-”Камертон” хамтлагийн уран бүтээл завсарласан. Мээдээ маань гэр бүлтэй болсон-
“B” продакшны захирал, дуучин Д.Болдтой уулзаж ярилцлаа.
-Уран бүтээлийн олз омог их байна уу?
-Поп дуунуудаас бүтсэн “Амьдралын гол дүр” нэртэй цомог маань ирэх долоо хоногоос
худалдаанд гарна. Нийт 14 дуутай. Эдгээр дуунаас миний ая, Энхтайваны шүлэг
“Гэгээн домог” дуу FM-үүдээр цацагдаж байгааг сонсогчид нэлээд гайгүй хүлээж
авч байна. Бүх насныханд зориулсан хайрын сэдэвтэй энэ дууны клипийг “Cross
animation” студид хийсэн. Өчигдрөөс телевизийн сувгуудаар гарч эхэлсэн.
“Амьдралын гол дүр” цомгийг үүрэн телефоны “UNITEL” компани, “Монгол газар”,
“АПУ” компани ивээн тэтгэлээ.
-Өөр дуучидтай хамтарсан уран бүтээл
байгаа юу?
-Манай продакшны дуучин Маралжингоо, Эгшиглэн нартай хамтарч дуулсан дуу
байгаа. Таван настай охин Эгшиглэнтэйгээ хамтарч “Гол дүр” нэртэй дуугаа
дуулсан. Цомог гарахаар миний охины ямар дуучин болохыг үзэгч, сонсогчид маань
харах байх.
-Энэ цомгийнхоо дараа ямар уран бүтээл
хийх вэ?
-Өмнө нь би “Хайрын хүч”, “440 герц” цомгоо гаргаж байлаа. Харин поп дууныхаа
цомгийн дараа цэвэр R&B урсгалын дуунуудаа багтаасан бас нэг цомог гаргах
бодол байна.
-Өмнөх цомгоо гаргаж, ”Пентатоник”
наадмын шагналуудыг түүсний чинь дараахнаас “Гадаадын дууны ая хулгайлсан”
гэсэн яриа гарч байсан. Энэ талаар ямар бодолтой явдаг бол?
-Тэр яах вэ дээ. R&B урсгал чинь өөрөө тодорхой хэмжээний дүрэмтэй байдаг.
Транс, хип хоп, R&B урсгалууд хөгжмийн нэг хэмнэлээр явдаг. Монголд би
анх удаа R&B урсгалыг оруулж ирсэн. Бөмбөр ч юм уу, аливаа нэг хөгжмийн
хэмнэл адил хэмжээнд явдаг болохоор “Ая хулгайлчихлаа” гэсэн яриа гарсан
байх. Хувь хүмүүсийн л атаархал шүү дээ. Оюуны өмчийн газраас шалгаж үзээд
“Болдын дуунууд мөн” гээд миний нэрээр баталгаажуулчихсан. Энэ тал дээр би
нэг их эмзэглээд байдаггүй юм. Шар сонины мэдээ төдий л зүйл шүү дээ. Харин би
уран бүтээлээрээ ямар хүн бэ гэдгээ илэрхийлэх сонирхолтой. Алдарт хуурч
Жамъян гэдэг хүний гэр бүлд, ач нь болж төрснийх атаархагчдын бахыг хангахаар хүн
би биш. Урлагаа би хэзээ ч орхихгүйгээр үнэнч зүтгэнэ. Иймээс сайн, чанартай бүтээлүүд
хийнэ гэсэн зорилго надад байгаа.
-”Камертон” хамтлагийнхантайгаа
уулзалдаж байна уу?
-Хамтлагийнхаа хэдтэй уулзалгүй яахав. Харин уран бүтээлийн тал дээр хамтарч
ажиллахаа түр завсарлаад байгаа. Мээдээ маань гэр бүлийн амьдрал зохиож, охинтой
болсон. Одоогоор шинэ хүнээ асрах гээд зав зай муутай байна л даа.
-Гадаадад ойрдоо явав уу?
-Ойрд гадаад улс оронд тоглолт хийсэнгүй. CD-ндээ орох зураг авахуулах гэж
Солонгос явж ирсэн юм байна.
-Монгол зурагчид маань гологдоод байна
уу?
-Үгүй ээ, үгүй. Манай зурагчид сайн. Монголдоо нэг ч болов шинэлэг зүйл хийе
гэсэн үүднээс л Солонгосын нэрт зурагчинд хандсан юм. Солонгос зурагчид чинь
дэлхийн загварын алдартай сэтгүүлүүдийн нүүр царайг тодорхойлдог мэдрэмж, ур
чадвар сайтай мэргэжилтнүүд байдаг.
-Танай продакшны уран бүтээлчид нэг
хэсэг шуугиулж байгаад чимээгүй болчихов уу даа?
-DZ man, “ШО” хип хоп хамтлаг, “Гурван охин” хамтлагийнхан, дуучин Маралжингоо,
Эгшиглэн бүгд л цомгоо гаргах гэж байна. Хоёр ч цомог дээр нь би өөрөө нэлээд
ажиллалаа.
-”MB” худалдааны төвийн талаар жаахан
маргаан дэгдээд байсан уу, үгүй юу?
-Нэг их сүртэй маргаан энэ тэр болоогүй ээ. Өөр хүн л худалдаж авсан юм. “B”
продакшнаа хотын төвд жаахан ойртуулъя гэж бодсон юм. “B” продакшнаа хотын төвд
байгуулчихвал рок попынхон маань орж гараад Монголын маань рок, попын хөгжилд
хавьгүй нэмэртэй байх болов уу.
Л.Батцэнгэл