gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     13
  • Зурхай
     9.08
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 13
Зурхай
 9.08
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 13
Зурхай
 9.08
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Энэтхэгийн зохиолч Амитав Гошийн гар бичмэлийг 2114 он хүртэл “хав дарна”

gogo.mn
Дэлхийд
2025-08-15
10
Twitter logo

“Ирээдүйн номын сан” төслийн 12 дахь зохиолчоор Амитав Гош тодорлоо. Түүний гар бичмэлийг 89 жилийн турш буюу 2114 он хүртэл уншигчдаас нууцлах болно гэж The Guardian мэдээллээ. Ингэснээр зөвхөн ирээдүйн хүн төрөлхтөн л унших боломжтой зохиол нэгээр нэмэгдэх юм.

Учир нь нэгэн зууны дараа үүдээ нээх “Ирээдүйн номын сан" бол жил бүр онцгой зохиолчдын эх бичмэлийг шилэн авч, чандлан хадгалах зорилготой төсөл.  Үүнийг шотланд уран бүтээлч Кэти Петерсон 2014 онд санаачилжээ. Тэрээр Осло хотын умард хэсэгт мянган гацуур тарьсан. Моддыг “Ирээдүйн номын сан”-гийн 100 антологи бүтээлийг хэвлэх цаасанд зориулж 2114 он хүртэл ургуулах юм байна.

Төсөлд оролцох урилга авсан Гош үүнийгээ “гүн хүндэтгэл, итгэл хүлээсэн үйл явдал боллоо” гэж тодорхойлоод,  тус санаачилга нь “дэлхийд төрөө ч үгүй уншигчдад зориулж туурвихын тулд амьдрах хязгаараасаа давж сэтгэх ёстойг бидэнд сануулж байна” гэжээ.

Тэрээр “Төслийн үндэс ой мод болж буй нь  надад онцгой ач холбогдолтой. Учир нь би Сундарбан гэж алдаршсан агуу их мангровын ойн тухай олон жилийн турш бичиж байна” хэмээсэн.

Ганга мөрний бэлчрээр сунаж тогтсон Сундарбан нуруун тэртээ Гошийн "Өлсгөлөн түрлэг", "Ширэнгэн ой-Нама ", "Гуны арал” зэрэг романы үйл явдал өрнөдөг.

Ингэснээр зөвхөн ирээдүйн хүн төрөлхтөн л унших боломжтой зохиол нэгээр нэмэгдэх юм.

Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн тухай голцуу бичдэг тэрээр "Эх дэлхий туйлдталаа хямарсан энэ үед, байгаль, уран зохиол, тэвчээр гурвыг агуу өргөн цар хүрээнд холбосон төслийн нэг хэсэг болсондоо сэтгэл минь хөдөлж байна” гэсэн юм.

Зохиолч 2026 оны хаврын сүүл, зуны эхэн сард “Ирээдүйн номын сангийн” гацуур модон төгөлд эх бичмэлээ гардуулах  ёслолын үеэр бүтээлийнхээ нэрийг зарлана.

Амитав Гош бол орчин цагийн хамгийн алдартай энэтхэг зохиолчдын нэг. Тэрээр өөрийн бүтээлүүдэд Энэтхэгийн түүхийн харанхуй бурангуй үеийн тухай, эх нутаг нь хэсэг хэсгээрээ хэрхэн колоничлогдож байсан тухай илчлэн өгүүлсэн. Мөн уур амьсгалын өөрчлөлт, хямралын аюулыг байнга хөндөж бичдэг байна.

Одоогоор Маргарет Атвуд, Дэвид Митчелл, Хан Ган, Оушен Вуонг болон дэлхийн бусад алдартай зохиолчид “Ирээдүйн номын сан” төсөлд нэгджээ. Тэдний гар бичвэрийн ганц, ганцхан хувийг өнөөг хүртэл Норвегийн нийслэл Осло хотын нийтийн номын сангийн "чимээгүй өрөөнд" тусгайлан хадгалж байна. Тэдгээр бүтээлийг 2114 онд л хэвлэх тул, тэр болтол  хэн ч унших боломжгүй юм.

Эх сурвалж: The Guardian

Орчуулсан: Э.Болор-Од

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан