gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     4.25
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 12
Зурхай
 4.25
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 4.25
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дулаан дамжуулах шугамын хүчин чадал хүрэлцэхгүй газруудад шинэ хэрэглэгч холбохгүй

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2026-04-23
Twitter logo

Нийслэлийн төвлөрсөн дулаан хангамжийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ 

  • “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК нь 
  • “Амгалан дулааны станц” ТӨХК,
  • “ДЦС-2” ТӨХК, 
  • “ДЦС-3” ТӨХК,
  • “ДЦС-4” ТӨХК-иудад үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчийг өөрийн эзэмшлийн ф80-1200мм голчтой 376 км урттай 16 магистраль шугам, 10ш даралт өргөх насос станцаар дамжуулан нийслэлийн төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдсон 2974 аж ахуйн гэрээт хэрэглэгчид түгээдэг.

Мөн ОСНААУГ-ын харьяа гурван түгээх төвийн Хэрэглэгчдэд үйлчлэх 19 төв, хувийн тусгай зөвшөөрөл эзэмшигч 57 компанийн нийт 14587 гаруй барилга объектын халаалт, хэрэгцээний халуун ус, салхивчийн нийт 3609.6 Гкал/ц-ийн дулааны эрчим хүчийг тасралтгүй, найдвартай хангадаг.

Сүүлийн 5 жилд шинээр холбогдсон барилгын тоо, дулааны ачаалал, Гкал/ц

Нийслэл хотын төвлөрсөн дулаан хангамжид жилд дунджаар 150-200 Гкал/ц-ийн дулааны тооцоот ачаалал бүхий 350-550 гаруй барилга, байгууламж шинээр холбогдож дулаан түгээлт жилдээ 5-8%-иар өссөн үзүүлэлттэй байна.

Сүүлийн жилүүдэд гэр хорооллын дахин төлөвлөлт эрчимтэй хийгдэж байгаатай холбогдуулан төвлөрсөн дулаан хангамжийн хамрах улам тэлж хотын дулаан хангамжид холбогдсон нийт хэрэглэгчдийн дулааны тооцоот ачаалал нь 3609.6 Гкал/ц-т хүрч эх үүсвэрүүдийн суурилаг;сан хүчин чадлаас 40-60%-иар хэтэрсэн үзүүлэлттэй ажиллаж байгаа тул цаашид эх үүсвэр, дамжуулах шугамын хүчин чадал хүрэлцэхгүй болсон байршлуудад шинээр хэрэглэгч нэмж холбохыг түр хязгаарлах арга хэмжээг авч ажиллаж байна.

Эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадал, холбогдсон хэрэглээний баланс:

Тайлбар: Техникийн нөхцөл нь олгогдсон цаашид холбогдохоор 463.3 Гкал/ц-ийн дулааны ачаалал хүлээгдэж байгаа бөгөөд энэхүү хэрэглээ холбогдсон нөхцөлд эх үүсвэрийн хүчин чадал хүрэлцэхгүй болж, төгсгөлийн хэрэглэгчдийн горим ажиллагаа доголдох хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна.

Дамжуулах сүлжээний хувьд хотын дулаан хангамжийн 4 эх үүсвэрийн 10 коллектор шугамаас гарсан 16 магистраль дулааны сүлжээ нь нормативт нэвтрүүлэх чадвараас 16-74%-иар хэт ачаалагдсан бөгөөд 1 сүлжээ ачаалал тулсан, 6 сүлжээ нь нэвтрүүлэх чадвар хэт ачаалагдсан өөрөөр хэлбэл эх үүсвэр, дамжуулах сүлжээний хувьд хүчин чадал тулж цаашид үе шаттайгаар өргөтгөл, шинэчлэлт хийх шаардлага тулгараад байна.

Сүүлийн таван жилийн эх үүсвэрүүдээс нийт түгээсэн дулаан, мян.Гкал

Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу 136 нэгж хорооллын хэсэгчилсэн байршилд дахин төлөвлөлт хийгдэж шинээр 1638 Гкал/ц-ийн дулааны тооцоот ачаалал нэмж холбогдохоор төлөвлөгдөж байгаа учраас ойрын хугацаанд эх үүсгүүр, дамжуулах шугам сүлжээнд өргөтгөл, шинэчлэлтийн ажлуудыг хийж хэрэгжүүлэх асуудал чухлаар тавигдаж байна.

Өөрөөр хэлбэл хотын хөгжил дэвшлийг дагаж Эрчим хүчний салбарын тоног төхөөрөмжийн суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлж, эх үүсвэр болон дамжуулах сүлжээнд шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэн бүтээн байгуулалтыг ажлуудыг ойрын хугацаанд хийж гүйцэтгэх шаардлага тулгарч байна.

2025 онд гүйцэтгэлээр станцуудаас нийт 8,279.8  мян.Гкал дулааны эрчим хүчийг худалдан авч 1,453.6 мян.Гкал дулааны эрчим хүчийг шугамын дулаалга болон нэмэлт устай хамт алдсан дулаан, мөн түгээх сүлжээнд алдаж нийт 6,826.1 мян.Гкал /17.56%/ дулааны эрчим хүчийг хэрэглэгчдэд түгээж ажилласан байна.

Эх үүсвэрүүдийн дулааны эрчим хүч үйлдвэрлэлийн эзлэх хувь:

Эрчим хүчний салбарын үйлдвэрлэл, хангамж нь улс орны аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн суурийг бүрдүүлж байдаг чухал салбар юм.

Сүүлийн жилүүдэд нийслэл хотын хүн амын төвлөрөл, нягтрал эрчимтэй өсөж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 2015 оноос хойш барилгажилт эрчимтэй явагдаж шинээр хотхон, хорооллууд баригдаж ашиглалтад орсноор агаарын бохирдлыг бууруулах, халаалтын зуухнуудыг зогсоож, дулааны шугамтай ойрхон байрласан барилгуудыг төвлөрсөн дулаан хангамжид холбосноор төвлөрсөн дулаан хангамжид холбогдох барилгын тоо жилээс жилд өсөж байна.

2025 онд тус компани нь нийслэл хотын төвлөрсөн дулаан хангамжийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, өсөн нэмэгдэх хэрэглээг хангах чиглэлээр компанийн өөрийн хөрөнгөөр, улс, нийслэлийн хөрөнгөөр, Дэлхийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банкны нийт 78.49 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 21 байршилд ф200-1000мм голчтой 20.4 км урттай шугам, тоноглолыг өргөтгөн шинэчлэх, шинээр угсрах ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэсэн.

Өнөөдрийн байдлаар нийслэл хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн дамжуулах сүлжээний нийт 376 км урттай  ф80-1200мм голчтой 16 магистраль шугамаас 60.6 км урттай буюу нийт шугамын 16.1% -ын шугам нь 30 жилээс дээш жил ажиллаж насжилтын хугацаа нь дуусаж, ашиглалтын байдал нь муудсан бөгөөд гэмтэл гарч болзошгүй өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна.

Цаашид насжилтын хугацаа дууссан энэхүү 60.6 км урттай шугам, тоноглолыг шинэчлэн солиход 503.7 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай юм.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь нийслэл хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх чиглэлээр жил бүр анхаарч улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр болон өөрийн компанийн хөрөнгөөр болон гаднын төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр дээрх ашиглалтын байдал муудсан, насжилтын хугацаа дууссан шугам, тоноглолыг үе шаттайгаар шинэчлэн солих ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Насжилтын хугацаа дууссан шугам сүлжээг тэмдэглэсэн сүлжээний схем:

Эрчим хүчний салбар дамжуулах  сүлжээний шугам, тоноглолын өргөтгөл, шинэчлэлтийн ажилд дутагдалтай үед тус компани нь нийслэлийн төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон хэрэглэгчдийн дулаан хангамжийг сайжруулах, найдвартай ажиллагааг дээшлүүлэх, дулааны эрчим хүчний тасалдал, хязгаарлалтаас урьдчилсан сэргийлэх, цаашид өсөн нэмэгдэх дулааны эрчим хүчний хэрэглээг эх үүсвэрүүдийн суурилагдсан хүчин чадалтай уялдуулан боломжит хэмжээнд хангахын тулд 2018 оноос анх судалгаа, тооцоог нарийвчлан хийжээ.

Дэлхийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банкны төслийг хэрэгжүүлэх нөхцөл боломжийг хангаж улмаар 2021 оноос хойш сүүлийн 5 жил төслийн ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэн ажилласны үр дүнд насжилтын шаардлага хангахгүй, ашиглалтын байдал муудсан нийт 20 байршилд 2ф400-1000мм голчтой 30.8 км урттай  дулааны шугам, тоноглолыг өргөтгөн шинэчлэх ажлыг тус 2 банкны санхүүжилтээр хэрэгжүүлэн нийслэл хотын төвлөрсөн дулаан хангамжийн тасралтгүй, найдвартай ажиллагааг дээшлүүлсэн байна.

Цаашид хийх шаардлагатай ажлууд:

2026-2030 онд нийслэл хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд хийгдэх шугамын өргөтгөл, шинэчлэлт:

Нийслэл хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн найдвартай ажиллагааг хангах, дээшлүүлэх, хэрэглэгчдийн дулаан хангамжийг сайжруулах, цаашид өсөн нэмэгдэх дулааны эрчим хүчний хэрэглээг хэвийн хангахын тулд эх үүсвэрүүдэд төлөвлөгдөж буй дараах өргөтгөл, шинэчлэлтийн ажлуудыг 2026-2030 оны түвшинд багтааж хийж гүйцэтгэх шаардлага тулгараад байна. Үүнд:

•    ДЦС-2 ТӨХК-ийн /ДЦС-5/ суурилагдсан хүчин чадлыг 300 МВт-аар буюу 340 Гкал/ц-аар өргөтгөх.
•     ДЦС-3 ТӨХК-ийн Өндөр даралтын станцын суурилагдсан 75 МВт-аар буюу 100 Гкал/ц-аар өргөтгөх.
•    ДЦС-3 ТӨХК-ийн Дунд даралтын станцыг 250 МВт-аар буюу 400 Гкал/ц-аар өргөтгөх.
•    ДЦС-4 ТӨХК-ийн 1 зуухаар өргөтгөх.

Хотын сүлжээний горим ажиллагааны хувьд тохиромжтой хэд хэдэн байршилд халаалтын улирлын оргил ачааллын үед төвлөрсөн дулаан хангамжийн системтэй хослон ажиллах 40-96 Гкал/ц-ийн хүчин чадал бүхий тархмал эх үүсвэрүүдийг /Тухайлбал Дүнжингарав, Их засаг, Дэнжийн мянга/ барьж ашиглалтад оруулах.

Дамжуулах сүлжээний хувьд хийх өргөтгөл, шинэчлэлтийн ажлууд 3д,10в,г,д, 11г,д,12а,9е магистралиудын өргөтгөл, шинэчлэлтийн ажлууд

Дулааны эрчим хүчний үнэ тариф станцад үйлдвэрлэгдсэн өөрийн бодит өртгөөс нь 60 орчим хувиар бага үнээр хэрэглэгчдэд борлуулж байгаа тул өөрийн өртөгт нь дөхүүлэн үе шаттай нэмэх.

Цаашид тус компани нь байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг шинээр ашиглалтанд оруулан төвлөрсөн дулаан хангамжийн системтэй хослон ажиллуулахаар төлөвлөн, шаардлагатай судалгаа, тооцооны ажлуудыг хийж ажиллаж байна.

Эх сурвалж: "УБ Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн Техник төлөвлөлтийн хэлтэс, Техник төлөвлөлтийн инженер 75753047-272

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан