Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн өчигдөр (2025.08.21)-нд Сүхбаатар аймагт томилолтоор ажиллаж, отор, бэлчээр, газар тариалангийн нөхцөл байдал, хадлан тэжээл, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа.
Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч Б.Батбаатар, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Т.Ган-Очир нарын өгсөн мэдээллээр "Нийт нутгаар ургамлын дундаж өндөр 8-20 см байна. Нутгийн 90 хувьд бэлчээрийн ургамлын гарц хэвийн.
2025-2026 онд 8966 малчин өрхийн хоёр сая гаруй толгой малыг өвөлжиж, хаваржуулах тооцоолол гарсан. Сумдын аюулгүйн нөөцөд өнгөрсөн жилийн үлдэгдэл 1578 тн өвс, 399 тн тэжээл, иргэдийн гар дээр 69,000 мянган боодол өвс байгаа.
Өнгөрсөн жил бэлтгэсэн өвс нэг боодол нь 5000 орчим төгрөгийн ханштай байна" гэв.
Энэ онд аймаг сумдын аюулгүйн нөөцийг Засгийн газраас тогтоосон хэмжээнд бэлтгэх, малчин өрх бүрийн өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангуулахаар сумдын Засаг дарга нарт үүрэг чиглэл өгсөн байна.
Эхний ээлжид Асгат сум 1500 га, Дарьганга сум 3000 га, Эрдэнэцагаан сум 30 мянган га талбайд хадлан хадуулахаар шийдвэрлэсэн бөгөөд хадлан хадах хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж эхэлжээ.
Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам