gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.06
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Татвар авахын тулд баталсан хууль нь иргэдийг гэмт хэрэгтэн болох зам руу хөтөлж байна"

А.Номин
Нийгэм
2025-07-03
127
Twitter logo
А.Номин
127
Twitter logo
Нийгэм
2025-07-03
"Татвар авахын тулд баталсан хууль нь иргэдийг гэмт хэрэгтэн болох зам руу хөтөлж байна" Архивын зураг ашиглав.

Хуульч О.Батхүү "Үл хөдлөх хөрөнгөө өмнө авсан үнээс нь бууруулж зарж болохгүй" гэх хууль зөрчсөн дүгнэлтийг ҮХЦ гаргасан талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр УИХ-аас Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах гэдэг нэртэй хууль баталсан. Ингэхдээ УИХ-ын Дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай горимоор хэлэлцэж баталсан.

Өөрөөр хэлбэл олон нийтэд танилцуулахгүй, судалгаа хийхгүй 7-10 хоногийн дотор баталдаг процесс. Энэ хуультай хамт 26 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энд хуулийн хулгай явчихлаа гэж харж байна. Энэ дотор “Хүн өөрийн өмч хөрөнгийг өмнө нь авсан үнээс бууруулж зарж болохгүй” гэдэг өөрчлөлт орсон.

Иргэд өөрийн хашаа байшин, байр, газрыг өмнөх үнээс бууруулж зарж болохгүй болсон гэсэн үг. Энэ нь иргэдээс ихээхэн шүүмжлэл дагуулсан тул Үндсэн хуулийн цэцэд өгсөн. ҮХЦ 2025 оны зургаадугаар сарын 6-ны өдөр хэлэлцээд “Энэ заалт нь Үндсэн хууль зөрчсөн, хүний өмчлөх эрхэд шууд халдсан байна” гэсэн дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийг УИХ хүлээж авбал энэ хууль зогсоно. Хүлээж авахгүй бол ҮХЦ-ийн их суудлын хурлаар хэлэлцэнэ.

Анхнаасаа татвар авах зорилгоор л энэ хуулийг баталсан юм билээ. Та 100 сая төгрөгөөр авсан байрыг яаралтай үед 90, 85 сая гээд доошлуулж зарах ямар ч боломжгүй болсон. Улсын бүртгэлээс хүлээж авдаггүй, та заавал өндөр үнээр зар гэдэг.

Энэ бол хүний эрхийн хамгийн том зөрчил. Яагаад өөрийнхөө өмчийг хүнд хэдээр зарахыг ордонд сууж байгаа хүмүүс шийдэх ёстой гэж? Энэ хуулийг батлуулахад гишүүд огт асуулт асуугаагүй, санал хэлээгүй.

УБЕГ хүлээж авахгүйн улмаас хүмүүс хуурамч гэрээ хийж эхэлж байна. Энэ бол гэмт хэрэг. Эндээс олсон орлогоо хүүхдийнхээ сургалтын төлбөр, хоол хүнсэнд зарцуулбал энэ нь цаашлаад мөнгө угаах гэмт хэрэг болно. Монголын төр иргэдээ гэмт хэрэгтэн болгох зам руу хөтөлж байна. Энэ нь эдийн засгийн эргэлтийг ч боомилж байна" гэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан