gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.07
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

УМХГ-ын дарга Ц.Шийрэвдамба: 333 Улсын байцаагчийг 80 болголоо

Улс төр
2008-01-28
0
Twitter logo

Улсын мэргэжлийн Хяналтын газрын дарга Ц.Шийрэвдамбатай уулзлаа. Тус газарт яг одоогоор бүтцийн болоод бодлогын томоохон өөрчлөлт хийгдэж буй. Энэ талаар Шийрэвдамба даргатай ярилцлаа.

-Бүтцийн өөрчлөлт ямар шатан дээрээ явж байна вэ?
-УМХГ-ын хувьд цоо шинэ менежмэнт хэрэгтэй байна. Өөрчлөлт хийх, ажлыг чанартай, шуурхай хийдэг байхын тулд нүсэр бүтцийг өөрчлөх шаардлагатай болсон. УМХГ-т гэхэд 333 байцаагч байдаг. НМХГ  303 хүнтэй. Ингээд 600 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хамт олон ажиллаж байж.  Засгийн газарт асуудал тавиад 10 албыг зургаа болгож, хоёр дэд даргыг нэг дэд даргатай болгосон. 25 хэлтэстэй байсныг гурван хэлтэстэй болгосон. Дээр дурьдсан УМХГ-ын 333 байцаагчийг 80 болгосон байх жишээтэй. Ингээд шинэ бүтцэд ороод ажиллаж байна. Мөн НМХГ-ын бүтцийн өөрчлөлт  яг одоо  ид хийгдэж байна. Багануур, Налайх дүүрэгт НМХ-ын хэлтэс байсан. Үүнтэй адилаар бусад долоон дүүрэгт 50-70 хүнтэй хэлтсийг ажиллуулж байна.

- Өмнө нь МХГ-ын хяналт дүүрэг, нийслэлээрээ байхад хяналт шалгалт давхарддаг талтай байсан.
-Бидний барьж байгаа бодлого бол энэ хяналт, шалгалтыг давхардуулахгүй. Нэг өдөр дүүрэг нь ирдэг, маргааш нь нийслэлээс ирдэг тийм зүйл байхгүй. Ер нь бол УМХГ гэх байгууллага 256 төрлийн хяналт шалгалтыг явуулдаг. Ямар нэг хяналт шалгалтыг төвлөрүүлж болдог, төвлөрүүлж болдоггүй гэх хоёр талтай. Боловсрол, эмнэлэгийн хяналтыг орон нутагт өгөх хэрэгтэй байна. Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээг дүүргүүдэд нь гэх мэтчилэн шаардлагатай хяналт шалгалтаа нэгжээр задлах хэрэгтэй байна.

-Танай байгууллагын гол нэр хүнд унадаг асуудал бол байцаагчдын хүнд суртал, хээл хахууль авдаг гэх яриа байдаг.
-Энэ талын таагүй мэдээлэл нийтэд нэлээд тархсан байдаг.  МХГ-таа ерөнхий сайн менежмэнт хийгээд өгөхөөр ард түмэндээ үйлчилдэг, ямар нэгэн хууль бус явдлыг болохоос нь өмнө илрүүлж, ард түмнээ сэрэмжлүүлж чаддаг хамт олон буй болно гэж бид найдаж байна. 

-Манай иргэдийн гол санаа зовоож байгаа асуудал  шинээр баригдаж буй чанаргүй  байшин барилга. Энэ тал дээр хэрхэн анхаарах гэж байна вэ?
-Барилга, байгууламж, зам, эрчим хүч зэрэг ажлуудыг хийхэд улсын стандарт хангаж ажиллаж байгаад бид онцгой анхаарч ажиллана. Барилга их баригдаж байгаа боловч барилгын чанарын шаардлага хангахгүй байгааг ард түмэн, барилга барьж байгаа хүмүүс ч сайн мэдэж байгаа. Орон сууцны үнэ өсөөд байдаг, чанар нь муудаад байгаа тал бий. Тиймээс шинэ барилга барьж эхэлж буй аж ахуйн нэгжийн гаргасан зураг төслөөс нь эхлээд бүх үйл явцыг хянахад чиглэгдэнэ. Түүнээс биш одооных шиг барьсан хойно очоод хүлээж авдаг нь Монгол улсын үндэсний аюулгүй байдалд хүргэхэд хүргээд байна. Улаанбаатар бол газар хөдлөлийн хүчтэй бүсд багтдаг. Тэгээд манай орны хүн амын тэн хагас нь нийслэлд оршин сууж байдаг. Мөн бид уул уурхай, хүнсний аюулгүйн байдал гээд анхаарлаа хүчтэй хандуулах ажиллах салбар их байна.  Орон нутагт уул уурхайн чиглэлээр хяналтыг нэлээд хүчтэй тавьж байна.

Ч.Болор  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан