gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Г.Бүрэнбаатар: Мөөг бол танигдаагүй аймаг, дутуу судлагдсан боломж

О.Батхишиг
Ногоон дэлхий
2025-07-09
182
Twitter logo

Мөөг гэж яг юу вэ? Ургамал уу, амьтан уу? Бидний мэддэг нь “чаг мөөг”, “хортой, хоргүй” гэдэг бүдэг бадаг ойлголт. Гэвч энэхүү амьд биетийн аймаг нь шинжлэх ухааны хувьд үлэмж өргөн судлагдахуунтай, эдийн засаг, анагаах ухааны асар их нөөц боломж агуулсан салбар.

Мөөг судлалын чиглэлээр Монголтой бараг нэг гараанаас эхэлсэн урд хөрш Хятад өнөөдөр энэ салбарыг бодлогын төвшинд дэмжиж, өндөр уулын тосгодынхоо иргэдийг мөөг тариалах, борлуулах ажлаар тогтвортой орлоготой болгожээ. Зарим тосгонд гэхэд л хамгийн багадаа 200 мянган хүн зөвхөн мөөг ургуулж, зах зээлд нийлүүлэн дунджаас дээш орлоготой болоод амжиж. 

Мөөггүйгээр хүн төрөлхтний түүхийг төсөөлөхийн аргагүй. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр олон сая хүний амийг аварсан пенициллин гэх антибиотик ч мөн мөөгөнцрөөс гарган авсан нээлт юм. Энэ нь биотехнологийн хувьсгалын эхлэл байв.

Түүнийг нээсэн Александр Флеминг болон уг бодисыг эмнэлгийн хэрэглээнд нэвтрүүлсэн судлаачид 1945 онд Нобелийн шагнал хүртсэн. Өдгөө мөөг судлал нь шинжлэх ухааны тусдаа салбар болон хөгжиж, Хятадад л гэхэд жилд хэдэн зуун мэргэжилтэн энэ чиглэлээр бэлтгэгдэж байна.

Мөөгний нөлөө үүгээр хязгаарлагдахгүй. Европын орнуудад мөөг зөвхөн баяжуулагч бус, хоол хүнсний соёлын суурь. Тэдний уламжлалт бяслаг, йогуртыг мөөгөнцөргүйгээр бүтээх боломжгүй. Мөөг байснаараа сүүн дэх сахарыг задалж, тухайн хүнсний бүтээгдэхүүнд онцгой амт, бүтэц, үнэр бий болгодог.

1870-аад онд Английн эрдэмтэн Роберт Виттакер мөөгний эсийн бүтэц, хооллолтын онцлогоос нь хамааруулан ургамал ч биш, амьтан ч биш хэмээн дүгнэж "Мөөгний аймаг" хэмээн тодорхойлсон. Ингэснээр мөөг нь шинжлэх ухааны хувьд тусгаар, үнэ цэнтэй, нэгдмэл амьдралын хэлбэр хэмээн хүлээн зөвшөөрөгджээ.

Тэгвэл Монгол Улсад энэ салбар ямар төвшинд хөгжиж байна вэ?

Монголчуудын идэж заншсан тараг, ааруул, өрөм, ээзгий зэрэг уламжлалт сүүн бүтээгдэхүүнүүд ч мөн мөөгөнцөр, сүүн хүчилт бактерийн үр дүнд бий болдог. Харин энэ бүхний цаад үйл явц, ашиглаж буй бичил биетийн судалгаа тун бага.

Өнөөдрийн байдлаар Монголд дээд мөөгний ангилалзүйгээр мэргэшсэн ердөө хоёр судлаач бий. Тэдний нэг нь ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн мөөг судлаач, доктор Г.Бүрэнбаатар юм.

Монголын хээр, ой, өндөр уулс, говь гээд байгаль экологийн олон төрлийн бүс нутаг нь харилцан адилгүй мөөгний өвөрмөц олон янз байдлыг агуулдаг. Зарим тохиолдолд мөөгний олон янз байдал эргээд дээрх экологийн орчныг бүрэлдүүлдэг харилцан шүтэлцээтэй. 

Мөөгнөөс олон төрлийн эмийн болон хүнсний нэмэлт бодис илрүүлэх бүрэн боломжтой. Гэвч бид энэ салбарт дэлхийд сүүл мушгиж, бүс нутагтаа бараг 30 жилээр хоцрогдсон нь гашуун үнэн.

Монголоос бусад улсад мөөгний ашиг шимийг хүртэж буй салбар бол “Мөөг тариалалт”.  Энэ нь улирал, хөрснөөс хамаарал багатай, хүлэмжид, бүр нар тусдаггүй битүү орчинд ургуулах боломжтойгоороо ургамлаас ялгаатай.

Дулаан, чийгээ тохируулж чадвал үрт бие ургах нь 10-20 хоногийн дотор ургацаа хурааж, жилийн турш өдөр бүр шинэ ургац авах боломжтой. Энэ нь бусад хүнсний ногоотой харьцуулшгүй давуу тал. Гэвч нэг сул тал нь хадгалалтын хувьд мөөг маш эмзэг амархан мууддаг.

Хол газар тээвэрлэлтийн явцад хадгалах хугацааг уртасгахын тулд нэмэлтээр нөөшлөгч бодис цацдаг нь анхаарах асуудал. Иймд худалдаалж буй импортын мөөгийг угааж хэрэглэх зайлшгүй шаардлагатай аж.

Мөөг нь амьтны адил органик бодисоор хооллодог ч хөдөлж чаддаггүйгээрээ ургамалтай төстэй. Өгөөжтэй энэ хүнс үйлдвэрлэлийн хувьд Монголд хөгжихгүй байгааг доктор Г.Бүрэнбаатар ийн тайлбарлаж байна. 

  • Тариалалтын процесс нь үндсэн 4-5 үе шаттай. Үрийн материал буюу "эх омог"-г ургуулах нь лабораторийн цэвэр орчинд бэлтгэгдэнэ.
  • Мөөгний үрийн материал нь амьд органик гаралтай бодис дээр ургах учир, үүнийг сүрэл, будаа гэх мэт органик гаралтай түүхийг эдийг ашиглаж хийхэд нэлээд орчны бохирдол үүсдэг онцлогтой.
  • Мөн эдгээрээс гадна мөөгийг бойжуулах, ургуулах, ургац хураах гэсэн үе шатууд байдаг. Иймээс өрхийн болон дунд төвшний аж ахуйн хэмжээнд нэг дор бүх үйл явцыг гүйцэтгэх боломж өнөөгийн Монголд хязгаарлагдмал.
  • Мөөг тарихад тогтмол нийлүүлэх эх омог, ургуулах бэлдцийн хүрэлцээ муу, технологийн мэдлэг дутмагаас үйлдвэрлэлийн нөхцөл болон ахуйн нөхцөлийн ялгаатай байдлыг буруу тооцоолдог.
  • Мөөг хэрэглэгчийн мөөгний мэдлэг сул зэргээс болж шинэ ургацын цэвэр мөөгийг импортын мөөгтэй харьцуулдаг зэрэг нь энэ салбарт эхэлсэн бизнесүүд амжилтгүй болоход нөлөөлж байна.
  • Мөөг хурдан ургадаг, хурдан мууддаг учраас гарсан мөөгийг цаг хугацаанд нь боловсруулж, хүргэх, хэрэглэгчдэд таниулах нь системтэй бэлтгэл шаардсан сорилт гэв.

ТАРИМАЛЖУУЛАХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГТЭЙ

Тиймээс Монголд мөөгийг ахуй амьдралдаа түлхүү хэрэглэх, тариалалтын давуу талыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд:

  • Цогц бодлогын төвшний хөтөлбөр шаардлагатай.

Үүний тулд Хятадад Мөөгний судалгаа болон үйлдвэрлэлийн аль алиныг нь өндөр төвшинд хөгжүүлж чадсан “Нэг бүс нутаг-Нэг байгууллага-5 сан хөмрөг” загвар аргачлалаас хэрэгтэйг нь сонгож ашиглан Монгол Улсын хэмжээнд дээрх загварт дурддаг 5 сан хөмрөг бүхий нэг байгууллагатай болох хэрэгтэй.

Үүнд ШУА-ийн Ботаникийн Цэцэрлэгт Хүрээлэнг түшиглээд эхлүүлэх нь хамгийн боломжит хувилбар болно. Энэ 5 сан хөмрөгт Байгалийн мөөгний цуглуулгын сан, Мөөгний үрийн материалын сан, Мөөгний эдийн өсгөврийн сан, Мөөгний биологийн идэвхт бодисын сан, Мөөгний мэдээллийн санг багтаадаг.

Хэрэв үүнийг Ботаникийн Цэцэрлэгт Хүрээлэнд амжилттай үүсгэж чадвал цаашид Монгол орны байгалийн бүс бүслүүрүүдэд эсвэл Ургамал газарзүйн тойргуудад шинээр үүсгээд хөгжүүлээд явбал мөөгнөөс хүртэх нийгэм, эдийн засгийн ашиг тус үлэмж нэмэгдэх нь гарцаагүй

Мөөг тариалалт нь зөвхөн хоол хүнсний биш, байгальд ээлтэй, хурдан эргэлттэй, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн шинэ салбар ч болж чадна гэдгийг тэрээр онцоллоо.

Мөөгний ашиг тус үүгээр хязгаарлагдахгүй. Хаана, ямар ургамал ургахыг хүртэл мөөг шийддэгээрээ  экосистемийн "үл үзэгдэгч инженер" гэж зүйрлүүлж болох. Мөөг нь ургамал, модтой хам амьдрал (симбиоз) үүсгэж, тухайн орчинд аль ургамал давамгайлах, аль нь тохирох эсэхийг тодорхойлно.

Зөвхөн амьтай орчин төдийгүй, үхсэн мод, амьтан, ялзарсан органик бодис, бүр талх хүртэл мөөгний ферментээр задарч хөрс үүсгэгч болно. Цаашлаад өмхөрсөн мод, үхсэн амьтныг ч мөөг задалдгаараа байгалийн цэвэрлэгч.

МӨӨГНИЙ ОЛОН ЯНЗ БАЙДАЛ БИДНИЙ ТӨСӨӨЛЛӨӨС ХЭД ДАХИН ИХ

Дэлхий дээрх бүх мөөгийг 100 хувь гэж үзвэл, бид 7-10 хувийг нь л тодорхойлсон байж мэднэ. Нэг зүйл ургамлын ард ойролцоогоор 5-7 өөр зүйлийн мөөг байх боломжтой. Гэтэл Монголд бүртгэгдсэн гуурст ургамал 3200 орчим байхад дээд мөөгний бүртгэл ердөө 600 гаруй байгаа нь энэ нь судалгааны асар их орон зай байгааг илтгэнэ.

ӨДӨР БҮР УСТАЖ БАЙГАА ЗҮЙЛСИЙН ДУНД “МЭДЭХГҮЙ НЬ” ӨӨРӨӨ АЮУЛ

Өдөрт дунджаар таван төрлийн мөөг устаж байгаа тухай олон улсын судалгаа бий.  Гэхдээ бид тэдгээрийг бүрэн нэрлэж ч амжаагүй байхад, устаж байна. Энэ нь тодорхойлоогүй, бүртгэгдээгүй амьд биетүүд мэдэгдэхгүйгээр үгүй болж байна гэсэн үг. Ашигтай, экосистемийн өндөр ач холбогдолтой мөөгийг өөр ямар ч амьд биетээр орлуулж болдоггүй гэв.

2007 оноос дэлхийн шинжлэх ухаанд “Зүйлийн-баркод” буюу бүх амьд биетийн генетик мэдээллийг цуглуулж бүртгэх санаачилга эхэлжээ.  2045 он хүртэл үргэлжлэх энэ төслөөр нүдэнд харагддаг болон харагддаггүй мөөгний төрөл зүйлийг ДНХ-ийн төвшинд ялган таних аж. Монголд энэ чиглэлээр судалгаа бараг эхлээгүй ч, ирээдүйн биотехнологийн хөгжлийн нэг тулгуур нь энэхүү бар коджуулалт байх юм.

Мөөгийг судална гэдэг нь нүдэнд харагддаггүй экосистемийн мөн чанар, байгаль ба хүний харилцаа, амьдралаас амьдрал, амьдралаас үхэл, үхлээс амьдрал үүссэн энэ бүх сонирхолтой асуултад хариулт хайж буй хэрэг юм.

Монголчууд бид Үндэстний хэмжээнд Олон Улсад зөвшөөрөгдсөн 5-Сан хөмрөг бүхий Нэг-Байгууллага бий болгож үндэсний хэмжээнд мөөгний судалгааг хөгжүүлэхийн зэрэгцээ, генетик нөөц, байгалийн баялгаа танин мэдэх маш чухал цаг үед ирээд байна

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан