн хооронд яриа ийн өрнөлөө.
Бидний яриаг сонсч суусан аав нь “Бид ч гэсэн элдэв зүйл сонинд гарахад нь
хүүгийн маань талаар олон хүн сонирхож байгаа юм байна гэж бодоод санаа
зовохоосоо илүү бараг л баярладаг байлаа” гэсэн юм.
Р.Оюунжаргал