Прокурорын байгууллага 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 47,046 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
Дээрх хугацаанд 1,781 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 882 хэрэг шинээр нээж, 446 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал:
- Б.А нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, Япон Улсад үйлдвэрлэсэн, ханиадны гэх нэршилтэй 9 хайрцаг эмийг улсын хилээр нэвтрүүлсэн, 2025 оны 10 дугаар сараас 2026 оны 2 дугаар сарын хүртэлх хугацаанд бусдад худалдаалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах) -т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
- О.А нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, Япон Улсад үйлдвэрлэсэн, ханиадны гэх нэршилтэй 3 хайрцаг эмийг улсын хилээр нэвтрүүлсэн, 2025 оны 12 дугаар сараас 2026 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд бусдад худалдаалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах ) -т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.
Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар