gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.24
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дуучин Байзада: Германд байдаг найз бүсгүйтэйгээ 4 жил уулзсангүй

Соёл урлаг
2008-04-02
0
Twitter logo

Байзада дөрвөн жилийн дараа Монголдоо иржээ.1990-ээд онд дуулсан дуу бүхэн нь ХИТ болж, тайрмал үстэй охид орцных нь үүдэнд дугаарлаж, түүний бүжгийн  хөдөлгөөнийг дуурайдаггүй залуус ч олдохоо больсон. Байзада бол 1990-ээд оны эхэн үеийн эстрад урлагийн од байсан гэдэгтэй хэн ч маргахгүй байх.

Харин сүүлийн хэдэн жил чимээ сураггүй байсан дуучин залуу Казакстан Монголын хооронд уран бүтээлийн судалгаа хийж явсан аж.

Тэрээр Улаанбаатарт ирээд шинэ уран бүтээл, өөр өнгө аястай дуу гаргахаар ажиллаж байгаа гэнэ. Монголын циркийн алдарт жүжигчин Т.Латиф агсны хүү дуучин Байзада шүлгээ өөрөө бичиж, аяа зохиогоод дуулсаар л яваа аж. Түүнтэй ярилцлаа.

-Та Монголын сонсогчидтой уулзалгүй нэлээд удлаа. Казакстан, Баян-Өлгий, Улаанбаатар гэсэн маршруттай ажиллаад байна уу?
-Тийм ээ. Миний хувьд энэ хугацаанд зүгээр суугаагүй. Уран бүтээлүүдээ хийж л байлаа. Шинэ дуунууд бичсэн. Баян-Өлгий аймагтаа казак хэл дээр бүтэн тоглолт тавьсан. Увс, Завхан, Ховд гэсэн гурван аймагт тоглосон гээд зүгээр суусан гэхээргүй байгаа биз.

-Казакстанд суурин байдаг уу? Тэндхийн урлагийн амьдралаас сонирхуулаач.
-Ирэн очин л байлаа. Манай дүү Нурбулан тэнд бас нэг жил театрын чиглэлээр сураад ирсэн. Ер нь Казакстан улс маш хурдтай хөгжиж байгаа орны нэг. Тийм учраас хөгжмийн урлаг талаас нь бидэнд зайлшгүй сурах, судлах, тусгаж авах зүйл маш их байна. Миний бэлтгэсэн казак концертийн ихэнх дуу нь Казакстаны хөгжмийн зохиолчдын бүтээл байсан. Шоу бизнесийн хувьд Европын холбооны улсуудтай ойр байдаг учраас зах зээл нь өргөн, Оросын болон барууны хамтлаг дуучид их ирж тоглодог. Тэр утгаараа Казакстан улс миний уран бүтээлийн гол талбарын нэг болсон. Аж амьдралын хувьд Монголдоо, Баян-Өлгийдөө л харьяатай байгаа.

-Хойшдоо Монголд уран бүтээл хийхгүй юм уу. Саяхан болсон “Эргэн дурсахуй” тоглолтоор “Цэцэг” хамтлагийн Байзада гээд л олон хүн таныг сураглаж байсан?
-Монголдоо уран бүтээл хийлгүй яахав. Шинээр бичсэн дуунууд маань бүгд мнгол хэл дээр, 20-иод дуу байна. Хуучин дуунуудаа ч шинэчлэн найруулж дуулахаар ажиллаж байна даа. Би энд ирээд шинэ уран бүтээлүүдээ яаж сонсогчдодоо хүргэх вэ гэдэг тал дээр харьцуулсан судалгаа хийгээд л явж байна. Монгол уран бүтээлүүдийнхээ бичлэгт тун удахгүй орно. Энэ жилийн ажлын маань төлөвлөгөөнд эртнээс намайг сонсдог, дэмждэг фенүүддээ зориулж тоглолт тавьж, цомгоо гаргах асуудал хамгийн гол байр эзэлнэ.

“Эргэн дурсахуй” тоглолтын тухайд би зурагтаар үзсэн. Манай үеийн хамгийн шилдэг уран бүтээлчид оролцсон. Маш сайн тоглолт болсон байна лээ. Би энд байгаагүй болохоор оролцож чадаагүй. Намайг хүлээдэг фенүүд байгаад баяртай байна. Тэдэндээ тун удахгүй шинэ дуунуудаа хүргэнэ ээ. Энэ дашрамд “Эргэн дурсахуй” тоглолтонд оролцсон бүх найзууддаа баяр хүргэмээр байна.        

-Казак Монгол хоёр хэл дээр уран бүтээлээ хийх нь таны хувьд давуу тал уу?
-Мэдээж давуу тал. Хамгийн гол нь манай аав, ээж казак хүмүүс. Тэр ч утгаараа би үндэснийхээ хэлээр уран бүтээл хийх зайлшгүй шаардлагатай гэж боддог байсан. Би хотод төрж өссөн болооор казак хэлээ сайн мэдэхгүй байлаа. Тиймээс эхний ээлжинд хэлээ сайжруулж, дараа нь төрөлх хэл дээрээ уран бүтээл хийх ёстой гэж бодсон юм аа. Казак үзэгчид ч надаас үүнийг хүлээж байсан нь эрс мэдрэгдэж байсан. Тоглосон газар болгонд үзэгчид дүүрэн байдгаас нь энэ бүхнийг мэдэрсэн. Би үүнд их баяртай байгаа. Яагаад гэвэл энэ нь миний дотор бас нэг ертөнц нэмэгдэж, уран бүтээлийн сэтгэлгээ маань задрахад нөлөөлдөг.

-Та аавынхаа дурсгалд зориулсан “Дэлхий дүүрэн инээд” тоглолт хийж байсан санагдана. Энэ талаар?
-Энэ маань байн байн тавиад байх тоглолт биш. “Монголын инээдмийн урлаг”-т миний аавын оруулсан хувь нэмэр асар их юм. Өнөөдөр аавын маань тоглодог байсан жанраар тоглодог хүн тийм ч олон биш байна. Аси, Хатанбаатар, Чапи, Нура, Батсуурь гээд л бараг зогсч байна. Гэхдээ энэ жил тоглолт тавигдахаар болсон. Шинэ циркийн удирдлагаас ийм санал тавьсанд баяртай байгаа. Түүнээс гадна аав маань бас дуучин хүн байлаа. Би аавынхаа дуулдаг байсан  “Болзоо” дууг нь шинэчлэн дуулж байгаа.

“Борхон зүрх минь түг түг гэнэ
Бугуйн цаг минь чаг чаг гэнэ” гээд л дуулдаг даа.

-Одоо шинэ уран бүтээлийн судалгаа хийж байна гэлээ. Таныг бараг сонсогчид мартаад байсан. Дахиж гарч ирэх хэцүү байх аа?
-Би Монголын рок попын урлагийн хөгжлийн нэгэн үед нь багтана. 2000 он хүртэл зургаа долоон жил зүтгэсэн шүү дээ. Энэ бол бага хугацаа биш. Би нэг юмаар бахархдаг. Жинхэнэ урлагийн төлөө, рок поп хөгжмийг тоглохын төлөө байдаг тийм мэргэжлийн, гайхамшигтай уран бүтээлчидтэй нэг цаг үед  ажиллаж байснаараа бахархаж, баярладаг.

Мэдээж хэсэг хугацааны дараа шинэ уран бүтээлээ гаргаж ирэх тийм ч амар биш байх. Өнөөгийн цаг үед урлаг, шоу бизнесийн менежмент өөр болсон байна. Энд яаж зохицуулах вэ гэдэг дээр ажиллах юм их байна. Тэр утгаараа жаахан хэцүү. Харин мэргэжлийн төвшинд өөрийнхөө бэлдсэн шинэ уран бүтээлүүдээ гаргах нь хэцүү биш.

-Дуулсан дуу бүхнээрээ байлдан дагуулж байсан тэр үеийнхээс одоогийн дуугаралт тань өөр үү?
-Өөр байлгүй яахав. Миний хоолойны тавилтууд, дуулах хэлбэр янз нь өөр болсон. Хөгжмийн аранжировкийн хувьд бол арай өргөн, мэргэжлийн төвшинд өөрчлөлт оруулна. Мөн миний дуунууд поп, R&B маягтай байдаг. Яг энэ цаг үетэйгээ нийлэх байх. Түүнээс гадна дуу гэдэг чинь өөрөө сэдэв. Сэдвээсээ хамаарч дуугаралт нь өөрчлөгддөг. Жишээлбэл, би одоо “Танилцъя охин”, “Үүрдийн наран” гээд дуулбал хэцүү биз дээ. Тэр үед би залуу, хүүхэд байсан шүү дээ. Харин одоо бол “Дэгжин бүсгүй” энэ тэр гэж дуулбал энэ чинь одоо үеийн “би”-д таарч байгаа биз. Дуунуудын маань үг ч бас өөр. Амьдралыг арай гүнзгий таньсан, өөр хэлбэртэй болж ирж байгаа. Тэр үеийн дуунууд маань гэнэн цагаахан, романтик өнгө аястай байдаг.

-Монголд олон шинэ залуу дуучид гарсан байгаа биз. Өрсөлдөөн л гэж бодогдож байна уу?
-Ерөөсөө л өрсөлдөөн шүү дээ. Зах зээл чинь өөрөө өрсөлдье гээд байна ш дээ. Тэгвэл адилхан л үзье. Шоу бизнес л юм чинь. Гэхдээ залуу уран бүтээлчидтэй өрсөлдөнө гэхээсээ илүү яавал би тэднээс өөр, ялгаатай юм хийх вэ гэдэг нь чухал шүү дээ. Байзада гэдэг хүний өөрийнх нь хөгжмийн имиж, дуулах имиж нь  ямар байна түүгээрээ л ялгарах хэрэгтэй. Өөрсдийнхөө давуу чанараа л харуулах ёстой юм болов уу гэж бодож байна.

-Анх Казакстанд очиход казак дуучныг яаж хүлээж авч байсан бэ?
-Бид нарыг монгол хүн л гэдэг. Энэ нь сонирхолтой л байсан. Гэхдээ сургалтууд нь дандаа Оросын программаар явдаг. Монголтой адилхан байсан. Манай Монгол чинь аугаа том школтой орон юм байна. Манайхан социализмын үед хөгжмийн урлагийг маш их урагшлуулсан юм байна ш дээ. Дэлхийн төвшинд аль хэзээний аваачиж тавьчихаад харин одоо буцаад ухраад байгаа юм биш үү. Нийтийн дуу энэ тэр гэдгээ түрүүнд тавьж, сонгодог урлаг, рок попыг хоёрт тавиад байгаа нь буцаж байгаагийн шинж. Нийтий дуу гэдэг өмнө нь байсан л юм ш дээ. Энийг бид шинээр гаргаж ирсэн юм шиг ярих ёсгүй, тэгэхээрээ л буруудаж байгаа юм. Аль дээр үед Адарсүрэн гуай дуулж л байсан, тэр нийтийн дуу биш юм уу. Рок поп гэдэг бол хэдийгээр цэнгээний урлаг ч гэсэн цаг хугацаатай уралдан шинэ хөгжил руу явдаг, мэргэжлийн байхыг шаарддаг ийм л урлаг шүү дээ. Казакстанд очоод би Монголд хөгжмийн боловсрол эзэмшсэнээрээ бахархсан. Тэнд гологдохгүй байна гэдэг нэг юм хэлээд байгаа биз дээ. Тэндхийн хүмүүс амьд тоглолт сонсдог. Тэнд бичлэг тавьж дуулбал тэгээд л өнгөрөө. Би жирийн жижигхэн хотуудад ч тоглож үзсэн, бааранд ч дуулж үзлээ хүмүүс хүлээж авч байна. Мэдээж казак хэлээр дуулна, заримдаа хүмүүс хүсвэл орос дуу дуулна.

-Та бас төгөлдөр хуурч бил үү? Никтитоны Батчулуун та хоёрыг мундаг тоглодог гэж хүн ярьж байхыг сонссон.
-Угаасаа хөгжмийн сургууль төгссөн юм чинь төгөлдөр хуур тоглож суралгүй яахав. Гэхдээ төгөлдөр хуураар Бачка илүү байлгүй яах юм бэ. Яг мэргэжлийн хүн байхгүй юу. Миний хувьд төгөлдөр хуурын хичээлийг долоо найман жил заалгасан л хүн. Гэхдээ дуучин хүн өөрөө хөгжмийн мэдлэг өндөр байх ёстой.

-Мэргэжлийн студи, бусад уран бүтээлчидтэй хамтарч ажиллах байх. Хэр баримжаа авч байна?
-Найзууд маань баяртай хүлээж авч байна. Чиний орон зай байгаа гэж бүгд л хэлж байна. Хамгийн түрүүнд би “Хурд” хамтлагийнхантайгаа уулзлаа. Ганбаяр ах, Отгонбаяр, Цогоотойгоо бүгдтэй нь уулзсан. Эхний уран бүтээлүүдээ тэдний студи дээр бичүүлэхээр ярьж тохирлоо. 1990-ээд оны үед Монголын рок попыг “Харанга” хамтлаг тодорхойлдог байсан бол одоо “Хурд” хамтлаг маань тодорхойлдог болсон байна. Хамгийн идэвхтэй, эрч хүчтэй уур амьсгал тэнд байна. Дээр үеийн хэллэгээр бол Ганбаяр ах намайг нэг ёсондоо “дааж авч” байна. Тэдний студиэс надад хугацаа зааж өгсөн. 5-р сарын сүүлээр бичлэгтээ ороод нэг цомог гаргана даа. Би эдэнтэйгээ хамтарч ажиллах болсондоо баяртай байна.

-Казакстан улс Европын урлаг, соёлын нөлөөг илүү авдаг байх. Тэгэхээр таны шинэ уран бүтээлүүдээс тийм үнэн үнэртэж чадах уу?
-Аая яа яа. Наадах чинь бараг шалгалт шиг асуулт байнаа. Тэгэхээр яаж хийхээс л хамаарна даа. Үнэртэх байлгүй дээ. Үнэртүүлэхийн төлөө л зүтгэнэ шүү дээ.

-Дууны шүлгүүдээ дандаа өөрөө зохиодог уу?
-Ихэвчлэн. Сүүлийн үеийн бүтээлүүдээсээ Ганбаяр ах тэд нарт сонсгосон чинь ер нь жаахан өөрчлөгдсөн байна, арай ухаарах маягтай болчихсон байна. Цоглог байдлаа битгий алд л даа гэсэн санал хэлж байна лээ. Тэгэхээр хамтарч ажиллах хүмүүсээсээ цаг үеийн мэдрэмжүүд авах хэрэгтэй юм байна гэж бодсон. Уянгын тал дээр ахиц гарсан байна гэсэнд нь урамшлаа. Яаж мэдэх юм би бүр хоцрогдоод ороод ирж болно ш дээ. Өөрөөр хэлбэл, хөгжмийн гармонууд нь хоцорчихсон ч байдаг юм уу тэгвэл яана.

-Охидын гэзгийг тайруулж байх үедээ оддын өвчин тусч байсан уу?
-Би тэгж “өвдөж” байгаагүй ээ. Ямар охид таалагддаг вэ гэж сэтгүүлч асуусан уу, асуусан. Би тайрмал үстэй охин таалагддаг л гэж хэлсэн. Үсээ тайрсан тайраагүй нь охидын л асуудал байсан байх даа.

-Тухайн үед дуулдаг байсан дуунуудыг тань одоо ч хүмүүс аялж байдаг?
-Би тэр хуучин дуунуудаа сэргээж бас дуулна аа. Сэтгэлд нь хоногшиж үлдсэн дуунуудад үзэгчид дуртай байдаг. Гэхдээ нэг их эвдэхгүйг хичээнэ гэж бодож байгаа. Тэр үед олон бүжигчидтэй их шоу талдаа тоглодог байсан юм байна. Харин одоо бол ампплагед тогломоор байна. Энэ бол миний мөрөөдөл.

-Хувийн амьдралд тань ямар өөрчлөлт гарав?
-Хэвийн сайхан л үргэлжилж байна

-Ээж тань хаана байдаг юм бэ?
-Ээж маань Баян-Өлгийдөө л байгаа.

-Та эхнэр авсан уу?
-Үгүй ээ, амжихгүй л яваад байна.

-Найз бүсгүй байгаа биз дээ?
-Нэг охин Германд бий. Энэ жил сургуулиа төгсч ирнэ. Дөрвөн жил шахам уулзаагүй.

-Дөрвөн жил хол байсан юм бол та хоёрын үерхэл  бараг худлаа болж байгаа юм биш үү?
-Үгүй байхаа, гайгүй байх. Монгол бүсгүйн үнэнч чанар гэж байгаа ш дээ уг нь. Бид хоёр байнга харилцаатай байдаг. Би  мань хүнд их итгэдэг юм л даа. 1999 оноос хойш үерхсэн гайгүй итгэлтэй хүн минь юмсан. Би 1-р сургуулийн гадаа сэм сэмхэн ирдэг л байлаа. Энэ сургуулийг төгссөн юм.

-Герман явахгүй юм уу?
-Ирэх үү гэж л байдаг юм. Яг үнэндээ тэр мөнгө нь ч хаана байгаа юм. /инээв/ Би чинь ойрд нэг их том тоглолт энэ тэр хийсэнгүй, санхүүгийн хувьд тийм мундаг гэж өөрийгөө хэлж чадахгүй ээ. Юм бодитой байсан нь дээр ш дээ, тийм ээ.

-Казакстанд мөнгө хийх боломжгүй юу?
-Тэнд би мөнгө хийх гэж яваагүй шүү дээ. Хөгжмийн боловсролдоо л анхаарснаас бус би мөнгөний төлөө яваагүй. Тэгээд ч миний уран бүтээлч найзууд уулзаад “За их мөнгө цуглуулав уу” гэж ерөөсөө асуухгүй, “уран бүтээл нь өндөр үү?” л гэж байна.

-Монгол охидын талаар ямар болол төрж байна?
-
Үнэн галзуу болжээ. Бид нар 1990-ээд онд ямар даруухан охидтой байсан юм бэ. Тэр үед “Танилцах уу охион” гэж дуулж байсан. Гэтэл одоо чинь “Таазаа хөдөлгө” гэж дуулж байна ш дээ. Охинтойгоо ярьсан чинь өөдөөс том хүн шиг хип хоп ярьж байна. Их юм өөр болжээ.

-Хуучин эхнэр хүүхэд тань хаана байдаг вэ, холбоотой байдаг уу?
-Энд байдаг, ээж нь дахиад гэрлэсэн.

-Охинтойгоо уулздаг уу?
-Уулзалгүй яахав. Өнөөдөр уулзсан.

-Дүүтэй болчихож уу?
-Үгүй байх аа, би ямар уулзангуутаа тийм юм асуугаад байлтай биш, санаа зовмоор юм. Харин охиныг минь өдий зэрэгтэй өсгөж хүмүүжүүлж яваа ээжид нь баярлаж явдаг юмаа. Миний охиныг Монголын хамгийн сайхан бүжигчин эмэгтэй төрүүлж өгсөн юм шүү. Би охиндоо зориулж “Бүүвэйн дуу“ зохиож байлаа. Одоо ч тэр дуугаа аяладаг.

-Та дахиад монгол эхнэр авах уу, казак хүнтэй гэрлэх үү?
-Тэрийг цаг хугацаа л харуулах байх даа.

-Ярилцсанд баярлалаа.

Ю.Шүрээ 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан