"Aqua Garden" хотхоны зүгээс өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл өгч байна.
"Акуа гарден"-ны захирал А.Амарбаясгалан " 2007 онд НИТХ-аас 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Хан-Уул дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт буюу төмөр замын урд талд 11.8 га газар хэрэгжих гурван үе шат бүхий төслийн саналыг дэмжсүгэй гэх тогтоол гарсан.
Энэ дагуу орон сууцны зориулалттай газар авч, үүнд нь бид санаачилгаараа усан парк барих санаачилгыг гаргасан. Энэ бүтээн байгуулалт бидний дөрвөн хүний хөрөнгө, банкны зээл, 650 гаруй урьдчилгаа өгсөн иргэний хөрөнгөөр боссон. Одоогоор бид 20 тэрбум төгрөгийн өр зээлтэй, банкны хүү төлж байна.
Байрны захиалагч нар маань ч жил гаруй түрээсийн байранд байраа хүлээгээд байна. Бид усны тухай хуулиар ч тэр ямар ч хууль дүрэм журам зөрчөөгүй. Энэ асуудлыг шийдэхгүй бол бид дампуурлын ирмэгт байна.
Нийслэлтэй хийж байгаа маргаан одоо ч шүүхийн шийд гараагүй байгаа. 20 гаруй удаа хойшиллоо. АТГ-аас манайхыг дөрвөн удаа шалгасан. Манайх шалгуулах л үүрэгтэй болохоос биш мэдээллээ өгдөг ямар ч шийдэлгүй буцдаг. Төрийн байгууллага ард иргэдэд таалагдахын тулд ажиллаж байна.
Анх Шилэн Цогоо Энхтайваны гүүрэн дээр явж байхдаа л "Авлига хороолол гэж нэрлэе" гээд нэрлэсэн л асуудал байгаа. Гэтэл тэр хүн өөрөө улсаас шинэ вагоны мөнгө авчихаад акталсан хуучин вагон шахсан л хүн шүү дээ. Бидэн дээр хэн ч ирж асууж тодруулаагүй.
Далан байгуулагдсанаар газар ашиглалтын улмаас усны эх ундарга, нөөц хомсдох, бохирдохоос хамгаалагдсан мөн үеэр усны гамшгаас хүн ам сэргийлэгдсэн байна.
Байгаль орчин, ногоон хөгжил жуулчлалын сайд, Барилгын, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны зургаадугаар сарын 5-ны өдрийн 230/127 дугаартай тушаадаар баталсан "Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам-ын хоёрдугаар зүйлийн 2.4-д "Улс ардын аж ахуйд онц ач холбогдолтой мега төслийн байгууламж барих, үерийн хамгаалалт, тохируулгын далан боомт, үерийн ус хуримтлуулах нөөцлүүр зэрэг усны барилга байгууламж болон зам, гүүр, усан зогсоол, ус цахилгаан, дулаан дамжуулах шугам сүлжээ зэрэг дэд бүтцийн байгууламж бүхий газарт үйлчлэхээр байх бөгөөд энэ талаар талууд маргаангүй болно" гэв.