gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.11
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.11
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Н.Өнөр: COP17 чуулганд хураадаг асрууд барина. Дараа нь ашиглагдахгүй зүйл нэг ч барихгүй

Б.Нямдарь
Нийгэм
4 цаг 20 минутын өмнө
Twitter logo

Монгол Улс COP17 буюу НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17-р бага хурлыг ирэх наймдугаар сард зохион байгуулна. Өөрөөр хэлбэл энэхүү нэр хүндтэй, дэлхийн том хурлыг бид зохион байгуулахад "нохойн дуу ойртож байна" гэсэн үг. Мөн уг хурлыг зохион байгуулахад улсын төсвөөс 200 гаруй тэрбум төгрөгийг зарцуулна. 

Бид энэ талаар Цөлжилттэй тэмцэх Нэгдсэн үндэсний байгууллагын COP17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны ажлын албаны  үйл ажиллагаа хариуцсан газрын дарга Н.Өнөрөөс тодрууллаа. 

- COP17 олон улсын чуулган болоход хэдхэн сар үлджээ. Бэлтгэл ажил хэр шатандаа үргэлжилж байна вэ?
- Бэлтгэл ажил одоогоор /05.08/ 43 хувьтай байна. Зарим нэг хоцрогдолтой ажил байгаа ч нөхөж болохуйц тул ажлууд хэвийн үргэлжилж байна. 

- Энэхүү хуралд хэдэн орны, хэчнээн зочид төлөөлөгчид ирэхээр байгаа вэ?
- Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцид дэлхийн 197 орон нэгдсэн байдаг. Хоёр жил тутам зохион байгуулагддаг ээлжит хурлыг энэ удаад Монгол Улсын Улаанбаатар хотноо ирэх наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулах юм. Энэхүү үйл ажиллагаанд  70 гаруй орны Байгаль орчны сайд нар гээд өндөр албан тушаалтай эрхмүүд, зочид төлөөлөгчид, мэргэжилтнүүд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, эрдэмтэн судлаачид, олон улсын хэвлэл мэдээллийн салбарынхан мөн ирнэ. 

Улсын төсвөөс тодорхой хэмжээгээр зарцуулж уг хурлыг зохион байгуулж байгаа ч байгаль орчныг сэргээх, хадгалах, хамгаалахад чиглэсэн төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой.

Өмнөх чуулганы зочид төлөөлөгчдийн тоог харгалзвал энэ удаад 7-10 мянган хүн ирэх байх гэсэн таамаглалтай байгаа ч өнөөгийн дэлхийн улс төрийн нөхцөл байдлаас нөлөөлж оролцогчдын тоо хэрхэн өөрчлөгдөхийг хэлэх боломжгүй байна. 

- Хоёр жил тутамд болдог энэхүү дээд хэмжээний чуулганыг Монгол Улс зохион байгуулж байгаагийн хувьд энэ удаад ямар онцлогтой байлгахыг зорьж байна вэ?
- 2026 оныг бэлчээрийн нүүдлийн мал аж ахуйн жил хэмээн олон улсад зарласан. Монгол улс өөрийн гэсэн нүүдлийн, бэлчээрийн аж ахуйтай бөгөөд түүнийгээ байгалийнх нь жамаар авч явж буйгаараа онцлогтой. Түүнээс гадна Монгол Улс гурван санаачилгыг дэвшүүлэн ажиллаж байгаа. Үүнд, бэлчээрийн тэргүүлэх санаачилга, усны менежмент, байгальд ээлтэй технологи, дэд бүтэц гэсэн гурван санаачилгыг дэвшүүлээд буй.

Энэ удаагийн COP17-д Монгол Улс усны менежментийн санаачилгыг анх удаа дэвшүүлж буйгаар онцлог юм.  Цөлжилт үүсэж буй шалтгаануудын нэг нь мэдээж усны дутагдал. Монгол орон маань, Хөвсгөлд, Булган нутагт хэдий сайхан зундаа ногоон байдаг ч бид хэдийнээ цөлжилтөд нэрвэгдээд эхэлснийг эрдэмтэн, судлаачдын тайлан харуулж байна. Тэгэхээр дэлхийн дахинаа л усны дутагдалтай болсон. Бид усаа хэрхэн хэмнэх, цаашлаад үр хойчдоо усны нөөцөө хэрхэн хангалттай үлдээх эсэх нь маш өргөн хүрээний асуудал юм. 

- COP17 бол багагүй нэр хүндтэй чуулган шүү дээ. Үүнийг Монгол Улс амжилттай зохион байгуулснаар бидэнд ямар давуу тал бий болох вэ?
- Өмнө нь дурдсанчлан дэлхийн 200 гаруй орноос 197 орон нэгдсэн Конвенцын том хурлыг Монгол Улс зохион байгуулна гэдэг нь мэдээж нэр хүндийн асуудал буюу дэлхий дахинаа бид өөрсдийн чадамжийг харуулах боломж юм. Мөн Монгол Улс ерөнхийлөгчийн санаачилсан Цагаан алт хөтөлбөр, Тэрбум мод хөтөлбөрөөс гадна НҮБ-аас зохион байгуулж буй байгаль орчны үйл ажиллагаанд маш идэвхтэй, манлайлал үзүүлж оролцдог.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчимд хэд хэдэн нийтийн ариун цэврийн байгууламж болон авто зогсоол нэмж барина. Түүнийгээ мэдээж үргэлжлүүлээд ашиглах боломжтой. 

Энэ хүрээнд Монгол улс байгаль эх дэлхийгээ хайрлах, сэргээх, усаа хэмнэх, цөлжилтийн эсрэг тэмцэх хүсэл эрмэлзлээ илэрхийлж, түүнийгээ ажил хэрэг болгож буй нь их чухал юм.  Мөн нөгөө талаас, Монгол орныг байгаль орчны чиглэлээс гадна эдийн засаг, аялал жуулчлалын хувьд ч чадамжтай улс гэдгээ сурталчлах бас нэг боломж юм. Улсын төсвөөс тодорхой хэмжээгээр зарцуулж уг хурлыг зохион байгуулж байгаа ч байгаль орчныг сэргээх, хадгалах, хамгаалахад чиглэсэн төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой. Түүнээс гадна хувийн хэвшлүүд энэхүү боломжийг ашиглан үйлчилгээгээ үзүүлж, орлого олох, мөнгөний урсгал орж ирэх боломжтой. 

- Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд асар барьж, гол үйл ажиллагааг тэнд төвлөрүүлнэ гээд байгаа шүү дээ. АСЕМ-ийн үед барилга, байгууламж олноор бариад дараа нь тэдгээрийг ашиглахгүй "үхмэл хөрөнгө" болчих вий гэж олон нийт шүүмжлэлтэй хандаж байсан. Үүнд та албан ёсны тайлбар өгөх үү?
- Зарим иргэд энэ талаар ташаа ойлголттой яваад байгааг анзаарсан. "Театр барина, байгууламж барина" гэдэг яриа яваад байсан. Үгүй юм. Олон улсын хурлыг зохион байгуулдаг жишгээр бид түр байгууламж барина. Тодруулбал, майхан асар шиг хэр нь орчин үеийн түр байгууламжуудыг бариад, үйл ажиллагаа дуусахаар нь хураах юм. Энэ нь байгальд сөрөг нөлөөгүй. Харин бид Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчимд хэд хэдэн нийтийн ариун цэврийн байгууламж болон авто зогсоол нэмж барина. Түүнийгээ мэдээж үргэлжлүүлээд ашиглах боломжтой байх юм. 

- Мэдээлэл өгсөнд баярлалаа. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан