gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.24
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Саарал чононд санаа тавьж эхэллээ

Улс төр
2011-02-24
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2011-02-24
Саарал чононд санаа тавьж эхэллээ
УИХ-ын Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хороо, БОАЖЯ, ШУА-ийн Биологийн хүрээлэнтэй хамтран "Дорнод Монголын саарал чоно хамгааллын асуудалд" сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр явуулаа.

Монгол орны эдийн засаг, тэр дундаа зүүн бүсийн нутгийн иргэдийн амьжиргаанд ихээхэн дарамт болсон шүлхий өвчин гарсан. Тэгвэл энэхүү амьтны гаралтай гоц халдварт өвчин тархах болсон гол шалтгаан саарал чоно ховордсонтой холбон тайлбарлаж байна.

Учир нь чоно бол эко системийг хамгийн их тэнцвэржүүлж байдаг амьтан. Чонын сүрэг зээрээ дагаж амьдардаг. Харин манай улсын Дорнод бүс хамгийн зээртэй нутаг боловч саарал чоно нэлээн ховордсон аж.

УИХ-ын гишүүн Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэл "Чоныг их хэмжээгээр устгаснаар эко системийн тэнцвэрт байдал алдагдаж байгаль өөрөө халдварт өвчин тараагч болж байна. Шүлхий өвчнийг уг үндсээр нь даръя гэвэл саарал чоноо хамгаалах өсгөх асуудал нэн тэргүүнд тавигдаж байгаа. Жил бүр олон тэрбум төгрөг зарцуулж бүх малаа вакцинжуулна гэдэг бол эдийн засгийн асар их хохиролтой" гэдгийг хурлын эхэнд онцолж байсан.

Дэлхийн олон оронд саарал чоныг нэг мөсөн устгаснаас болж их хэмжээний хохирол амсаж байгаа аж. Тэр байтугай эргээд хэрхэн өсгөх вэ гэдэг дээр ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулж эхлээд байгаа аж. Харин Монгол дэлхийн бусад улсуудын гашуун туршлагын хэмжээнд хүрээгүй байгаа дээрээ эерэг арга хэмжээ авах хэрэгтэй гэдгийг судлаачид хэлж байв.

Монгол орны хувьд саарал чоно Хэнтий, Дорнод, Сүхбаатар зэрэг бор гөрөөс, зээр ихтэй нутгаар илүү тархсан. Уг нь манай улсын ан агнуурын тухай хуулиар дээрх гурван аймгийн 31 суманд саарал чоно агнахыг хориглосон байдаг аж.

Дэлхийн дээр 100-150 мянган жилийн өмнө үүссэн гэдэг саарал чоно өдгөө 13 төрөл зүйл байдаг гэж судлаачид үзэж байна. Дээрх зүйлүүдийн тав нь хойд Америк, найм нь Евро-Азийн газар нутгаар тархжээ. Америк, Мексик, Энэтхэг, Хятадын зарим нутаг, Японы арлууд, Скандиновын орнуудад саарал чоно нэг мөсөн устаж үгүй болжээ. Дэлхий дээр нийтдээ 140-180 мянган чоно байдаг бол Монголд 5-10 мянган тоо толгой бүртгэгджээ.

Байгалийн эко системийг тэнцвэржүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг энэ амьтны ховордох болсон шалтгааныг нь эрдэмтэд хоёр янзаар тайлбарлаж байна. Байгалийн зүгээс уг амьтан нь өвчин тусах, орооны үеийн хоорондын өрсөлдөөнөөс болж нэгнээ барих, идэш тэжээлээ хөөж байхдаа хад асган дээрээс унах, амьтдын дайралтад өртөх зэрэг байдаг. Гэхдээ энэ нь уг амьтны ховордох болсон шалтгаан нь биш аж.

Хавх тавих, хор цацах, эмчилгээний зориулалтаар эд эрхтнийг ашиглах, зугаа цэнгэл, спорт агнуур, мөнгө олох эх үүсвэр болгох зорилгоор олноор нь агнах зэрэг хүний зүгээс хийж буй үйлдлүүд нь саарал чоныг ийнхүү ховордоход хүргэж байгаа юм байна. Мөн ойн түймэр, уул уурхайтай холбоотойгоор саарал чонын тархац нь хумигдаж байгаа аж.

Малчид саарал чоныг малын бэлчээр болон хоттой мал руу дайрлаа хэмээн устгадаг. Бүр саарал чоныг устгах нэгдсэн кампанит ажил хийдэг байсан үе бий. Тэгвэл саарал чоныг устгаснаар эдийн засгийн асар их их хохирлыг араасаа дагуулдаг аж.

Учир нь саарал чоно ихэнхдээ цагаан зээр, бор гөрөөс зэрэг амьтдыг барьж иддэг. Гэтэл мал руу дайрсан гэсэн шалтгаанаар энэхүү амьтныг устгаснаар саарал чонын идэш тэжээл болдог амьтдын тоо эрс нэмэгддэг байна. Зугтах чадалгүй болсон болон үхсэн амьтныг барьж хооллодог саарал чоно устаж үгүй болсноор үхсэн зээр, гөрөөс хөрсөнд их хэмжээний нян хуримтлуулдаг аж. Ингэснээр тухайн газраас өвс идсэн мал шүлхий зэрэг гоц халдварт өвчилдөг. Энэ нь шүлхийгээр өвчилсөн олон мянган малаа устгаад зогсохгүй үүнийг зохион байгуулах ажлын болон вакцинд зориулж олон тэрбум төгрөг зарцуулдаг билээ.

Мөн манай улс 40 орчим сая малтай ч махаа дэлхийн зах зээл рүү өргөнөөр гаргаж чадахгүй байгаа нь мал амьтны гаралтай халдварт өвчнийг бүрэн устгаж чадахгүй байгаатай холбоотой. Энэ нь гаднаас орж ирэх асар их мөнгийг хааж буй зүйл. Тиймээс байгалийн цэвэрлэж эко системийн тэнцвэрийг хадгалдаг саарал чоныг хамгаалах тусгай хөтөлбөр гаргахын зэрэгцээ ан агнуурын тухай хууль зөрчигсдөд тавих хариуцлагыг чангатгаж хил гаалийн хяналтыг сайжруулах талаар  зөвлөмж гаргалаа.

Б.Энхжаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан