Монгол улсын таван жилийн үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа тэтгэврийн нэмэгдлийн талаар асуулаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар:
Тэтгэвэр ₮689 мянга авч байгаа нь 50 хувь, ₮1,5 сая төгрөг авч байгаа нь 10 хувиас дээш нэмэгдэнэ. Ингэж байж суурь тэтгэврээ 10-аас дээш хувиар нэмэгдүүлж байна. Мөнгөн дүнгээр нэмэгдүүлэх юм. Жишээ нь ₮4,5 сая авдаг хүн байна. Түүний тэтгэврийг 8,6 хувиар нэмлээ гэж бодоход ₮400 мянга гаруй төгрөг нэмэгдэнэ. ₮689 мянга авдгийг мөн тооны хувиар нэмэхээр ₮60 мянгаар л нэмэгдэхээр байгаа учраас бага тэтгэвэр авч байгааг нэмэгдүүлэх арга хэмжээ авна.
Гэхдээ цалин нэмэгдэхийн хэрээр инфляц, талхны үнэ өсөөд байх юм бол цалин нэмсний хэрэг алга.
Багш нарынхыг мөн хувьчилж биш, дээрх шиг нэмэгдүүлнэ. Гэхдээ цалин нэмэгдэхийн хэрээр инфляц, талхны үнэ өсөөд байх юм бол цалин нэмсний хэрэг алга. Эдийн засгийнхаа боломжид тааруулах ёстой. Бидний ажил бол иргэд, дундаж давхаргынхны нийт орлогыг тэлэхэд л оршиж байна. Дөрвөн жил яриагүй, таван жил тэмцээгүй мөртлөө улс төрийн шалтгаантай юм шиг нэгэн зэрэг дарамт шахалт үзүүлээд байж болохгүй. Ойлголцоод явах ёстой. Бидний шалгаж тогтоосноор улс төрийн шалтгаанаар өдөөн турхирч байгаа асуудлууд бий. Төр гэж байгаа бол хатуу тэмцэж, тогтоох ёстой. Юмны үнэ тэнгэрт хадахаар нийт иргэдийн эрх ашиг хөндөгдөнө шүү дээ. Эдийн засаг мөнгөний бодлоготой уялдах ёстой. Түүнээс биш байгаа мөнгийг Занданшатар харамлаад байгаа юм бол байхгүй.
Төсвийг ₮2 их наядаар тодотголоо, үргүй зардлаа хаслаа, дахиад ₮1 их наядаар танаж байна. Нүүрсний үнэ одоогоос 2-3 дахин үнэтэй байх үед энэ ажил хаялтаа зарлаж, шаардлагаа тавьж байхгүй яасан юм бэ гэдэг асуудлыг иргэд тавьж байна. Яагаад улс төрийн эгзэгтэй үед тал талаас дарамт шахалт үзүүлээд, шатахууны хувьд ч тэр зориуд хөөрөгдсөн. Харин ч бид дор бүр нь асуудлаа шийдэж чадсан.