Сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн эмэгтэй шигшээ багийн тамирчин О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл, М.Цэрэнлхам нарыг Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдгээр шагнасан.
Тэдний гэр бүлийнхэн Төрийн ордонд ирсэн байна.
Б.Ариунцэцэгийн ээж: Охиныхоо тоглолтыг талбайд очиж сэтгэл догдлолтой үзсэн. Польшийн тоглолтын сүүлийн мөчид хийсэн шидэлт амжилттай болоход үнэхээр "гал" байсан. Хоёр оноо тэнцсэн байсан тул маш чухал шидэлт байв. Охины маань шидсэн бөмбөг амжилттай болоход өөрийн эрхгүй нулимс гарсан. Охин маань багын л сагс снирхдог хүүхэд байсан. Гэртээ орохгүй, гадаа л тоглож байдаг хүүхэд байв. Тэмдэглэлийн дэвтэртээ "Би аав ээждээ хэний хүүхэд болохоо харуулна" гэж долоодугаар ангид байхдаа бичсэн байсан.
Одоо бодоход яг үнэн хэлсэн байна лээ, миний охин. Дэлхийд нэрээ дуурсгаж, хэний хүүхэд гэдгээ харуулсан. Эхэндээ би зэмлэдэг байв.
Б.Ариунцэцэгийн аав: Бид охиноо маш их дэмждэг байсан. Аймгийн, улсын аваргын тэмцээнд явж байв.
-Таны охины нэртэй цуг таны нэр дуурсагдаж, дэлхийн дэд аварга гэхэд танд ямар санагдав?
-Туйлын их баяртай байна. Ах дүү нар нь гадаа хүлээгээд зогсож байна. Гэмтэх вий, бэртэх вий гэж маш их санаа зовдог.