gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     0
  • Зурхай
     8.11
  • Валютын ханш
    $ | 3591₮
Цаг агаар
 0
Зурхай
 8.11
Валютын ханш
$ | 3591₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 0
Зурхай
 8.11
Валютын ханш
$ | 3591₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хөрөнгөтнүүдийг үзэн ядах сэтгэлгээ

Улс төр
2008-04-24
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2008-04-24

Гадаадад хэдэн жил ажил­лаад ирсэн найзтайгаа таар­лаа. Хурд хүчний гайхамшиг шинэхэн “Toёoтo Ланд круй­зер” уначихжээ. Түүн шиг баяртай хүн алга. Авгай авсан хүн жилдээ бардам, азарга уна­сан хүн өдөртөө бардам гэдэг дээ. Хүссэн болгон ийм ма­шин унах биш, тэгэлгүй яа­хав гэж бодогдож л байв.

Тэгэс­хийгээд түүний тухай нэг хэсэгтээ мартчи­хаж. Гэ­тэл хагас жилийн дараа өнөөх маань машинаа зар­чих­сан гээд дуу султай алхаж явах­тай таарав. “Машинаа яагаа вэ? Эвдчихээ юу” гэ­тэл “Зов­лон их байна аа. Үнэтэй ма­шин унана гэдэг ёстой там юм байна” гээд толгой сэг­сэрч байна. “Тэгнээ тэр. Мань эр шатахууныг нь дийлэлгүй зарж орхиж дээ” гэсэн шүү юм бодож зогстол зовлонгоо тооч­­лоо. Сайхан машин уна­сан хүнийг хүн бүхэн нүд үзүүрлэж байна гэвэл та итгэх үү. “Хэзээ байхдаа хөрөнгө мөнгөтэй хүмүүсийг дээрэлхэж байсан юм бэ. Тэд л харин ядуусыг дээрэлхэх байх шүү” гэсэн үг аман дээр чинь бэлэн байна уу. Тэгвэл яг энэ бодлоос чинь эхлээд нийгэм даяараа хө­рөнгөтэй мөнгөтэй, ажил хө­дөлмөр нь өөдрөг яваа хү­мүү­сийг үзэн ядах болжээ. Ажил амьдрал нь өөдрөг яваа нэгнээ авлига­чин, дээрэмчин, луйварчин хэмээх ангилалд хамааруу­лах болоод удсан байна.

…Найз маань үнэтэй ма­шин авсан өдрөөсөө бусдын дайсагналд өртөж эхэлжээ. Зах дээр, аль нэг албан бай­гууллагын гадаа хаана л ма­шинаа тавина ноорхой хув­цастай, халтар царайтай хэ­дэн жаал бүчиж аваад “Ма­ши­наа харуулах уу. Ха­руу­лахгүй бол толь чинь алга болж мэднэ шүү” хэмээн дарамтална. “Үгүй” л гэвэл байдал бишиднэ. Дөнгөж угаал­гын газраас гарсан бай­сан ч аманд нь багтаж тэд­нээр халтартуулуулахгүй л бол шоглуулна. Тэд үгүй л гэсэн хариу сонсвол “төлөө­сөнд нь” нэг нь 150 ногооны үнэтэй хоёр толийг нь хуу татах энүүхэнд. Хадаасаар зурна, сэвтүүлнэ. Ямар ч гэсэн дараа заавал мөнгө төлдөг болох “хатуу сануулга” өгнө. Нэг удаа зах дээр очи­ход нь тэрэг түрдэг хүн ма­шиныг нь шүргэж зураад хаячихаж. Гэтэл хавь ойрынх нь хүмүүс “Чи муу ядарсан хүнээс юуг нь авдаг юм бэ. Муусайн баячуудад энэ зэр­гийн зураас юу ч биш. Зай­лаач муу авлигач минь” гэх мэтээр хашгирч ундааны лааз шидэлсэн гэнэ. Олны өмнө ийм эвгүй байдалд орсон найз маань бушуухан явахаас өөр аргагүй болжээ. За тэгээд үнэтэй машины лай үүгээр дууссангүй. Но­гоон гэрлээр уулзвар нэвтрэх гэж явахад нь “таксийн цоо­хор” улаан гэрлээр орж ирээд наалдчихаж. Тэгээд замын цагдаа дуудахаас эхлээд ажил ундарч дээ. Цагдаа хүлээх зуур хажуугаар нь өнгөрч яваа жолооч нар “Хөөе, уулзвар чөлөөл л дөө. Наад муу луйварчнаасаа олигтойхон мөнгө салга”, “Биднийг мөлжиж буй авли­гач­дын нэг байна”, “Чи муу таксины жолоочоос юугаа авах гэсэн юм бэ” гэх зэргээр орилж хашгирч нүдний булай болгож. Ослын газар дуудла­гаар ирсэн цагдаа хүртэл “Энүүхний төлөө цагдаа дуу­даад байх даа яадаг юм бэ. Үүнийг хохирол гэдэг юм уу” гэж баахан тохуурхсанаа бичиг баримтыг нь хурааж аваад давхиад явчихаж гэнэ. Бичиг баримтаа хураалгачих­сан болохоор заргаа автал явгарч, өдөр бүхэн замын цагдаад дуудагдаж хамаг ажлаа нураасан гэнэ. За тэгээд ил зогсоолд тавих, угаалгах гээд алхам тутамдаа “жийп унасны торгууль” төлж бүр залхаж. Энэ мэт нийг­мийн зүгээс үзүүлэх “халам­жууд”-ын өмнө өвдөг сөхрөх­дөө өнөөх гоё машинаа зара­хад хүрчээ. Харин ч явган явах амьдын жаргал байна гэнэ. Түгжрэл энээ тэрээ гэхгүй. Хааяа нэг таксинд яваа­гүй километ­рийн төлөө илүү мөнгө төлж нерв зара­хаас өөр хохиролгүй гээд инээж зогсов. Бизнес эрхэлж компани байгуулаад шижиг­нэж яваа олон сайхан залуус бий. Тэд ажлын байр бий болгож олон гэр бүлийг тэ­жээж, татвар төлж байгаа. Өөрөөр хэлбэл, ачааны хүн­дийг үүрч яваа улс. Гэвч бусдад буян үйлдэж байгаа­гийн­хаа хариуд тэдний да­рамтан дор шаналж яваа. Нэгэн барилгын компанийн захирал залуугийн ярьсан зүйлийг өнөө хүртэл мартаж чадаагүй юм. Ажил олохын тулд хагас жил хэртэй яам, тамгын газрын үүд сахиж тендерт оролцохчоо аядна. Тендерийн комиссын гишүүд гэж хэдэн нөхөр өглөө орой­гүй дуудаж машиныг нь зай­далж, хоол нэхэж ресторан хэсч, оройн цагаар цэнгээний газар тансагласныхаа мөн­гийг төлж тооцоо хийхийг шаар­дана. Тендерт оролцож байгаа компанийн захирлуу­дыг өмнөө бөхөлзүүлээд бүр сурчихсан байх аж. Тэгж мөлжүүлж мөлжүүлж нэг юм тендерт ялж ажил авна. Дан­санд нь мөнгө шилжиж орж иртэл өр тавиад л зээлээд байна. Арай гэж ажил эхэл­мэгц дараагийн зовлон үүсдэг гэнэ. Ажилчид нь барилгынх нь материалаас хулгай хийж зовооно. Орой ажлаас тарах­даа тоосго, дээврийн хар цаас, будаг, замаск гээд юу ч гололгүй хумсална. Өөрөө хажууд нь байж цаг тутам хяналт тавьж чадахгүйгээс хойш багахан шиг аваасай л гэж залбирахаас өөр аргагүй гэнэ. “Ажлаа олигтойхон хий” гээд зандарчих юм бол иргэ­ний хөдөлгөөн байгуулахаа шахаж хүний эрх ярина. Ца­линг нь өгсөн өдөр нийлж архи уугаад маргааш өглөө нь ажилдаа ирэх хүн ховорхон. “Тэр хөөрхий өчигдөр уугаад шартчихсан босч чадахгүй байгаа” гэсэн шалтаг бол бүр хамгийн хүндтэй шалтгаанд зүй ёсоор тооцогдож бус­дынхаа хүндэтгэлийг хүлээ­нэ. Бүгд түүний тухай бах­далтайгаар дурсаж “аргагүй хөөрхий” хэмээн эвийлнэ. Захирлыг гараад явахтай зэрэг тамхи татаж элдэв до­лоон юм чалчин өдрийг өнгө­рөөж ч мэднэ. Тэд гагцхүү өөрсдийнхөө л эрхийг ярьж хамгаалахаас ажил олгогч эзнийхээ эрх ашгийг үл бо­дол­цоно. Нэгэнт л та компа­нийн захирал болж бусдад ажил олгож байгаа бол бүх эрсдлийг үүрэх учиртай. Ажил чанартай сайн байж, хугацаандаа дуу­сах эсэх нь ганцхан танд л хамаатай болохоос бусад ажилтанд огт хамаагүй. Тэд зөвхөн цалин­гаа л авах учиртай. Бас тэ­дэнд гачигдал зовлон то­хиолд­вол үүрэхээс өөр арга­гүй. Хэрвээ тэгж чадахгүй бол таныг барьж идэж ч мэднэ.

Учир нь та машинтай, байр­тай, бас тэгээд компа­нитай. Тийм болохоор ажилч­дадаа мөлжүүлэх нь таны л үүрэг гэнэ.

Нэг үеэ бодвол сайн ажил­ласан хүний амьдрал ахуй дээшлэх боломж нээлттэй болж. Татвар буурсан нь бизнес эрхлэгчдэд таатай байгаа. Төрийн албан хаагч­дын цалин хангамж нэмэгдэж байгаа нь тэдний авлигад өртөх боломжийг нь хааж өгөв. Их дээд сургуульд элс­чихээд төлбөрөө төлж чадах­гүй хасагддаг “толгой сайтай” жаалуудын сургалтын төлбө­рийг нь хийгээд төгсөхөөр нь компанидаа ажилд авъя гэсэн бизнесийнхэн сургуулиудыг нэгжих нь холгүй байна. Ху­вийн хэвшлийнхэн сайн ажилт­­­­наа алдахгүйн тулд цалинг нь өрсөн нэмж, зээ­лээр орон сууц олгох гэж мэрийх болов. Гэхдээ сайны хажуугаар саар зүйл байлгүй л яахав. Амьдрал ядуугаас болж дунд сургуулиасаа зав­сардаж, зах дээр тэрэг түрж, хүний цүнхтэй зүйлийг зөөж, гутал тосолж, машин арчих жаалууд олон. Гэвч тэд шу­дар­гаар мөнгө олъё гэхээсээ мөнгөтэй боломжтой нэгнээс нь ахиухан хэдэн төгрөг салгахаа л урьтал болгож байгаа нь үнэн. Зарим нь гутал тосолж байна гэж нүд хариулж байгаад усаар арч­чих жишээтэй. Хү­ний маши­ныг цэвэрхэн ал­чуу­раар сайн арчаад өгье гэхээсээ халтар хултар арч­сан болоод мөнгө нэхэхээ бодох. Хажуу айлын Дондогийнх хөрөнгө­жиж гэ­мээнэ Доржийнх уур­лахын учрыг үл олно. “Мөн­гөтэй юм байж хэдэн төгрөг зээлүүл­сэнгүй” гээд цонхыг нь хага­лахын оронд итгэлт зарцыг нь хийгээд амьдарч болохгүй гэж үү. Энд бас нэг хачирхалтай жишээ дурдъя. Гэрийн эзэн эзэгтэй хоёр завгүй учир нялх хүүхдээ харуулах гэж нэгэн эмэгтэйг хөлслөн авчээ. Өд­рийн ца­гаар хүүхдийг нь ха­раад гэ­рийг нь цэвэрлээд цалин авах боломж гэсэн үг. Гэтэл өнөөх эмэгтэй гэрийн эздийг ажил­даа явмагц хүүх­дэд нь нойр­суулах эм өгч унтуулчихаад тэнээд явчих­даг байж. Тэгээд ажил тара­хыг дөхүүлж бай­гаад эргэж ирээд хагас хугас цэвэрлэх­чээ аядаад цалин­гаа авсаар уджээ. Төдөлгүй хүүхдийн биеэр юм туурч, инээж тогло­хоо байн ман­суур­сан аятай байнга л үүрэг­лэж эхэлмэгц хэрэг илэрч хуулийн байгуул­лагын үүдийг татсан байдаг юм. Ингэдэггүй юмаа гэхэд гэрээс нь эд зүйлийг нь хул­гайлаад зарчи­хаж байна гэнэ. Эзэгтэйнхээ гоёлын хувцсыг өмсөж гадуур тэнэж яваад баригдсан хөгийн жишээ ч бий. Энэ мэтээс харахад монгол хүн яагаад хүний төлөө ажиллаж чаддаг­гүй хэрэг вэ. Тэгээд ажиллаж амьдарч яваа нэгнээ авлигач луйварчингаар нь цоллож гутаан доромжлохын хэрэг юу байна. Япончууд “Sony”, “Тоyоtо”-гоороо бахархаж байснаас доромжилж байхыг сонсоогүй санагдана.

Томоохон компани, бан­куудын үүдийг татаад үзээ­рэй. Голчлон 1980, 1970 онд төрсөн болов уу гэмээр охид, залуус хамгийн чухал ажлын байранд ажиллаж байхыг тө­вөг­гүй олж харах вий. Тэд социалист нийгмийн горыг амсаагүй болохоор ажил цал­гардуулж, заль гаргаж зүгээр суухыг барагтай л мэдэхгүй. Тэдэнд ажил даалгахад урам­тай гэдгийг хэлээд өгөх дарга олон байх. Хэлний мэдлэг ч хамаагүй дөнгүүр байгаа. Монголчуудын онцлог болсон хуурах, мэхлэх, луйвардахад суралцаж амжаагүй, бас тэ­гээд дийлэнх нь баруунд боловсрол эзэмшиж байгаа болохоор найдвартай ажил­лах хүчин болдог. Гэтэл эдэнд маань нийгмийн зүгээс бас л доромжлол ирдэг болол­той. Залуухан боловсролтой царайлаг эмэгтэй албан ту­шаал дэвшиж ажиллахад үнэ­хээр хэцүү гэж байна. Түүний мэддэг, чаддаг бүхнийг хамт ажиллагсад нь ойлгодог атлаа “даргадаа биеэ үнэлж бай­гаад дэвшиж байгаа юм” гэсэн хардлагаар зовооно. Боловс­рол өндөр бол ажил олдоно. Ажил байгаа хойно мөнгө бас олдох учиртай. Мөнгө олдож байгаа бол ахуй амьдрал нь сайжрах ёстой. Ийм энгийн гаргалгааг мэдсээр атлаа сайн сайхан амьдарч яваа залуу бүсгүйчүүдийг хорон үгээр гомдоож, ад үзэж хав­чина. Шуудхан хэлэхэд муу­хай хувцасладаг, өөртөө ар­чаагүй, боловсролгүй, бүдүү­лэг үг яриатай, залхуу, архи ууж ажил тасалдаг хүнийг хамт олон нь илүү үнэлж “манай талын хүн” гэж бүртгээд байх шиг санагдах боллоо. Яахав, хуучин нийг­мийн үед зул сарын баяраар сайн ажиллагсдаа шагнахдаа заавал нэг цэвэрлэгч, му­жаан, манаачийг шагнаж ан­гийн ялгаа тэнцүүлж байсан шиг юм болоод байна. Ядах­даа ардчиллын зарчим нь ч олонхиороо асуудлыг шийд­дэг болохоор арчаагүйчүүд олонхийн дэмжлэгийг илүү авч байгаа нь үнэн. Дийлэнх нь тэр ангилалд багтдаг тул өрөөсөн дугуйгаа дэмжихээс өөр яах билээ дээ.

Олон жил бизнес эрхэл­сэн нэгнээс “Танай компани чинь одоо болтол томорч өөр салбарт хүчээ үздэггүй юм уу. Нэг муу засварын газар л хэвээрээ хичнээн ч жил бо­лов доо” гэтэл өмнөөс хачин юм ярив аа. “Долоо найман жилийн турш ажилласан юм болохоор овоо ч мөнгө цуг­луулсан. Нэг байтугай охин компанитай болж болохоор байна. Гэвч тэгж бусдад шу­луулахын хэрэг юу байна. Бизнес өргөжөөд хөрөнгө мөнгөтэй болоод ирмэгц дээд­­сийн хараанд өртчих аюултай. Тэгээд цаашид ор­шин тогтнохын тулд УИХ-ын гишүүд, сайд дарга нарт та­таас өгөх болно. Түүнийг нь өгөхгүй бол зүйл дуусна шүү дээ. Өөрсдийнхөө хүч хөдөл­мөрөөр олсон мөнгөө тэдэнд зүгээр өгч сонгуулийнх нь шоуг ивээн тэтгэх сонирхол алга. Аягүй бол намдаа элс гэнэ. Элсүүлээд хандив нэ­рээр баахан мөнгө нэхнэ. Тэрнээс ингээд л “жижигхэн “ байсан нь дээр шүү дээ” гэдэг байгаа. Бизнесээ арви­жуулж хөрөнгөжих хүсэлгүй хүн байхгүй л баймаар сан. Гэтэл манай нийгмийн үнэн дүр төрх ийнхүү бусдын ажил­лаж амьдрах, ахин дэв­ших хүслийг боогдуулж бай­на. Нэрд гарч Монголдоо л танигдах болсон томоохон компаниудыг улстөрчидтэй холбож ярьж, бичдэг нь үнэн болж таарлаа. Бизнесмэнүүд хүсээгүй байхад төрийн тү­шээд өөрсдөө дарангуйллаа тогтоодог байх нь. Тэгэхээр Монголд бизнес эрхлэх ямар хэцүү болохыг энэ жишээ нотолж байна. Ажилчдадаа мөлжүүлнэ. Тендерийн ко­мисст мөлжүүлнэ. Гудамжны тэнэмэлүүдэд мөлжүүлнэ. Эцэс сүүлд нь энэ бүхнийг давж гэмээнэ төрийн өндөр албан тушаалтнуудад мөл­жүүл­нэ. Тэгээд бас дээрээс нь “Авлигач” хэмээх нэр зүүж нийгмийн дайсан болно. Хө­рөнгөтнүүдийг үзэн ядах сэт­гэлгээ гэж энэ буюу.

Л.Мөнхбаясгалан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан