gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.25
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нэг хүнд ноогдох ДНБ 1,7 сая төгрөг

Эдийн засаг
2008-01-15
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2008-01-15

Үндэсний статистикийн төв газраас Монгол Улсын өнгөрсөн оны эдийн засаг, нийгмийн байдлын урьд­чил­сан гүйцэтгэлийг танил­цуу­лан мэдээлэл хийлээ.

Тэд­ний гаргасан тооцоогоор 2007 онд гэмт хэргийн тоо нэмэгдсэн, төгрөгийн ханш унасан болон халдварт өвчин ихэссэн, агаарын бохирдол нэмэгдсэн, инфляци өссөн, бараа бүтээг­дэхүүний үнэ нэмэгдсэнээс бусад үзүүлэлт эерэг дүнтэй гарчээ. Эдийн засгийн өсөлт гэхэд л 9.9 хувьд хүрсэн тооцоо гарсан байна. Энэ нь урьд жилээс бараг хоёр ху­виар өссөн тоо юм.

Мөн инфляцийн жилийн дундаж түвшин нь есөн хувьд хүрч өн­гөрсөн жилийнхээс дөрвөн хувиар өссөн байна. Бараа бүтээг­дэхүүний үнэ 2006 оноос 15 хувиар өссөн аж. Зөвхөн сүүлийн хоёр сарыг харьцуу­лахад л сарын нэг хувиар ихэсч байгаа гэнэ. Эдгээр дундаж үзүүлэлтийг гаргах­даа 287 нэр төрлийн бүтээг­дэхүүний үнийг үндэс­лэн инфляциа гаргадаг.

Гэмт хэргийн гаралт 21 мянга бүртгэгдэж, өмнөх оноос гурван мянгаар өссөн нь анхаарал татлаа гэж ал­баны хүмүүс хэлж байв. Үүнээс болж 30 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Согтуугаар гэмт хэрэг үйлдсэн тохиолдол 30 гаруй хувьтай байгаа аж.

Мөн манай улсын 200 хүн тутмын нэг нь халдварт өвч­нөөр өвдсөн тоо гарчээ.
Улсын нэгдсэн төсвийн орлого 2007 онд нэг трил­лион найман зуун тавь гаруй тэр­бум төгрөгт хүрчээ.
Ха­рин зарлага нь нэг триллион до­лоон зуун тавь гаруй мян­га гэнэ. Иймээс төсөв зуу гаруй тэрбум төгрөгийн ашиг­­тай гарлаа.

Аж үйлдвэрлэлийн сал­барыг боловсруулах Үйлд­вэр­лэл тэргүүлэх болсон байна. Энэ нь нийт үйлд­вэрлэлийн 40 гаруй хувийг эзлэх болжээ.

Мал тооллогын дүнгээр өнгөрсөн онд бүх хот, аймаг мал сүргээ өсгөж, таван хо­шуу мал бүх төрөлдөө өсч 40.3 саяд хүрсэн мэдээ гар­чээ.

2007 онд манай улсын хүн ам 2.6 саяд хүрсэн нь өмнөх жилийнхээсээ 40 га­руй мян­гаар өссөн байна. Төрөлт гурван хувиар өсч, нас баралт 0.1 хувиар буур­чээ.
Урьдчилсан гүйцэтгэ­лээр өмнөх онтой харьцуу­лахад ажилгүйдэл буурсан тооцоо гарчээ. Өнгөрсөн жилийн эцсээр 55 мянган хүн ажилд орж, 30 гаруй мянган ажилгүй хүн бүрт­гүүлсэн байна. Су­далгаа­наас үзэхэд 50 гаруй мянган ажлын байр шинээр бий болсон аж.

Дээрх мэдээллүүдийг Үн­дэсний статистикийн газ­рын дэд дарга Г.Гэрэлт-Од сэт­гүүлчдэд өгсөн юм. Мэ­дээл­лийн дараа сэтгүүлчид сонирх­сон асуултдаа ха­риулт авлаа.

-Эдийн засгийн энэ өсөлт бодит өсөлт байж чадах уу. Гадаад валютын үнийг дагаад өсч байгаа юм биш үү?

-Гадаад зах зээлийн нөх­цөл манайд гарцаагүй нө­лөөл­­нө. Хэдийгээр алтны олбор­лолт багассан ч бусад эрэлт сайтай олон бараа бүтээг­дэхүүний өсөлт их байгаа нь эдийн засаг боди­тоор өсөхөд нөлөөлсөн.

-2008 онд Засгийн газ­раас инфляцийг 5-6 хувьд барина гэсэн. Энэ хэр бо­ломжтой вэ?
-Нийт бараа бүтээгдэ­хүү­ний 50 гаруй хувийг гад­наас оруулдаг. Тэр дундаа Хятад, ОХУ-аас ихээхэн ха­маа­рал­тай. Одоо манай инф­ляци есөн хувь, Хятадынх долоо, ОХУ-ынх 12 хувьтай байна. Хэрэг­лээний индекст гол нөлөөтэй мах, махан бү­тээгдэхүүн бо­лон гурилан бүтээгдэ­хүү­ний­хээ үнийг тогт­воржуулбал энэ үр дүнд хүрэх байх.

-Манай улсад гадаадаас хичнээн тооны ажиллах хүч орж ирсэн бол. Тэдний хэ­дэн хувь нь хятад иргэд байв?
-Хөдөлмөр, халамж үйл­чилгээний төвөөс авсан дүн­гээр 80 гаруй орны зургаан мянган гадаад иргэн хөдөл­мөрийн гэрээгээр ажиллаж байна. Үүний 25 хувь нь хятад иргэд байгаа.

-Улсын хэмжээнд тэ­жээ­вэр амьтдаа тоолох яриа байсан. Дүн нь гарсан уу?
-Зөвхөн ашиг шимээ өгдөг амьтдыг л тоолсон. 300 гаруй мянган шувуу, 36 мянган га­хай, 926 цаа буга бүрт­гэгдсэн байна.

-Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ хэдэд хүрсэн бэ?
-Хүн амын бодит орлого 15 хувиар өссөн дүн гарлаа. Нэг хүнд ногдох ДНБ нэг сая 729 мянган төгрөг байна.

-Ойрын хэдэн жилд 3000 ам.долларт хүргэнэ гэсэн. Энэ үндэстэй юу?
-Гол нь хүн амын тоо болон бүтээгдэхүүн үйлдвэр­лэлээс хамаарна. Эдийн засгийн бодит өсөлт өндөр хадгалагдаж байгаа тохиол­долд бодлогоо зөв явуулбал 2015 он гэхэд 3000 ам.доллар болж нэмэгдэх үн­дэс­лэл бий.

-Орон сууцны үнийг хэрэглээний үнийн индекст оруулах уу?
-Одоогоор орон сууны түрээсийн төлбөр хэрэглээ­ний үнийн индекст орж бай­гаа. 2008 онд улсын хэмжээнд тооцохоор төлөвлөж байна.

П.Энэбиш 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан