Хэдхэн хоногийн дараа зургадугаар сарын 1-н буюу бидний хэлж заншсанаар Хүүхдийн баяр болох гэж байна. Хүн бүр л хүүхэд багачуудаа хаана баярлуулах, ямар бэлэг авахаа төлөвлөж яваа.
Яг энэ үед Хүүхдийн парк буюу Үндэсний соёл, амралтын хүрээлэн Хүүхдийн баярт бэлэн эсэхийг сурвалжиллаа. Өнгөрсөн жил парк ажиллана гэж байсан ч багачуудын баярын үеэр хаалгаа нээж амжилгүй хүүхдүүдийг гомдоосон. Сүхбаатарын талбайд л том, бага гэлтгүй цуглаж хүүхдүүдээ баярлуулсан болдог. Тэгвэл энэ жил тэр байдал арай ч давтагдахгүй бололтой. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун талын хаалгаар ортол зэлүүд хашаа угтлаа. Хаа газраас харагддаг алсыг харагч л тэртээ зүүн жигүүрт байрласан хэвээр.
Хуучин цэлгэр том байсан Үндэсний соёл амралтын хүрээлэн одоо бол цэнхэр хашаагаар хашсан багахан газарт л хэдэн тоглоомоо чихээд өрчихжээ. Хашааны хаалга хүртлээ ийн бодов. Цэнхэр хашааны ёроолоор барилгын материал өрж, ойрхон гэр барьсан байлаа. Бодвол барилгын ажил өрнөж байгаа бололтой. Манай сурвалжлах хэсэг явсаар хаалган дээр нь очиж, харуул залууд сурвалжлага хийхээр яваа учираа хэллээ.

Гэтэл оруулах янз алга. н.Мөнхбат гэгч захирлаас зөвшөөрөл авдаг юм гэнэ ээ. Харин энгийн иргэд Хүүхдийн парк руу орохдоо 1000 төгрөгийн такс төлдөг болж. Даргаас нь зөвшөөрөл авах гэж явахаасаа төвөгшөөгөөд мөнгөө төлөөд орлоо. Намайг багад 100 төгрөг л авдаг байж билээ. Цаг өөр болно оо гэж. Ингээд л сүүлийн зургаан жил ороогүй Хүүхдийн паркт хөл тавилаа. Худлаа хэлсэн хүнд алга дарамхан газарт хэдэн тоглоомоо багтаажээ. Агаарын дугуй гэхэд л хоёрхон минутад тойрохоор богинохон болж. Төөрдөг байшингаас эхлээд сонирхол татдаг байсан олон тоглоом алга болжээ.
Харин шинээр тавьсан тоглоомууд нь гоё юм аа. Доторх тохижилт, зохион байгуулалт нь ч гэсэн өөлөх юм алга. Явган хүний замын хажуугаар чулуу шиг дуу чангаруулагч байрлуулсан байна билээ. Хэн ч сэтгээгүй гэж болохоор шийдэл. Хажууд нь хэсэг зогсч хүүхдийн дуу чагнасан. Сайхан байна лээ. Хүүхэд насны дурсамж сэргээд л. Мөн бидний багад тоглодог байсан гинжит, алсыг харагч, морин тойруулга, мөргөлддөг машин, галзуу хулгана гээд олон тоглоом хэвээрээ байна.

Гэхдээ шинэчлэгдээд үнэхээр гоё болжээ. Түүнээс гадна шинээр эргэдэг дельфин, динозавр зэрэг тоглоом тавьсан байсан. Өнгө үзэмж, гял цал байдлыг хэлэх юм биш. Үнэхээр сайхан байна. Мөн завиар зугаалах цөөрөм хэвээрээ, усан завь нь гоё болж. Усан оргилуур нь чамин гэж жигтэйхэн. Диснейн паркт байдаг шиг хүүхэлдэйн байшин хэлбэртэй зоогийн газар, далайн дээрэмчний усан онгоц шиг кафе барьж байсан. Шийдэл нь сонирхолтой, хүүхдийн сэтгэлийг хөдөлгөмөөр. Ойрхон ойрхон хүрэн модон үлгэрийн байшингууд. Дотор нь касс, зайрмаг, ундаа, амттаны дэлгүүр ажиллаж байна. Хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг сансрын хөлгөн хэлбэртэй байшинд автомат тоглоомын газар ажиллуулж байгаа аж.
Хүүхдүүд жинхэнэ бужигнахаар л газар чинь тэр байна. Хогийн савыг хаа сайгүй тавьж. Хуванцар сав, бусад хог гэсэн ангилалаар хогоо хаяж болох юм билээ. Энэ бүхнийг үзэж нэлээд хэдэн минут алхав. Энэ зуураа касснаас тоглоомын үнэ өртгийг сонирхлоо. Бүх тоглоомон дээр нэг удаа тоглоход 4-5 мянган төгрөг юм байна. Ихэнх тоглоом 2-4 минут л ажиллах цагтай юм билээ. Харин усан завиар аялахад 5000 төгрөг. Хугацаа нь бага зэрэг урт гэсэн.
Гэхдээ 10 минутаас хэтрэхгүй л дээ. Хэдэн тоглоом дээр суугаад авъя гэсэн бодлыг минь касс эмэгтэй хэлсэн үнээрээ "бяц гишгэв". Арай л үнэтэй юм. Касснаас холдоод хүүхдээ товлуулж байгаа эцэг, эхчүүдтэй жаахан "буу халав". Тэдний ихэнх нь "Уг нь парк гоё болсон байна. Тоглоомууд нь өнгө үзэмжтэй, сайхан болж. Даанч дэндүү үнэтэй юм. Хоёр хүүхэдтэй гэр бүл ирээд алсыг харагч дээр ганц удаа суухад л 20 мянган төгрөг болж байгаа. Ганц тоглоом дээр суучихаад гараад явалтай биш. Дахиад ганц хоёр тоглоом дээр хүүхдүүдээ тоглуулах болно. Тэр зуураа ундаа ууж, жаахан юм идмээр болно.
Ингээд бодохоор дор хаяж 100 мянган төгрөгтэй ирж байж л болох юм байна" гэж халаглаж байлаа. Байдал үнэхээр л тийм байна. Эсвэл мөнгөтэй хүний хүүхэд л тоглох зориулалттай юм уу. Уг нь 1-2 мянган төгрөг байхад л болмоор санагдах юм. Автомат тоглоомын газар нь ч гэсэн багагүй үнэтэй. Нэг удаа тоглоход 2000 төгрөг.

Харин сайн тоглож чадвал чихмэл тоглоом урамшуулалд нь авах юм билээ. Үнэ өртгийг нь сонирхох зуураа нэг захаас нөгөө зах хүртэл алхаж үзлээ. Хүүхдийн баяраар тэнд 300 хүүхэд, эцэг эхтэйгээ ч багтахгүй байх аа. Тийм жижигхэн болжээ, Хүүхдийн парк. Завсар зайгүй чихэлдээд 500 хүүхэд багтвал их юм. Тэгэхээр зургадугаар сарын 1-нд Хүүхдийн паркт "дайн" болох шинжтэй. Мэдээж сүүлийн хэдэн жил ажиллаагүй болохоор хүн бүр л хүүхдээ паркт баярлуулахыг бодно. Нэгэнт таксаа төлөөд орсон хүмүүс 2, 3-хан цаг болоод гарахгүй шүү дээ. Тэгэхээр эртхэн очсон нэг нь паркт баярлаж, үлдсэн нь гадаа нь баярлаж магадгүй нь. Паркын тоглоом, ажилчид нь баярт бэлэн ч зай талбай нь бэлэн биш байна.
Энэ бүхнийг яаж зохицуулах гэж байгаа талаар Үндэсний соёл амралтын хүрээлэнгийнхнээс сонирхлоо. Тэд энэ сарын 28-наас эхлэн "Гайхамшигт 7 хоног" нэртэй баяр зохион байгуулах гэж байгаа аж. Үүгээрээ зургадугаар сарын 1-нд үүсэх ачааллыг багасгах юм гэсэн. Хүүхдүүд заавал Хүүхдийн баяраар паркт ирэх биш, бусад өдрүүдэд ч ирж болно. Тиймээс тухайн долоо хоногийн аль ч өдөр нь хүүхдээ баярлуулах хэрэгтэй гэж эцэг, эхчүүдэд захиж байна билээ. Нэг үгээр хэлбэл зургадугаар сарын 1-нд битгий ирээрэй л гэж байна. Гэхдээ тэдний хүссэнээр болох болов уу даа. Ямар ч байсан Хүүхдийн парк иймэрхүү байдалтай л байна. Та зургадугаар сарын 1-нд паркт болох "дайнд" оролцох эсэхээ өөрөө шийднэ биз ээ.
Н.Пунцагболд