УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өргө барьсан хуулийн төслийг хэлэлцэв.
126 гишүүний 101 нь оролцож, тэдний 57 нь дэмжсэнээр энэхүү хуулийн төслийг хэлэлцэхээр анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо. УИХ дахь АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл болон Үндэсний эвсэл энэ төслийг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн.
Хачирхалтай нь өнөөдөр дэмжсэн сөнал өгсөн гишүүдийн дотор АН-ын хэд хэдэн гишүүн байлаа. Тодруулбал, О.Амгаланбаатар, Ц.Баатархүү, П.Батчимэг, Ж.Баярмаа, Ж.Баясгалан, Б.Бейсен, Ш.Бямбасүрэн, А.Ганбаатар, Д.Ганбат, Ц.Мөнхбат, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Р.Сэддорж, Б.Түвшин, Г.Хосбаяр, Да.Цогтбаатар, Д.Энхтуяа, Р.Эрдэнэбүрэн нар УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Бид тал талаас нь удаа дараа ярилцсан. Нэгдсэн байр суурь бол хуулийн зарим заалт Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй. Хэлэлцэх, эсэхийг дэмжээд явц дунд засах байр суурийг зарим гишүүн илэрхийлсэн.
Хэмжиж болохгүй ёс зүй гэдгээр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нь ард түмний төлөөллийн мандатыг улс төрийн шүүхээр хэлэлцэх хаалгыг нээж байгаа тул хэлэлцүүлгийн явцад засах боломжгүй гэж байр сууриа илэрхийлсэн гишүүд олон байлаа. АН-ын үндсэн үзэл баримтлал нь тусгаар тогтнол, үндэсний язгуур эрх ашгийг үндэслэн, ардчилсан ёс, парламентын засаглалыг бэхжүүлэх, дархлааг хангах.
Ардчилсан Намын мандатаар УИХ-д сууж байгаа эрхэм гишүүд та бүхэн өөрсдийн үзэл баримтлалын үндсэн зарчим, Үндсэн хуулийг сахиж итгэл үнэмшлээрээ хандахыг хүсье. Ёс зүйн гэх хэмжиж болшгүй зүйлээр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах дүгнэлт гаргах нь Үндсэн хуулийн үзэл санаа, ард түмний төлөөллийн мандатыг улс төрийн шүүх байгууллагаар шийдвэрлэх боломжийг нээж байна. Хэлэлцүүлгийн явцад энэ заалтыг засах ямар ч боломжгүй" гэсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн М.Ганхөлөг "АН-ын зарим гишүүн ардчиллын эсрэг хуулийг дэмжсэнд харамсаж байна" гэв.