gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.09
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.09
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.09
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Мэс заслын эмч Б.Ганзориг: Уушгины хорт хавдрын 90 орчим хувь нь тамхинаас шууд хамаардаг

Г.Одгарав
Эрүүл мэнд
2011-03-07
0
Twitter logo

-Монголд уушгины хорт хавдар залуужих хандлагатай байна-

Тамхинаас шууд хамааралтай өвчин бол яахын аргагүй уушгины хорт хавдар. Өнөөдөр та тамхи татдаг бол маргааш энэ өвчнийг тусахгүй гэх баталгаа байхгүй. Учир нь уушгины хорт хавдраар өвчилсөн 10 хүний ес нь тамхичин байдаг байна. Бид энэ өвчнөөс аврагдахын тулд тамхиа л хаяхад хангалттай юм байна. Энэ талаар Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын эмч Б.Ганзоригтой уулзаж ярилцлаа.

- Яриагаа дэлгэхийн өмнөхөн хүмүүст хорт хавдар гэж юу болох, хэрхэн үүсдэг талаар тодорхой ойлголт өгөх нь зүйтэй байх?
- Хорт хавдрыг юу гэж ч ойлгож болно. Хүний биед байдаг эсийн хуваагдал үржлийн зохицуулга алдаж эд эсүүд замбараагүй ургаж буй болох үзэгдлийг хорт хавдар гэдэг. Хүний биеийн аль ч хэсэгт энэ үзэгдэл тохиолдож болно.

- Тамхинд байдаг 43 төрлийн бодис маш олон төрлийн хорт хавдар үүсгэдэг. Түүн дотроос тамхинаас шууд хамааралтай буй болдог нь уушгины хорт хавдар гэдэг юм билээ?
- Өнөөдрийг хүртэл хорт хавдрыг ямар механизмаар хэрхэн үүсч бий болдгийг шинжлэх ухаанаар нарийн тайлбарлаж чадаагүй байгаа. Харин хүний татсан тамхины утаа шууд амьсгалын замаар орж уушгинд шимэгдээд, цусны эргэлтэнд орох замаар хүний биед хортой нөлөө үзүүлж улмаар хорт хавдар үүсгэдэг гэдэг нь тогтоогдсон. Энгийн жишээ хэлэхэд л над дээр хорт хавдраа эмчлүүлэхээр 10 хүн ирлээ гэж бодоход ес нь яалт ч үгүй тамхичин байдаг. Тэгэхээр уушгины хорт хавдрын 90 орчим хувь нь шууд тамхинаас хамаардаг хэмээн ойлгож болно. Үүний дараагаар агаарын бохирдол буюу утаа уушгины хавдрыг буй болгоход зонхилох нөлөө үзүүлнэ. Мөн барилга, уурхайд ажилладаг хүмүүст болон амьсгалын замын өвчнөөр өвчилсөн хэн бүхэнд энэ эрсдэл илүүтэй тохиолддог.

- Тамхи буй болоогүй үед уушгины хорт хавдрын тохиолдол бараг байгаагүй гэдэг?
- Тийм ээ энэ батлагдсан зүйл. Анх индианчуудаас тамхи бий болж европт нэвтрэхэд уушгины хорт хавдраар өвчлөгсөдийн тоо огцом өссөн талаар дэлхийн түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Өдгөө өндөр хөгжилтэй орнуудын хувьд аюул дагуулсан өвчин болж хувирсан байгаа. Гэвч одоо энэ хандлага өөрчлөгдөж байна. Учир нь гадаадын улсууд тамхины эсрэг маш эрчимтэй тэмцэж байгаа. Тамхи татах нь багасч, дам тамхидалтын эсрэг хатуу хууль хэрэгжих болсон. Хонг-Конгд л гэхэд гудамжинд тамхи татсан хүнийг 600-700 ам.доллараар торгодог байх жишээтэй.

- Манай улсын хувьд жилд хэчнээн хүн уушгины хорт хавдраар өвчилж байна?
- Монголд уушгины хорт хавдрын байдал нийт хавдруудаас эхний 3-т жагсаж явдаг. Хамгийн тэргүүнд элэгний хорт хавдар, удаахад нь ходоодны хорт хавдар орно. Ямар шалгуураар ийнхүү жагсаадаг вэ гэхээр 100 мянган хүн амд хэдэн тохиолдол буй болж байгааг тогтоодог юм. Дээрх хавдрын хувьд 100 мянган хүн амд 13-14 байдаг гэх юм бол сая хүнд 130, гурван сая хүн амд 330 тохиолдол буй болж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл жил бүр 330-400 орчим хүн уушгины хавдраар өвдөж байна. Энэ нь бол гурван сая гаруйхан хүн амтай Монгол улсын хувьд их тоо юм. Цаашдаа ч өвчлөл ихсэх хандлагатай байгаа. Жилд нийт өвчлөгсөдийн 50-иас дээш хувь нь буюу 150-200 нь нас барж байна.

- Хорт хавдар төгс эмчлэгддэг өвчин мөн үү?
- Хорт хавдар дөрвөн үе шаттай байдаг. Үүнээс 1-2 дугаар үе шатыг эрт үеийн хорт хавдар гэдэг. Тухайн үед хавдар нь эрхтэндээ хязгаарлагдмал, бусад эрхтэнд тараагүй, хэмжээ нь харьцангуй бага байдаг. Харин үлдсэн үе шатуудад хорт хавдрын хэмжээ нь томорсон, бусад эрхтэнд тархсан байдаг. Үүнийг үсэрхийлэх гэнэ. Энгийн үгээр тайлбарлахад хавдар нь түүнийг тойрсон судаснуудтай эргэлтэнд орж үүний улмаас цусаар бүх эрхтэнд тархах үзэгдлийг хэлж байгаа юм. Энэ шатыг хожуу үеийн хавдар гэх бөгөөд эмчилгээний үр дүн муутай байдгаас өвчтөн маш хурдан хугацаанд нас барах аюултай байдаг.

- Эрт оношлогдсон тохиолдолд өвчтөн хэр удаан хугацаанд амьдрах боломжтой вэ?
- Нэгдүгээр үеийн хавдартай хүмүүс оношлогдоод эмчилгээ хийлгэвэл 100 хувь нь, хоёрдугаар үедээ хавдартай иргэд эмчлэгдсэн тохиолдолд 70-80 хувь нь таваас дээш жил амьдардаг. Харин гуравдугаар үеэс эхлэн таваас дээш жил амьдрах магадлал 30-40 хувь болдог бол дөрөвдүгээр үеийн хавдартай хүний таваас доош хувь нь таван жил амьдардаг байна. Өөрөөр хэлбэл дөрөвдүгээр үеийн хавдартай 100 хүний 95 нь тав хүрэхгүй жил амьдраад нас барна. Харин түүнээс азтай таван хүн л таваас дээш жил амьд байх боломжтой.

- Тэгвэл нийт өвчлөгсөдийн дийлэнх хувь нь ямар үедээ оношлогдож байгаа вэ?
- Хамгийн харамсалтай нь бүх оношлогдож буй хавдрын 70-80 хувь нь 3-4 дүгээр шатандаа оношлогдож байна. Сүүлийн хоёр жилийн статистикаас харахад 2009 онд энэ үзүүлэлт 70 хувьтай байсан бол 2010 онд 65 хувь болтлоо буурсан байсан. Үүнээс хүмүүс харьцангуй эрүүл мэнддээ анхаарч өвчнөө эрт үед нь оношлуулах болсон нь ажиглагдаж байна. Гэсэн хэдий ч энэ нь хангалттай тоо биш юм.

- Бид ямар тоо руу тэмүүлэх ёстой вэ?
- Харьцуулаад хэлэхэд, Япон улсад хорт хавдраар өвчлөгсөдийн 60 хувь нь эрт үедээ, 40 хувь нь хожуу үедээ оношлогддог юм билээ. Тиймээс бид яг л энэ үзүүлэлт рүү дөхөх хэрэгтэй юм.

- Та хорт хавдрын 70-80 хувь нь хожуу оношлогддог гэж ярьлаа. Яагаад хорт хавдрын эрт илрүүлэлт ийнхүү муу байна вэ?
- Энэ бол маш төвөгтэй асуудал л даа. Учир нь хорт хавдар эхэн үедээ шинж тэмдэггүй байна. Харин зовиур илэрснээр эмнэлэгт хандахад хорт хавдар төгсгөлийн шатандаа орж оройтсон байдаг. Тиймээс бид элдэв шинж тэмдэг илрэхийг хүлээлгүй эмнэлэгт үзүүлж байх хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл жил болгон эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаж өөрсдийгөө энэ өвчнөөс аврах боломжтой.

- Ямар насныхан илүүтэй энэ өвчнөөр өвчлөх хандлагатай байна вэ?
- Хорт хавдар нь настай хүний өвчин. Ер нь 60-аас дээш насныханд илүүтэй тохиолддог. Тэгэхээр нас өндөр байх тусмаа хавдар тусах магадлал ихэсдэг. Гэхдээ сүүлийн үед уушгины хорт хавдар залуужих хандлагатай байна. Өөрөөр хэлбэл 30 хүрээгүй залуучууд цөөнгүй ирэх болсон. Энэ бол маш сэтгэл түгшээж байгаа асуудал.

- Уушгины хорт хавдрын хожуу үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
- Хорт хавдрын сонгодог хэдэн шинж тэмдэг байна. Тухайлбал, элдэв шалтгаангүйгээр удаан хугацаанд ханиалгах, цэр гарах /цустай/, цээжээр өвдөх, шалтгаангүйгээр амьсгаадах,  турах зэрэг шинж тэмдэг хорт хавдрын хожуу үед илэрнэ.

- Мэдээж уушгины хорт хавдар туссан иргэдэд сэтгэл санааны болоод эдийн засгийн асар их хохирол учирдаг байх?
- Тэгэлгүй яахав. Хорт хавдарт хийгдэх эмчилгээ буюу мэс засал, туяа эмчилгээ, химийн тарианд маш их зардал шаардагддаг.

- Энэ өвчин удамшдаг уу?

- Удамших хандлагатай нь практик дээр батлагдсан. Хорт хавдартай хүний хүүхэд буюу түүний дараагийн үе хорт хавдраар өвчлөх магадлал ихтэй байдаг.

- Тамхичин хүнийг өөр ямар ямар өвчин “хүлээж” байдаг вэ?
- Тамхичин хүнийг уушгины хавдраас гадна олон өвчин хүлээж байдаг. Тухайлбал, амны хөндий, амьсгалын дээд замын хавдар, уушгины архаг өрөвсөлт өвчнүүд элбэг тохиолдохоос гадна судас нь нарийсгадаг. Аль эрхтэний судас нарийсахаас хамаарч түүнтэй холбоотой архаг өвчнүүд үүсдэг. Жишээ нь зүрхний захын судсууд нарийсаж зүрхний шигдээс, тархины судсууд нарийссанаар цус харвалт, хоол боловсруулах замын судаснууд агшсанаар тэжээл алдагдахад хүрдэг байна.   

- Таны бодлоор тамхинаас шалтгаалсан энэ өвчнүүдийг бууруулахад бүх нийтээрээ хэрхэн тэмцэх хэрэгтэй вэ?
- Юуны өмнө дам тамхидалттай тэмцэх хэрэгтэй гэж хэлнэ. Хоолны газар, нийтийн тээвэр гээд л хүн ам олноор төвлөрч буй газруудад тамхи татахыг эрс хорих нь зүйтэй гэж боддог. Нэг хүний хорт зуршлаас болж бусад хүн яагаад хордох ёстой гэж. Түүнчлэн гэртээ хүүхдүүдийнхээ дэргэд тамхи татахыг бүр их цээрлэх хэрэгтэй. Ялангуяа гэр орондоо хүүхдүүдийнхээ дэргэд тамхи татаад сууж буй аав нар маш аймшигтай санагддаг. Та өөрийгөө хордуулж байж болно. Харин хүүхдүүдээ бүү хохироогооч ээ гэж хэлэх байна.

- Тамхинаас гарах хялбар арга юу вэ. Хорт зуршлаасаа салж чадахгүй байгаа хүмүүст зөвлөхөд?
- Янз бүрийн л арга байдаг. Миний хувьд оюутан байхдаа их тамхи татдаг байсан. Харин надад тамхинаас гарахад нэг л зүйл хамгийн ихээр нөлөөлсөн. Тэр нь юу гэхээр “гоо сайхны хувьд ямар муухай юм бэ, ямар заваан үнэртэй юм” гэх нэг хүний үг хүнд туссан. Тэгээд л тамхинаас гаръя гээд гарсан, чадсан. Хамгийн гол нь тамхинаас гаръя гэсэн агуу их хүсэлтэй байх хэрэгтэй юм билээ. Хэрвээ ингэж хүсч чадах юм бол арга нь янз бүр байна. Би тамхинаас гарахын тулд сар зарцуулсан. Эхний удаа тамхи татах хугацаагаа цаг цагаар уртасгаад л байсан. Нэг мэдэхэд өдөрт би ганцхан тамхи татдаг болчихсон байсан. Энэ мэтчилэн нэг сар өнгөрөхөд би тамхийг мартчихсан байсан. Ер нь тамхийг л хаячих юм бол уушгины хавдраас сэргийлж чадна. Энэ өвчин бусад хавдруудыг бодвол бүрэн сэргийлэх боломжтой, тухайн хүнээс бүхий л зүйл шалтгаалдгаараа онцлогтой юм.

Ярилцсан Г.Одгарав /odgarav.g@gogo.mn /

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан