УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 51.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар,
- Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 4 гишүүн 2025.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 90 минут/
- Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин нарын 2 гишүүн 2025.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/
- “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү нарын 35 гишүүн 2025.11.07-ны өдөр өргөн мэдүүлсэн/
- “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа нарын 37 гишүүн 2025.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн/
- Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/ болон бусад асуудлаар хэлэлцүүлнэ.
Хуралдааны эхэнд Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар танилцуулав.
Чуулганаар хэлэлцэж буй эхний асуудлын асуулт хариулт үргэлжилж байгаа юм. Энэ үеэр амьгүй донороос эд эс, эрхтэн шилжүүлэх талаарх зохицуулалт, хариуцлагын асуудлыг тодрууллаа.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Хариуцлагын асуудлыг Эрүүгийн болон Зөрчлийн хуульд тусгасан байдаг тул уг хуулийн төсөлд тусгайлан оруулаагүй. Харин амьд донороос эд эс, эрхтэн шилжүүлэх тухайд зөвхөн гэр бүлийн гишүүн гэж оруулсан.
Амьгүй донороос эд эс, эрхтэн шилжүүлэхдээ гэр бүлийнх нь багадаа гурван хүнээс зөвшөөрөл авна. Нэг амьгүй донороос найман хүний амийг аварч, амьдралын чанарыг сайжруулах боломжтой.
ШУУД ҮЗЭХ: