Завхан аймгийн Их Уул сумын уугуул иргэн Б.Баянжавзан сэтгүүлч мэргэжилтэй. Цар тахлын үед оюутан байхдаа “хичээлийнхээ хажуугаар хамгийн сайн чаддаг зүйлээ оролдоод үзье” гэж зориглосон нь өдгөө “Их-Уулын ДАЛАН давхар хуушуур" -ын эхлэл болжээ. Түүнийг бид "Хүмүүс" буландаа урьж ярилцлаа.
- Би Завхан аймгийн Их-Уул сумын уугуул иргэн. Намайг бага байхад ээж, эмээ минь далан давхар хуушуур их хийдэг байсан. Зочин гийчиндээ гараа гаргаж хийж өгдөг хүндэтгэлийн зоог байсан юм.
Цар тахлын үед оюутан байхдаа хичээлийнхээ хажуугаар хамгийн сайн чаддаг зүйлээ оролдоод үзье гэж зориг шулуудсан.
Тухайн үед гаднын машин сум руу оруулахгүй, сумаар дайруулахгүй шууд явдаг болгосон юм. Манай сумаар дайрч явдаг машин байхгүй болчихоор ерөөсөө захиалгын хоол байх ёстой юм байна гэж санасан.
Холын замд яваа хүмүүсийн ходоод нь хонхолзож л таарна, замыг нь тосоод хоол аваачиж өгдөг байя гэж. Ингэж бизнесээ 2020 оны долоодугаар сарын 19-нд эхлүүлж байлаа.
"10 ЖИЛ УВС ЯВСАН МӨРТӨӨ ИХ-УУЛ ГЭЖ СУМ БАЙДГИЙГ МЭДЭХГҮЙ ХҮНТЭЙ ИХ ТААРАЛДСАН"
- Увс руу явахад Их-Уул сумаар дайран өнгөрдөг. Гэтэл 10 жил Увс руу явсан мөртөө ийм сум байдгийг ч мэдэхгүй хүнтэй их тааралдсан. Иймд гаднын болон дотоодын жуулчдад Их-Уул сумаа танилцуулж, тогтооход нь хоногшуулах зорилготойгоор тус нэрийг өгсөн.
Одоо бол хүмүүс харьцангуй мэддэг болсон байна лээ. Хамгийн гоё нь манай хуушуурыг идэхийн тулд замдаа саатан, энэ хавиар хоноглолоо гээд зорьж ирэхэд нь их урам авдаг.

“Их Уулын ДАЛАН давхар хуушуур” ойролцоогоор 18 см урт, 15 см өргөн. Мөн хуушуураа өөрсдөө бэлтгэсэн сарлагийн шар тосоор хайрдаг байна.

-Ээж болон эмээ минь сарлагийн шар тос бэлдэж өгдөг юм. Манай хуушуурын онцлог нь гурилдаа байдаг. Бид далан давхар бин гэж мэддэг шүү дээ. Яг л тэр процессоор бэлтгэдэг.
Хоёр талдаа зузаан гурилтай, голдоо мах ихтэй хуушуурыг зөөлөн гал дээр удаан хайрч байж л болгоно. 20 литрийн тогоонд хоёр ширхэг хуушуур л багтдаг юм. Хамгийн ихдээ өдөрт 120 ширхэгийг захиалгаар хийж байлаа.
Шар тосонд хайрдаг учраас өег. Мөн хонины шинэ махаар бэлтгэж, зөвхөн давсаар л амталдаг тул хүмүүс их ам сайтай байдаг.

Хэчнээн жижиг бизнес байсан ч албан ёсны стандарт, бичиг баримттай байх ёстой гэж боддог. Би яг энэ зарчмаар ажиллахыг хичээдэг. 2025 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр брэндийнхээ бараа тэмдгийг эзэмших онцгой эрхийн гэрчилгээгээ хүлээн авсан.

"ДАЛАН ДАВХАР ХУУШУУР ГЭХЭЭР НАСТАЙ ХҮН Л ХИЙДЭГ БАЙХ ГЭЖ БОДСОН ГЭСЭН"
- Би төрсөн дөрвөн дүүтэй. Тэд нар минь надад туслан ажилладаг юм. Миний төрсөн дүү Б.Хонгорзулын хувьд АШУИС-ийн оюутан. Тэрээр жил бүр оюутны сургалтын төлбөрөө цалингаараа төлдөг болсон. Дүү нар минь хөдөлмөрийн үр шимийг мэдрээд, өөрийнхөө олсон мөнгийг зөв зүйлдээ зарцуулж байгааг харахад сайхан байдаг. Мөн харилцааны чадварт ч суралцаж байгаа.
Нэг удаа манайхыг зорин ирсэн үйлчлүүлэгч "Далан давхар хуушуур гэхээр настай хүн л хийдэг байх гэж бодсон чинь гурван жоохон охин байдаг юм байна шүү дээ" гэж билээ. Энэ мэтчилэн хөгжилтэй зүйл их тохионо оо.
Одоо Их Уулын Далан давхар хуушуур”-ыг албан ёсны брэнд болгон хөгжүүлэхээр төлөвлөж байна. Цаашид орон нутгийн заалттай оюуны өмчийн эрх авах зорилготой. Ингэснээр жуулчдад маркетинг хийх, стандартын дагуу үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой.
Сонирхуулахад, Б.Баянжавзан 2021 онд " Монголын сайхан бичигтэн" болж байжээ.

- Би ЕБС-ийн сурагч байхдаа л үндэсний бичиг, уран зохиолын хичээлдээ дуртай байсан. Сайн ч байсан. Гэхдээ нэг асуудал нь муухай бичигтэй гэж өөрийгөө голдог байлаа. Үнэндээ "Монголын сайхан бичигтэн" монгол бичгийн уралдаанд орохыг хүсдэг байсан ч чадахгүй явсаар оюутан боллоо.
Тэр үедээ сэтгэл шулуудан Уран бичээч Б.Алтантуяа багшийн удирдлага дор бийрэн бичиг сурсан. Тэгээд 2021 онд "Монголын сайхан бичигтэн" тэмцээнд тэргүүн байр эзэлж, мөрөөдлөө биелүүлж чадсандаа баяртай байдаг.
Цаашид үндэсний бичгээ нүүдэлчдийн соёл уламжлалтай хослуулан таниулах бодол тээж явдаг. Санаж явахад хүрнэ дээ.
- Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье.