Хаврын шалгалт хаяанд ирлээ. БСШУЯ-ны харьяа Боловсролын үнэлгээний төв өчигдрөөс элсэгчдээ албан ёсоор бүртгэж эхэллээ.
Жил бүрийн элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 1-нд эхлээд, дөрөвдүгээр сарын 15-нд дуусдаг. Харин энэ жил товлосон хугацаанд цагаан сарын баяр тохиосноос болж, бүртгэлийн хугацааг бага зэрэг хойшлуулжээ. Тиймээс тус төвийн мэргэжилтнүүд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бэлдэж байгаа сурагчдыг энэ сарын 7-ноос эхлэн бүртгэж байгаа аж.
Бүртгэл дөрөвдүгээр сарын 22 хүртэл үргэлжилнэ
Энэ жилийн шалгалтын тов болон журамд өөрчлөлт орсон эсэхийг тус төвийн ахлах мэргэжилтэн Б.Сүхболдоос тодруулсан юм. Тэрээр энэ онд ерөнхий шалгалтын журамд өөрчлөлт ороогүй. Тиймээс элсэлтийн шалгалтыг өмнөх жилүүдийн адил явуулах болно. Харин шалгалт өгөх хугацаанд бага зэрэг өөрчлөлт орсон. Өмнө нь нэг шалгалтын үргэлжлэх хугацаа 80 минут байсан бол энэ жил байгалийн ухааны хичээлүүдийг 100 минут болгож, хугацааг нь сунгасан. Бусад долоон хичээл нь 80 минут үргэлжилнэ.
Манай төв элсэгчдийг өчигдрөөс эхлэн орон даяар бүртгэж эхэлсэн. Бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ. Хугацаа, цагийг нь сунгахгүй бас нэмэлт бүртгэл хийхгүй учир дээрх хугацаанд амжиж бүртгүүлээрэй гэсэн юм. Тиймээс ерөнхий шалгалтын бүртгэл болон элсэлтийн журам, хэрхэн бүртгүүлэх тухай зарим мэдээллийг хүргэе.
Элсэгчдийг www.eec.mn цахим хаягаар бүртгэнэ
Энэ жил оюутан болж, их, дээд сургуульд суралцахаар төлөвлөж буй хүүхдүүдийг интернэтээр,
тэр дундаа www.eec.mn гэсэн цахим хаягаар бүртгэнэ гэдгээ тус төвийн мэргэжилтнүүд онцолсон.
Тэдний ярьж буйгаар нийслэлийн есөн дүүрэг, Орхон, Дархан-Уул, Говь-Сүмбэр аймгуудын элсэлтийн шалгалтын бүртгэлийг интернэтээр явуулах боломжтой юм байна. Тиймээс шалгалт өгөхөөр бэлдэж байгаа сурагчид Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn гэсэн цахим хуудсанд хандах нь.
Интернэтээр бүртгүүлэх боломжгүй хөдөө орон нутгийн сурагчид тухайн аймгийн Боловсролын үнэлгээний төвөөс тусгайлан томилогдсон бүртгэгчид хандах хэрэгтэй аж. Хэрэв өөрийн биеэр ирж бүртгүүлэх боломжгүй бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан бүртгүүлж болно.
Шалгуулагчид заавал өөрийн биеэр ирж бүртгүүлэх шаардлагагүй. Бүртгэлийн хуудсаа Боловсролын үнэлгээний төвийн вэб хуудаснаас болон Боловсрол соёлын газар, сурч байгаа сургуулиасаа авах хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд дуулгаж байна.
Шалгалтын хураамж 4800 төгрөг
Онлайн бүртгэлийг Боловсролын үнэлгээний төвийн цахим хаягаар явуулна гэж дээр хэлсэн. Гэхдээ www.eec.mn вэб сайт нь төлбөр хийсэн тохиолдолд л бүртгэдэг гэдгийг анхаараарай.
Энэ жилийн шалгалтын хураамж 4800 төгрөг. Батламж карт 700 төгрөг. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж карттай байна. Тиймээс онлайнаар бүртгүүлж байгаа хүүхдүүд шалгалтынхаа хураамжийг Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк, Төрийн банк, Улаанбаатар банк, Монгол шуудан банк, Хас банкны төлбөрийн мастер карт болон виза картаар шилжүүлж болно.
Харин хөдөө орон нутагт бүртгүүлж буй шалгуулагч шалгалтын хураамжийг Голомт банк дахь Боловсролын Үнэлгээний Төвийн 1102862121 тоот дансанд тушаах юм байна. Хэрэв дээр дурьдсан бүртгэлийн хугацаанд бүртгэлээ цуцлах тохиолдолд шалгалтын хураамжийн 50 хувийг эргүүлэн олгоно. Харин бүртгэл дууссаны дараа болон шалгалтанд ороогүй тохиолдолд шалгалтын хураамжийг эргүүлэн олгохгүй, бусдад шилжүүлэн тооцохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.
Бүртгэлтэй холбоотой мэдээллийг 70119498 дугаарын утсаар лавлаарай
Интернэтээр бүртгүүлж буй хүүхдүүд ихэвчлэн овог, нэр, регистрийн дугаараа буруу бичих, шаардлага хангахгүй зураг оруулах зэрэг нийтлэг алдаа гаргадаг. Тиймээс энэ алдааг давтахгүйн тулд бүртгүүлэхээсээ өмнө элсэлтийн журамтай сайтар танилцаарай. Учир нь энэ бүх ажлыг онлайн системээр хийж байгаа тул интернэт бүртгэл буюу автоматжуулсан системд байрлуулсан овог нэр, регистрийн дугаарыг засварлана гэсэн ойлголт байхгүй.
Мэдээллийн санд оруулсан регистрийн дугаараар тухайн шалгуулагчийг ганцхан удаа бүртгэдэг . Шаардлага хангаагүй материалыг хүчингүйд тооцдог. Тиймээс бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Боловсролын үнэлгээний төвийн 70119498 дугаарын утсаар лавлаарай гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.
Сонгосон хичээлээ өөрчлөх боломжгүй
Улсын хэмжээнд ойролцоогоор 40 гаруй мянган хүүхэд ерөнхий боловсролын сургууль төгсдөг. Энэ тоон дээр өмнөх оны 3000 гаруй төгсөгч нэмэгдэж нийтдээ 43-45 мянган хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгдөг. Гэтэл зарим хүүхэд өөрийн мэдээллээ дутуу, буруу оруулснаас болж шалгалтад орж чадахгүй, жил алдах тохиолдол цөөнгүй гардаг. Тиймээс бүртгэлд хамрагдаж байгаа шалгуулагчид бичиг баримтын бүрэн бүтэн байдал болон сонгох шалгалтдаа анхаарлаа хандуулаарай.
Учир нь шалгалт өгөхөөр сонгосон хичээлээ өөрчлөх боломжгүй. Харин буруу оруулсан юм уу шаардлага хангахгүй байгаа зургаа дахин явуулах боломжтой гэдгийг сануулъя.
Б.Энхтуул