Дэлхийн сонгодог урлагийн олимп хэмээн нэрлэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанд ДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Э.Амартүвшин оролцож мөнгөн медаль хүртсэн. Түүний гаргасан амжилтыг эх орон, төр засаг өндрөөр үнэлж өнгөрсөн баасан гарагт Засгийн газрын 120 дугаар тогтоолын дагуу 52 сая төгрөгөөр шагнасан юм. Шагналыг БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр гардуулж өгсөн бөгөөд энэ үеэр түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Урлаг хэмээх их айлд орсон үеэс яриагаа эхлэх үү?
-Би Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн. 2004 онд Сүхбаатар аймгийн нэгдүгээр дунд сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд урлагийн хүн болохоор шийдэж тэр жилээ СУИС-д элсэн орсон. Дуурийн дуулаачийн ангид орж, СТА профессор Ц.Ерөө багшийнхаа шавь болсон. Сургуулиа төгсөөд ДБЭТ-т гоцлол дуучнаар ороод гурав дахь жилдээ ажиллаж байна. Багаасаа дуулах дуртай, хөөрхөн дуулчихдаг хүүхэд байсан.
-Үе үеийн шилдэг уран бүтээлчдийг төрүүлсэн театрын тайзан дээр анх гарахад ямар сэтгэгдэл төрж байв?
-Анх тайзан дээр гарахад хоолой гарахгүй чичрээд хэцүүхэн л байсан. Тэгээд хэд хэд гараад ирэхээр аяндаа задраад орчноо мэдэрдэг болсон. Оюутан байхдаа "Учиртай гурван толгой" дуурийн Юндэнгийн дүрийг дуулж байсан. Харин энэ жил Ж.Вердийн "Аида"-г тавихад Аидагийн аав Этиоп хааны дүрийг бүтээлээ.
-Өвөө тань морь уядаг байсан. Танд морь уях бодол бий юу?
-Би өвөө, аав, ах нарыгаа дагаж морины уян дээр өссөн хүүхэд. Өглөө эртлэн босч адуу хурааж, малтай их ойрхон өссөн. Миний өвөө МУ-ын манлай уяач А.Ухна гэж хүн байсан. Дөрвөн жилийн өмнө өөд болсон. Нутаг усандаа алдартай, хүн болгон айдаг зүүн гурван аймгийн алдартай уяач байсан юм. Хааяа нутагтаа очоод гэр бүлийнхэнтэйгээ нэг сайхан амрах бодол байдаг. Гэхдээ сүүлийн гурван жил нутаг уруугаа явж чадсангүй. Яваандаа морь уях бодол бий.
-Танай гэр бүлд дуулдаг хүн байдаг уу?
-Эмээ маань гайхалтай дуулдаг хүн байсан. Ардын богино дуу, уртын дууг сайхан дуулна. Бидэнд
дуу дуулахыг зааж өгдөг. Бас үлгэр домог ярьдаг хүн байсан. Дээр нь урлагийн их мэдрэмжтэй хүн байж. Хот газар бараадсан бол урлагийн хүн болох байсан байх гэж боддог юм.
-"Надад том мөрөөдөл бий" хэмээн ярьж байсан. Таны мөрөөдөл биелсэн үү?
-Би мэргэжилдээ үнэхээр хайртай. Энэ л урлагаар амьдарч, амьсгалж, хүмүүжиж байна. Тийм болохоор би дуулж байхдаа аз жаргалтай байдаг. Үүнээс л миний явах амьдралын зам, хаалга нээгдэж байгаа юм болов уу гэж боддог. Оюутан байхын л дэлхийн түвшинд тоглолт үзүүлдэг алдартай дуучин болно гэж мөрөөддөг байсан. Дэлхийн босго өндөртэй уралдаанд оролцож шүүгчдэд тоогдож байгаа нь мөрөөдлөө биелүүлэхэд нэг алхам ойртож байгаа гэж бодож байна. Мөн хүсэл мөрөөдлийн минь эхлэл тавигдаж байна гэж ойлгож байгаа. Ер нь хүн явах тусам их том зүйлийг мөрөөддөг юм байна.
-ОХУ-д зохиогдсон дуурийн дуулаачдын тэмцээнд оролцсон. Тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгч аль улсын дуучин байв?
-Энэ тэмцээн анхнаасаа гурван байр шалгаруулсан. Харин миний хувьд ямар нэг байрт шалгарч чадаагүй. Гэхдээ чамлахаар чанга атга гэгчээр финалын шатанд шалгарч чадсан. Шилдэг дуучидтай хамтран Санкт-Петербург, Екатеринбург зэрэг газраар аялан тоглолт хийгээд ирлээ. Тэмцээнд оролцсон Солонгос дуучид хүчтэй байсан. Тэдний хувьд гадагшаа харилцаа нээлттэй, эдийн засгийн тал дээр зовох зүйлгүй нь амжилт гаргахад нөлөөлдөг байх. Мөн Италийн алдартай дуучдыг авч багшлуулдаг болохоор дуулах чадвар сайн. Гэхдээ Монгол хүний хоолой дахин давтагдашгүй гайхалтай.
-Үлгэр дууриал авдаг дуучин бий юу?
-О.Лувсандамдин, Ц.Дагванамдал зэрэг аугаа уран бүтээлчид байна. Мөн манай залуу үеийг хол-босон мундаг хүмүүс бий. МУГЖ А.Дашпэлжээ, Ц.Баттөр, МУГЖ М.Болд гээд сайхан баритон хоолойтнууд бий. Энэ алдартнуудаас МУГЖ М.Болдын хөдөлмөрч зан, тайзан дээр биеэ авч яваа байдал нь үлгэр дууриал авмаар байдаг юм. Өөрөө мундаг вокалын соёлтой, сайн боловсорсон дуучин.
-Итали хэл судалдаг уу?
-Миний дутагдалтай тал энэ байгаа юм. Одооноос хэлээ сайжруулах талаар анхаарч байна. Хамгийн гол нь англи хэл сурах хэрэгтэй байна. Дээрээс нь тодорхой хэмжээний итали хэлний мэдлэгтэй байх хэрэгтэй. Гэхдээ дуучид итали хэл мэддэггүй гээд буруу дуулдаг гэж ойлгож болохгүй. Мэдээж итали үгээ зөв дуудлагаар уншчихдаг. Тэгээд концертмейстер болон ахмад багш нар маань зөвлөдөг.
-Концертмейстер Б.Солонго багштай хэзээнээс хамтран ажилласан бэ?
-ДБЭТ-т орсноосоо хойш л хамтарч ажилласан. Ер нь бол манай багш маань олонч хүнийг бэлдэж энэхүү аугаа тайзан дээр гаргасан даа. Миний гаргасан амжилт ч гэсэн Б.Солонго багштай холбоотой. Дуучин хүний ард хөгжим тоглоно гэдэг хэцүү. Багш маань намайг өлгийдөж байгаа юм шиг хөгжмөө тохируулж тоглож чаддаг. Б.Солонго багшдаа баярлалаа гэж хэлье. Мөн миний дуугаралтыг тавьж өгсөн Ц.Ерөө багшдаа баярлалаа гэж хэлмээр байна. Багш маань надад ганц дуу дуулах биш зөв хүн болохыг сургасан. Сайхан сэтгэлтэй хүнээс сайхан хоолой гарна гэж зөвлөдөг юм.
-Олон улсын чанартай тэмцээнд оролцож байсан. Сонгодог урлагийг хүлээж авч байгаа байдал манайхнаас ялгаатай байна уу?
-Социализмын үед сонгодог урлагийг сайхан хүлээн авдаг байсан гэсэн. Одоо ч гэсэн тэр үеэс дутахааргүй байна. Сонгодог урлаг нэг талаараа хүмүүсийн зиндааг илэрхийлдэг болохоор үнэлүүлэхийн тулд дуурийг үздэг болсон байна. Зөвхөн үүгээр ч зогсохгүй сонгодог урлагт хайртай сонсдог хүн их болжээ.
-Гэр бүлийнхнийгээ танилцуулахгүй юу?
-Аав, ээжээсээ гурвуулаа. Ах маань зураач хүн бий. Бельги улсад гэр бүлээрээ амьдарч байгаа. Бага дүү маань эмч мэргэжилтэй. Уламжлалт анагаах ухаан сонгон суралцаад энэ чиглэлээрээ ажиллаж байгаа. Аав, ээж хоёр маань багш мэргэжилтэй. Аав маань Сүхбаатар аймгийн Халзан суманд сургуулийн захирал насаараа хийсэн хүн байдаг.
-Гэр бүлтэй болж амжсан уу?
-Найз бүсгүйтэй. Найр хурим хийгээгүй ч хамт амьдарч байгаа. Бид хоёр нэг тайзан дээр хамт ажилладаг болохоор нэг нэгнийгээ сайн ойлгодог юм.
-Тоглож үзэх юм сан гэж боддог дүр байдаг уу?
-Баритоны бүх л дүрүүд гоё. Бүгдэд нь тоглох юм сан гэж боддог. Тэр дундаа Ж.Вердийн "Риголетта"-гийн дүрийг бүтээхийг хүсдэг. Дуулалт нь гоё, адал явдалтай дуурь байгаа юм.
-Дараагийн тэмцээний тов гарсан уу?
-Энэ жил нэлээн хэдэн олон улсын чанартай тэмцээнд оролцлоо. Бас тодорхой хэмжээний амжилтууд гаргалаа. Одоо түр амсхиймээр байна. Одооноос театртаа ажиллаад шинэ уран бүтээлээ хийнэ. Одоогоор бэлтгэлдээ ороогүй байгаа ч тоглох дүрээ төлөвлөөд саналаа гаргаад явж байгаа.
Б.Сэлэнгэ