gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     6.13
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 15
Зурхай
 6.13
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 6.13
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хөвсгөл далайд дусал ч шатахуун асгалгүй, хоёр дахь машиныг татан гаргасан гэлээ

Г.Одгарав
Нийгэм
2011-02-17
0
Twitter logo

“НИК” ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбарын “Урал-375-ЯМБ-36” загварын шатахуун тээвэрлэгч хоёр нэгж автомашин хоёрдугаар сарын 8-ны өдрийн 14:00 цагийн орчим Мөрөн сумаас Цагааннуур суманд шатахуун хүргэхээр 92-01 ХӨА дугаартай машинд 6740 литр, 75-79 ХӨА дугаартай машинд 6510 литр, нийт 13250 литр А-80 автобензин тээвэрлэж явсан билээ.

Гэвч Рэнчинлхүмбэ сумын 4 дүгээр багийн Хатгал тосгоноос зүүн хойд зүгт 80 км, Ханх сумаас 50 км, нуурын  эргээс 220 метр зайтай “Адуутын-Ам” гэдэг газар Хөвсгөл нуурт мөн өдрийнхөө 20.00 цагийн орчим осолдож живсэн билээ.

Улмаар 92-01 ХӨА улсын дугаартай автомашины жолооч  Ж.Энхбаатар, 75-79 ХӨА улсын дугаартай автомашины жолооч Л.Баттулга нар амьд гарч, 75-79 ХӨА улсын дугаартай автомашинд явсан туслах жолооч А.Бат-Эрдэнэ  живж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн аврагч шадар түрүүч Х.Мөнхбат хоёрдугаар сарын 12-ны өдрийн 12:54 цагт нуурын 44 метрийн гүнд шумбан долоон минут ажиллаж осолдогчийн цогцсыг гаргасан аж.

Мөн өдрийн 17:33 цагт нуурын мандлын мөсөнд хавчуулагдаж живсэн 92-01 ХӨА дугаартай автомашиныг нуурын мандал дээр татаж гаргажээ.

Ингээд 18:55 цагаас эхлэн тээвэрлэж явсан 6740 литр А-80 автобензинийг мотопомпоор соруулж чиргүүл цистернд юүлж, хоёрдугаар сарын 13-ны өдрийн 18:10 цагт нуурын эрэг дээр чирч гаргасан байна. Далайд живсэн хоёр дахь машиныг гарахаар Аврах тусгай ангийн аврагч дээд түрүүч Г.Баяртогтох, тэргүүн түрүүч Б.Дэлгэрсайхан нар усны гүний шумбалт үйлдэж 50 метрийн гүнд живсэн 75-79 ХӨА дугаартай шатахуун тээвэрлэгч автомашинд 100 метр урт ган татлагыг амжилттай холбосноор уг автомашиныг эрэг рүү татаж гаргах үйл ажиллагаа эхэлж хоёрдугаар сарын 15-ны өдөр гэхэд уг автомашиныг 125 метр газар татаад байсан юм.  

Дээрх үйл ажиллагааг хоёрдугаар сарын 16-ны өдөр үргэлжлүүлэн эргээс 30 метр зайтай, 2.8 метрийн гүнтэй хэсэгт татаж авчирсаны дараа тээвэрлэж явсан 6510 литр шатахууныг нь соруулж өөр автомашинд шилжүүлэн ачаад 19:00 цагт шатахуун тээвэрлэгч автомашиныг нуурын эрэг дээр татан гаргасан байна. Энэ талаар өнөөдөр ОБЕГ-аас хэвлэлийн хурал зарлахдаа “Хөвсгөлд далайд дусал ч шатахуун асгараагүй” хэмээн мэдэгдлээ.

Н.Яруу

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан