gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.23
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Аврагч-химичид цацраг химийн осол, хүн амын гоц халдвар тархсан газарт ажилладаг

А.Анужин
Нийгэм
2025-06-20
25
Twitter logo
А.Анужин
25
Twitter logo
Нийгэм
2025-06-20
Аврагч-химичид цацраг химийн осол, хүн амын гоц халдвар тархсан газарт ажилладаг 2025.06.20

Онцгой байдлын алба байгуулагдсаны 21 дэх жилийн ой тохиож байна.

Ойн хүрээнд албаны онцлог, үйл ажиллагаа, алба хаагчдын хувцас хэрэглэл, ашиглагдаж байгаа аврах ажиллагааны техник, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах зорилготой “Алба сурталчлах" өдөрлөгийг Тусгаар тогтнолын талбайд өнөөдөр (06.20) зохион байгуулсан юм.

Аврагч-химичин, Ахлах ахлагч Ж.Энх-АмгаланЖ.Энх-Амгалан "Үндэсний аврах бригад нь эрэн хайх, агаарын, химийн ажиллагааны болон тээврийн, засварын, хөгжмийн гэсэн зургаан салбартай.

Тус салбарт усчин, уулчин, шүхэрчин, химичин гэх тусгайлсан чиг үүрэг бүхий мэргэжлийн аврагчид ажилладаг. Аврагч-химичид Монгол улсын өнцөг бүрд цацраг химийн осол болон хүн амын гоц халдвар тархсан газарт ажилладаг.

Үндэсний аврах бригадын алба хаагчид 2024 онд улсын хэмжээний гамшиг, аюулт үзэгдэл ослын 13 удаагийн дуудлагаар ажиллаж, 41 иргэний амь насыг аварсан.

Мөн химийн хорт бодисын аюулгүй байдлыг хангах хүрээнд 19 удаагийн нийт 594.2 тонн бодисыг аюулгүй тээвэрлэхэд 90 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэсэн" гэв.

Цацраг, химийн хамгаалалттай хувцасОнцгой байдлын алба хаагчид ажил үүргээ амжилттай гүйцэтгэхэд аврах ажиллагааны тоног төхөөрөмж болон хувцас хэрэгсэл хамгийн чухал.

Химийн хамгаалалттай хувцас нь шингэн болон хорт бодисыг дотогш нэвтрүүлдэггүй. Цацрагийн хамгаалалттай хувцасны онцлог нь дотуураа хар тугалгаар бүрэгдсэн байдаг. Учир нь цацрагт хорт бодис нь хар тугалгыг нэвтэлдэггүй байна.

    Нисэх төхөөрөмжийн нисгэгч, шүхэрчин аврагч Ш.ОйдовШ.Ойдов "ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны шүхэрчин аврагчид Монголын улсын нутаг дэвсгэрийн аль ч хэсэгт гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед шуурхай шилжин байрлаж, эрэн хайх, аврах нэрвэгдэгсдэд яаралтай тусламж үзүүлэх, аюулгүй газар зөөвөрлөх, эд хөрөнгийг нь авран хамгаалах үүрэгтэй тусгай хүчин юм. Нийт 35 шүхэрчин байдаг.

    Бид онгоц ойртох боломжгүй нөхцөлд ой, хээрийн түймэр унтраах, шаардлагатай мэргэжилтэн, эмч, эмнэлгийн зааварлагчийг богино хугацаанд тээвэрлэгч шүхрээр аюулгүй хүргэх үндсэн чиг үүрэгтэй ажилладаг" гэв.

    Онцгой байдлын байгууллага нь тусгай зориулалтын хувцас хэрэглэлийн хангалтад 8.8 тэрбум, тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийн хангалтад 18.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн байна. 

    Ингэснээр тусгай зориулалтын хувцасны хангалт 38.2 хувь, техник, тоног төхөөрөмжийн хангалт  44.7 хувьд хүрчээ.

    Цаашид 2025-2028 он хүртэл аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалтыг 60 хувь, тусгай зориулалтын хувцас хэрэглэл 85 хувь, гал унтраах автомашины хангалт 65 хувь, холбоо, зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийн хангалтыг 80 хувьд хүргэх зорилттой гэдгийг онцолсон юм.

    Гэрэл зургийг: Г.Бархас

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан