Багш нар цалингаа нэмэгдүүлэхээр 13 хоног ажил хаяж, харилцан зөвшилцөлд хүрч, энэ сарын 3-нд ажил хаялтаа зогсоосон билээ. 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 50 хувь, 2026 ондоо 2.8 сая төгрөгт хүргэхээр болсон. Мөн үндсэн цалингийн хэмжээг 3.5 сая төгрөгт хүргэх асуудлыг 2027 оны улсын төсөвт тусгуулахаар талууд хамтран ажиллахаа мэдэгдсэн. Багш нарын цалин нэмэгдсэнээр гарах өөрчлөлт, гүйцэтгэлийн үнэлгээний талаар Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга З.Цогтгэрэлээс тодрууллаа.

- Сүүлд болсон багш нарын ажил хаялт бараг түүхэндээ хамгийн олон хоног үргэлжилсэн нь үү, үгүй юу?
- Монгол Улсын түүхэнд хамгийн урт хугацаанд үргэлжилсэн, багш нарын ажил хаялт 1995 онд 143 хоног байсан юм билээ. Харин сая үргэлжилсэн ажил хаялт бол хамгийн олон боловсролын байгууллагаас, хамгийн олон хүн /багш нар/ оролцсон гэдгээрээ онцлог байлаа. Тодруулбал, 720 байгууллагын 40 мянга гаруй багш, ажилтнууд оролцсон. Цаашид үргэлжилж, нэмэгдэж болохоор байсан ч ажил хаялт зогссон. Энэ жилийн ажил хаялтын гол онцлог нь улс орон даяар боловсролын салбартай холбоотой бүхий л хүмүүс дэмжсэнд байгаа юм. Үүнд эцэг эх, олон нийт, хэвлэл мэдээлэл нэгдсэн.

- Багш нарын цалин он гараад нэмэгдэнэ. Гэхдээ нөгөө талдаа тэдний ёс зүй, багшийн хөгжлийг илүү чанаржуулах асуудал хөндөгдөнө. Нэг үгээр цалин урамшуулал нэмэгдэж болох ч дагаад чанар нэмэгдэх ёстой гэж үзэж буй эцэг эхчүүд байна. Багшийн хөгжил, чанарт хэрхэн анхаарч ажиллах вэ?
- Боловсролын санхүүжилтээр дамжиж хүний нөөцийн дутагдал арилснаар, суралцагч бүрт хүртээмжтэй боловсрол олгогддог. Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн анги дүүргэлт стандарт нь 25-30 хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн нэг ангид 30-35 байх ёстой ч өдгөө бодит байдалд 40-60 хүүхэд нэг ангид сурч байна. Ийм нөхцөлд тухайн хичээл орж байгаа багш хүүхэд бүрд хүрч хичээллэх боломж хомс.
Үйлчлэгч, сэтгэлзүйч, номын санч, нийгмийн ажилтан гээд бүгд адилхан ажиллаж байж үйл ажиллагаа жигд бөгөөд хэвийн явагддаг. Гэтэл хэвийн үйл ажиллагаа хангагч ажилтнуудын цалингийн нэмэгдлийг тусгаагүй.
Барилга байгууламжийн хүртээмжээс гадна багшийн дутагдалтай байгаа учраас багш бүр ачаалалтай ажиллаж байгаа. Мэдээж тэрхүү ачаалал буурснаар тэдгээр хүүхдүүдийн сургалтын чанар, хүртээмж нэмэгдэхийн хэрээр багш сурагч өдөр тутамдаа харилцах харилцаа нь нэмэгдэнэ. Нөгөөтээгүүр эцэг эхчүүдийн үүрэг оролцоо чухал. Тухайн өдөр шинээр заасан хичээлийг нь гэрт нь давтуулах, хичээлийн хоцрогдолтой бол хоцрогдлыг арилгаж гүйцээх гэх мэтээр дэмжлэг үзүүлэх ёстой. Харин хэрхэн хоцрогдоод байгааг багш эцэг эхэд хэлэх, хоцрогдлыг нь яаж арилгах боломжтой талаар зөвлөх ёстой. Хүүхдийн хоцрогдол зөвхөн багшаас шалтгаалдаггүй, хүүхдийн тоо хэт их, хүүхэд тухайн хичээлд өөрөө дургүй гэдгээс болж эцэг эхийн зүгээс "Манай хүүхдийг сургасангүй" гэсэн гомдол үүсдэг. Улмаар багш, сургуулийн удирдлага, цаашлаад ангийн уур амьсгалд ч нөлөөлж энэ нь мөн багшийн ажиллах идэвхийг бууруулах талтай.
Багшийн цалин хөлс өсөхөөр уг мэргэжлийг сонгох, чанартай төгсөгч нар дагаад нэмэгдэнэ. Тэр хэмжээгээрээ багш мэргэжлийн нэр хүн өснө. Нийгмийн зүгээс ирж байгаа нэг хүлээлт нь цалин хөлс нь нэмэгдсэн юм чинь одоо илүү их ажиллах, ачаалах ёстой гэж бодоод байх шиг байна. Угтаа багш нар хийдэг ажилдаа тохирсон цалингаа авахгүй байгаа учраас цалингаа нэмэгдүүлэхийг хүссэн. Хоёрдугаарт, нийгэмд боловсролын салбарын нэр хүнд өсөж, багш нарын ачаалал, хүний нөөцийн дутагдал арилж, улсын хөгжилд хувь нэмрээ оруулах байх гэж бодож байна. Энэ жил 3000 гаруй багшийн дутагдалтай байсан бол ирэх жил энэ нь нөхөгдөх байх гэж найдаж байна. Мөн ажлаасаа гарна гэж байсан багш нар маань бодлоо өөрчилж, үргэлжлүүлэн ажиллах байх.

- Багш нараас гадна боловсролын байгууллагад хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллаж буй тогооч, сантехникч, манаач, үйлчлэгч нарын цалин урамшууллын тухайд?
- Боловсролын салбар бол 100 хувь хүн хоорондын харилцан үйл ажиллагаанд дээр суурилж байдаг. Үйлчлэгч, сэтгэлзүйч, номын санч, нийгмийн ажилтан гээд бүгд адилхан ажиллаж байж үйл ажиллагаа жигд бөгөөд хэвийн явагддаг. Гэтэл хэвийн үйл ажиллагаа хангагч ажилтнуудын цалингийн нэмэгдлийг тусгаагүй. Үүнийг тусгаж дараагийн УИХ-ын тогтоолоор өөрчлөлт оруулахгүй бол байгууллагын үйл ажиллагааны нөгөө тал "цалгардах" магадлалтай. Үүн дээр Засгийн газар анхаарах байх гэж найдаж байна.
- Гүйцэтгэлийн үнэлгээ нь багш нарын цалин урамшуулал, ажилд хэр үр дүнтэй байж чадаж байна вэ?
- Багшийн гүйцэтгэлийн үнэлгээ байх нь зүй ёсных ч түүний арга зүй, "хөрсөн" дээр бууж байна уу, орон нутгийн онцлогт тохирч байна уу гэдгийг анхаарах ёстой. Энэ нь гурван удаа өөрчлөгдсөн. Гурав дахь өөрчлөлтөд Засгийн газрын журамд зааснаар хүүхдийн ахиц, амжилт, ахисан түвшнээр нь үнэлж, зөв үнэлэгдээд явбал асуудалгүй гэдгийг боловсролын салбарынхан хэлж байна.
- Мэдээлэл өгсөнд баярлалаа.