gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     8.07
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 22
Зурхай
 8.07
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 8.07
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Баярын өдөр 13 хүн амь насаа алджээ

Нийгэм
2008-01-02
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-01-02

Баярын өдөр буюу арванхоёрдугаар сарын 31-нд Нийслэлийн Багануур дүүрэгт метилийн спирттэй архинд  37 хүн хордосноос 11 хүн нь харамсалтайгаар  амь насаа алдаад байна. Энэ талаар болон баярын өдөр улсын хэмжээнд гарсан хэрэг зөрчлийн талаар Цагдаагийн Ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны дарга, дэд хурандаа Т.Сайнжаргалаас тодрууллаа.

-Баярын өдөр яг хичнээн гэмт хэрэг гарав?
-Баярын өдөр 42 гэмт хэрэг гарлаа.  Зонхилж гарсан гэмт хэргүүдээс дурьдвал танхайн гэмт хэрэг долоо, бусдын эд хөрөнгийг хулгайлах хэрэг 12, зам тээвэр, хөдөлгөөний  аюулгүйн байдлын эсрэг найман хэрэг  гарсан байна.  Нийслэлийн Багануур дүүрэгт  яг одоогийн байдлаар 37 иргэн метилийн спирттэй архинд хордож, түүнээс 11 хүн нь  амь насаа алдаад байна. Үүнтэй холбогдуулан 15 хүний бүрэлдэхүүнтэй Нийслэлийн цагдаагийн газар, Эрүүгийн  цагдаагийн газар хамтран ажиллаж байна.

Энэ хортой спиртыг зарж борлуулсан гэх иргэнийг Налайх дүүргээс баривчилан шалгаж байна. Энэ хортой спиртыг авч ашигласан “Азийн чоно” компанийн ерөнхий менежерийг мөн энэ хэрэгт холбогдуулан цагдан хорьж шалгаж байна.

Мөн 31-ний байдлаар Ховд аймагт нэг хүний амь нас хохирсон гэмт хэрэг гараад байгаа. Завхан аймагт зам тээврийн ослоос болж нэг хүн амь насаа алдсан байна.

Нийслэлийн хэмжээнд Багануурыг эс тооцвол онц ноцтой гэмт хэрэг гараагүй байдалтай байна.

-“Азийн чоно” компанийн борлуулж буй архи бусад орон нутагт болон нийслэлийн бусад дүүрэгт зарагдаж буй эсэхийг шалгаж байгаа гэсэн. Одоогоор метилийн спирттэй архи илэрсэн өөр тохиолдол гараад байгаа юу?
-Улаанбаатар хотын Засаг даргын  01 тоот  захирамжаар нийслэлийн хэмжээнд архины үйлдвэрлэл, борлуулалт,  худалдааг түр хугацаагаар хориглоод байгаа. Архины үйлдвэрүүдээр албан ёсны шалгалт явуулж байна. Мөн дэлгүүр гээд архи худалдаалж, борлуулдаг бүх цэгүүдэд шалгалт хийж байгаа. “Азийн чоно” компанийн архи зүүн аймгуудаар төдийгүй бусад орон нутгаар, нийслэлийн томоохон зах, худалдааны төвүүдээр зарагдсан байхыг үгүйсгэхгүй юм. Үүнийг шалгах, хураах, битүүмжлэх ажил явагдана.

-Баярын өдрүүдээр цагдаагийн байгууллага ямархуу бие бүрэлдэхүүнтэй ажиллав?
-Өнгөрсөн сарын 26-наас эхлээд цагдаагийн байгууллага бүх орон нутгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд  ажилласан байгаа.

Б.Солонго

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан