gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

И.Одончимэг Монгол Улсын гавьяат жүжигчин боллоо

Улс төр
2008-02-06
0
Twitter logo

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр шороон хулгана жилийн сар шинийн босгон дээр үйлс бүтээлээрээ амжилт гаргасан зарим хүнд төрийн дээд одон медаль хүртээлээ.

Ерөнхийлөгчийн зарлигаар мал сүргийнхээ тоо толгойг тогтвортой өсгөж, үүлдэр угсааг нь сайжруулан, ашиг шимийг сайн ашиглаж, хурдан морь уях эрдэмд өөрийн хүч чадал, оюун ухаанаа зориулан, залуу уяачдыг сургаж бэлтгэхэд гаргаж буй амжилтыг нь үнэлж Зэвсэгт хүчний 314 дүгээр ангийн малчин, улсын тод манлай уяач Цэрэндоржийн Аюушид Монгол Улсын гавъяат малчин цол, эрүүл мэндийн салбарт олон жил санаачилга, үр бүтээлтэй ажиллаж, эрдэм шинжилгээний бүтээлүүд туурвих, эмнэлгийн практикт мэс заслын шинэ аргуудыг нэвтрүүлэн хүн амын эрүүл мэндийг хамгаалахад оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж ЭМШУИС-ийн мэс заслын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Чимэдцэеэгийн Пунцагт Монгол Улсын хүний гавъяат эмч цол, дэлхийн сонгодог болон үндэсний драмын жүжиг, уран сайхны кино, хошин хөтөлбөрийн олон арван гол ба туслах дүрийг мэргэжлийн өндөр түвшинд чадварлаг бүтээж, тайз, дэлгэцийн урлагт хошин мюзиклийн төрлийг дэлгэрүүлэх, хошин урлагийг хөгжүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж “Х-ТҮЦ” уран бүтээлийн нэгдлийн жүжигчин Ишдоржийн Одончимэгт Монгол Улсын гавъяат жүжигчин цол, нэрт зохиолч, яруу найрагчдын хошин зохиол бүтээл, цэрэг эх орны сэдэвт шүлэг, найраглалыг уран чадварлаг уншиж олны хүртээл болгож, тайз, дэлгэцийн болон хошин урлагийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монголын хошин урлагийн театрын жүжигчин Дамбийнямын Жагдагт Монгол Улсын гавъяат жүжигчин цол, Д.Данзанравжаагийн өв дурсгалыг хадгалж хамгаалан, олны хүртээл болгож, монгол орны говь нутгийн түүх, соёл урлаг, байгаль орчныг гадаад дотоодод сурталчлан таниулах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг үнэлж Дорноговь аймгийн музейн сургалт, судалгааны төвийн захирал Зундуйн Алтангэрэлд Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн цол, аж үйлдвэрийн салбарт олон жил санаачилга, үр бүтээлтэй ажиллаж, олон төрлийн чанар, үзэмжтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчдийг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах үйлс оруулж буй хувь нэмрийг нь үнэлж Үйлдвэр, худалдааны “Очир” ХХК-ийн ерөнхий захирал Чулууны Будад Монгол Улсын аж үйлдвэрийн гавъяат ажилтан цол, барилгын салбарт олон жил санаачилга, үр бүтээлтэй ажиллан үйлдвэрлэл, үйлчилгээ, орон сууцны барилгуудыг чанартай барьж ашиглалтад оруулан барилгын материалын үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж барилга угсралтын “Ганьт” ХХК-ийн ерөнхий инженер Магсарын Норовт Монгол Улсын гавъяат барилгачин цол, телевизийн байгууллагуудад олон жил үр бүтээлтэй ажиллаж, телевизийн нэвтрүүлгийн чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж TY-9 телевизийн ахлах зураглаач Буяндэлгэрийн Донровт Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн цол, монголын орчин үеийн кино урлагийг хөгжүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж “Орчлонфильм” ХХК-ийн ерөнхий найруулагч, захирал Жигжидийн Биндэрт Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн цол, боловсролын салбарт он удаан жил үр бүтээлтэй ажиллан судалгааны бүтээлүүд туурвиж, боловсролын байгууллагын тогтолцоо, удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгоход оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Боловсролын их сургуулийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Бямбын Даваасүрэнд Монгол Улсын гавъяат багш цол, Монгол дарханы урлах эрдмийг чадамгай эзэмшиж, уран дарханы олон шилдэг бүтээл урлаж, монголын уламжлалт шашны соёл, ёс заншлыг сэргээн хөгжүүлэх, өвлүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж ШШГЕГ-ын харъяа 401 дүгээр ангийн Сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал, хошууч Очирын Эрдэнэчулуунд Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн цол, боловсролын салбарт он удаан жил үр бүтээлтэй ажиллаж, гоц авъяастай хүүхдийн цогцолбор, сургуулийг үүсгэн байгуулж бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Нийслэлийн 93 дугаар сургуулийн зөвлөх багш Сумъяагийн Нэргүйд Монгол Улсын гавъяат багш цол тус тус олголоо.

Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор Монгол Улсын Их хурлын гишүүн Сүхбаатарын Батболд, ТЕГ-ын дарга Равдангийн Болд, УИХ-ын гишүүн, Эдийн Засгийн байнгын хорооны дарга Даваажавын Ганхуяг, Нийслэлийн худалдаа, үйлчилгээний “Туулимпекс” ХХК-ийн захирал Дүүдэйн Санчин, Нийслэлийн Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн бага ангийн багш Цэрэнбалжидын Цэрэндэжид нарыг шагналаа.

Мөн “Алтангадас” одонгоор Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны хэсгийн ахлагч Билгээгийн Батбилэг, хөгжмийн зохиолч Дуламсүрэнгийн Бэхбат, ЗГХЭГ-ын техникч Самдангийн Ганданбаавар, БСШУЯ-ны харьяа Монгол-Энэтхэгийн хамтарсан сургуулийн захирал Дангаасүрэнгийн Гантөмөр, Нийслэлийн Сувилагчийн дунд сургуулийн нүүр амны согог заслын сувилахуйн багш Хамсангийн Дашцэрэн, МУИС-ийн Философийн тэнхмийн багш Тогоочийн Дорждагва, Говьсүмбэр аймгийн уул уурхайн “Говьгео” ХХК-ийн ерөнхий захирал Цэдгээгийн Дэлгэрмөрөн, Дархан-Уул аймгийн худалдаа, үйлчилгээний “Дархан чулуут” ХХК-ийн захирал Бяруузанын Жавзансүрэн, Хэнтий аймгийн Засаг дарга Сандуйн Жаргал, Удирдлагын академийн захирал Тогоочийн Лхагваа, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 жилийн 50 дугаар сургуулийн уран зохиолын багш Түнтгээгийн Мөнхтуяа, БСШУЯ-ны Төрийн Захиргаа удирлагын газрын дарга Лхагвын Цэдэвсүрэн, Үндэсний бүтээмж хөгжлийн төвийн зөвлөх Бат-Очирын Чулуунхүү нар энгэрээ мялаасан бол Хөдөлмөрийн хүндэт медалиар Нийслэлийн соёл урлагийн “Х” ТҮЦ уран бүтээлийн нэгдлийн жүжигчин Луушаагийн Баттулга, Удирдлагын академийн ахлах багш Ядмаагийн Бямбасүрэн нарыг тус тус шагналаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан