gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     10.08
  • Валютын ханш
    $ | 3593₮
Цаг агаар
 9
Зурхай
 10.08
Валютын ханш
$ | 3593₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 10.08
Валютын ханш
$ 3593₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Төрийн шагналт бүжиг дэглээч С.Сүхбаатар: “Сүүн далай ээж” бүжгээр монгол хүний цагаан сэтгэлийг илэрхийлнэ

Соёл урлаг
2011-06-22
0
Twitter logo

Энэ жил Хүннү гүрний түүхт 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Тусгаар тогтнолын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ой тохиож буй. Тиймээс монголчууд төрийн их баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэхээр зэхэж байна. Хурдан морины уралдаан, хүчит бөхчүүдийн барилдаанаас гадна баяр наадмын нээлтийн ёслол хүмүүсийн сонирхлыг татдаг. Энэ жилийн нээлтийг Төрийн шагналт, бүжиг дэглээч С.Сүхбаатар найруулж байна. Түүнтэй айсуй наадмын сонин сайхнаас хуваалцлаа.

-Энэ жилийн баяр наадмаар олон ой давхцаж байна. Таныг нээлтийн ёслолыг найруулах даалгавар аваад завгүй яваа гэж сонссон?
-Тийм ээ. Олон ой давхацсан энэ жилийн наадмын нээлтийг найруулах болсондоо баяртай байгаа. Үүнийг дагаад өндөр хариуцлага хүлээж байна. Баяр наадам гэдэг утгаараа үндэсний урлагаа сурталчлахад анхаарна. Хүмүүс ч үүн дээр санал нэг байна. Намайг "Шоу тоглолт битгий харуулаарай" гэж олон хүн захисан.

-Жил бүрийн наадмын нээлтэд үндэсний урлаг давамгайлдаг. Энэ жилийн онцлог нь юу байх вэ?

-Төрт ёсны уламжлалын дагуу наадмаа нээнэ. Түүнээс гадна эзэнт гүрний түүхийг харуулсан дөрвөн хэсгээс бүрдэж байна. Монголын 1000 гаруй морьтон цэрэг Монголын баатар эрсийн сүр жавхланг харуулж, бий биелгээ, морин хуур, уртын дуугаараа монгол урлагийн гайхамшгийг мэдрүүлнэ. Мөн энэ жилийн нээлтийн нэг онцлог нь монгол хүний сүүн цагаан сэтгэлийг тодотгон харуулах юм. Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн "Сүүн далай ээж" бүжгийг 100 гаруй эмэгтэй наадмын дэвжээнээ бүжнэ. Завхан аймгаас 999 морин хуурч ирж, нутаг нутгийн 500 гаруй ардын авьяастан оролцож уран бүтээлээ хүргэхээр болсон.

-4000 гаруй уран бүтээлч оролцож байгаа гэсэн. Тэднийг зангидаж ажиллахад амаргүй байна уу?
-Уран бүтээлчид маань сэтгэлээсээ хандаж байгаа болохоор найруулагчийн зүгээс хүндрэл алга. Харин мөнгө санхүүгийн тал дээр асуудал байна. Бүжигчдийн хувцас хэрэглэл, замын зардал, жад, сэлэм зэрэг жижиг сажиг зарлага маш их гардаг. Одоогоор бидэнд төсөвлөсөн мөнгө нь хаанаа ч хүрэхгүй байна. 120 сая төгрөгийг нээлтэд зарцуулна гэж гаргасан. "Энэ мөнгө хүрэхгүй" гэсэн саналыг бид хэлсэн байгаа. Нааштайгаар шийдэгдэнэ гэдэгт найдаж байна.

-Та наадмын нээлтийн тоглолтыг олон удаа найруулж байсан. Тэгэхээр энэ зовлонг сайн мэднэ биз?
-Тийм ээ. Би Ардын хувьсгалын 80 жилийн ойн баяр наадмын нээлтийн тоглолтыг найруулсан юм. Тэгэхэд их сүрлэг, сайхан болж билээ. Бөхчүүд бүгдээрээ гарч есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлсэн. Гадныхан "Танай хүчирхэг бөхчүүд есөн хөлт цагаан тугаа тойрохоор дэлхий донсолж байгаа юм шиг л санагдах юм" гэсэн гэдэг. Түүнийг сонсоод бахархаж байлаа.

-Наадмын тоглолтыг найруулна гэдэг амаргүй. Наадаж амжих уу?

-Наадмын талбай, зүлэг ногоон дэвжээтэй ойр байдаг болохоор харин ч сайхан нааддаг. Уран бүтээлчдийнхээ голд орж, түүх заншлаараа бахархан омогшиж зогсоно гэдэг хамгийн сайхан баяр байх шүү.

-Өнгөрсөн жил найруулагч Ц.Ононбат наадмын нээлтийн ёслолыг найруулсан. Таны найруулгад монгол бүжиг давамгайлах нь ээ?
-Би Монгол үндэсний урлагийн төлөө явдаг хүн. Тэр ч утгаараа ард түмний түүхэн улбаатай баяр наадмаар уламжлалаа дээдлэхийг гол зорилгоо болгоно. Ер нь баяр наадамд орж байгаа бүх л үзүүлбэрүүдээс найруулагчийн үзэл бодол амтагдах болно. Бүжиг гэдэг дэлхийн хүн төрөлхтний мөнхийн урлаг. Харин монгол хүн бий биелгээгээрээ алдартай. Тийм ч учраас нээлтийн тоглолтод оролцож байгаа уран бүтээлчид бүгд бүжиглэнэ.

-Шоу үзүүлбэр оруулахгүй гэж ярьсан. Рок, попын уран бүтээлчдээс наадмын нээлтэд дуулах болов уу?

-Энэ талаар дэлгэрэнгүй яримааргүй байна. Орчин үеийн урлагийн төлөөллүүдээс оруулна. Учир нь, ардын язгуур урлагийн хөгжлийн илэрхийлэл юм. Түүнээс гадна Монголын ирээдүй болсон гимнастик, жүжгийн хүүхдүүд нээлтийн тоглолтод уран бүтээлээ хүргэхээр болсон байгаа. Энэ их сонин үзүүлбэр болно.

Т.Батсайхан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан