gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.20
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ухаалаг эриний эсрэг аналог тогтолцоо

Засгийн газрын мэдээ
Технологи
2015-05-22
0
Twitter logo
Засгийн газрын мэдээ
0
Twitter logo
Технологи
2015-05-22
Ухаалаг эриний эсрэг аналог тогтолцоо

“Цаг хугацааны хязгаарт бид ихийг амжуулахын тулд өнгөрсөн нэг зуунд хэтэрхий их яарчихжээ. Ийн яарахдаа бид өөрсдийгөө мартаж орхиж. Өндөр хурдны мэдээллийн эрин зуун гэх мэтээр бурагсдад битгий итгэ.

Хурдаллаа гээд таны амьдрал сайхан болохгүй. Харин тодорхой тооны хүмүүсийн халаас л зузаарах байх” хэмээн манай сонины автор А.Амармэнд “Илүү удаан, илүү жаргалтай” нийтлэлдээ дурдсан нь бий. Цахим ертөнц, хурдацтай хөгжил, мэдээллийн эрин зуун. Энэ холбоо үг танд танил атлаа, сүртэй сонсогдоно.

Чухам хэзээнээс гэдгийг нь яг таг хэлэхэд хэцүү. Тэгсэн атлаа бидний нийгэмд хэдийнэ чухал байр суурь эзэлчихэж. Ухаалаг гар утас, интернэт өдөр тутмын амьдралынх нь салшгүй нэг хэсэг болсон өнөө үеийн залуусын жишээ шиг. Үүнийг бичиж суугаа надад ч бусдаас ялгарах зүйл үгүй болжээ.

Өөрийн фэйсбүүк хаягаа компьютерийн дэлгэцийн баруун дээд буланд байршуулж, юүү-түб цахим сувгаас аль нэг хамтлагийн дууг сонсож сууна. Үүнгүйгээр амьдарч чадахгүй гэж хэлэхгүй. Xарин хүссэн, хүсээгүй бидний амьдралын нэг хэсэг болчихсон байна. Эдгээр жижиг, сажиг зүйлсээс хэрхэн ангижрах вэ? Хойч үеийнхнийг амьдралын ямар хэв маяг хүлээж байна вэ? Эдгээр асуултыг өөрөөсөө, бас бусдаас асуусаар нэгэн дунд сургуулийг зорьж очлоо.

“Шинэ Монгол” бүрэн дунд сургууль. Тус сургууль энэ оны хоёрдугаар сараас нэгэн шинэ дүрэм санаачилсан нь одоо амжилттай хэрэгжээд буй. Зөвхөн энэ сургууль ч биш бусад улсын болоод хувийн сургуулиуд эл дүрмийг хэрэгжүүлэх оролдлого хийж эхэлсэн. Гэхдээ бүгдэд нь хүссэн үр дүн гарахгүй байгаа юм.

Тухайлбал, манай төрсөн дүүгийн сурч буй улсын тодотголтой сургуульд ухаалаг утас хэрэглэхгүй гэдэг дүрэм гаргасан. Гэвхц дүү өдөр бүр л мөнөөх ухаалаг утас, эсвэл ай под сэлтийг цүнхэлсээр хичээлдээ явдаг. Дүүгийн ярианаас үзвэл багш нар нь сурагчдадаа утас хэрэглэж болохгүй гэж сануулсан. Харин сурагчид багш нарын нүдэнд харагдахгүйгээр утсаа хүссэн үедээ хэрэглэдэг гэв.

Ийм дүрэм гаргасныг эцэг, эхчүүд нь ч төдийлөн мэдэхгүй. “Шинэ зууны нийгмийн эзэд” гэдэг дүрдээ бүрэн итгэсэн эцэг эхчүүд ч хүүхдэдээ анхаарал тавьдаггүй нь эндээс харагдана. Тэрний нэг нь бас би болж таарах нь. Гэхдээ “Шинэ Монгол” ахлах сургуулийн жишээ нэгийг бодогдуулна.

ТҮҮХ ИНГЭЖ ЭХЭЛСЭН

Долоо хоног бүрийн даваа гарагт тус сургуулийн багш, ажилтнууд шуурхай хурал хийнэ. Хурал дээр яригдсан асуудал бүр шийдэгдэх ёстой гэдэг бичигдээгүй хууль бий. 2015 оны хоёрдугаар сарын эхний долоо хоногт болсон хурал дээр сурагчдын ухаалаг утасны хэрэглээ хэрээс хэтэрч байгаа талаарх халуун яриа багш ажилтнуудын дунд өрнөжээ.

Эл явдлыг хамгийн түрүүнд анзаарч, асуудал болгон дэвшүүлсэн нь сургуулийн нийгмийн ажилтнууд болон захирал багш. “Хүүхдүүдийн дунд амьд бус харилцаа үүсэж байна” хэмээн сургуулийн захирал сануулсав. Ийнхүү товчлууртай утасны аян эхлэх суурь тавигджээ.

Сонирхолтой нь, багш нараас хүүхдүүд ухаалаг утаснаас болж хичээлдээ анхаарахгүй байна гэдэг гомдол ирээгүй. Сурагчид хичээлийн бусад цагаар найзуудтайгаа ярилцахаас илүүтэй, дор бүртээ чимээгүй, томоотой сууна. Ингэж дуулгавартай нэгэн байсны шалтгаан нь мөнөөх ухаалаг утас.

Түүнчлэн хүүхдүүд үнэтэй гар утас хэрэглэх нь, дээрэм, гэмт хэргийн золиос болох эрсдэлийг нэмж байгааг ч багш нар онцолжээ. Хурлын шийдвэр ийнхүү тэр долоо хоногтоо батлагдаж сургууль нийтээрээ ухаалаг эриний эсрэг аяныг өрнүүлсэн нь энэ.

АЛХАМ НЭГ

Судалгаа. Тус сургууль 1200 гаруй сурагчтай. Бага сургуулийн нэгдүгээр ангиас эхлээд, ахлах ангийн 12 дугаар анги хүртэлх бүх сурагч ухаалаг утсыг тодорхой хэмжээнд хэрэглэж заншсан байжээ. Багш нар эхлээд аль ангиас, хэдэн хүүхэд ямар төрлийн утас хэрэглэж байгаа талаар судалгаа явуулсан гэнэ.

Мэдээж дунд болон ахлах ангийн сурагчид нийтээрээ ухаалаг утсыг өдөр тутамдаа хэрэглэж заншсан. Түүнчлэн бага сургуулийн нэгдүгээр ангийнхны зарим нь өөрийнхөө алгыг гурваас, тав нийлүүлсэн том хэмжээтэй “Galaxy Note”, “I phone” зэрэг утсыг өдөр тутамдаа хэрэглэж байсан нь тодорхой болов.

Сургуулийн нийт сурагчдын 80 хувь нь ухаалаг утас хэрэглэдэг. Богино хугацаанд хэрхэн өдөр тутмын хэрэглээ нь болчихсон ухаалаг утаснаас салгах вэ гэдэг асуултын тэмдэг багш, ажилтнуудын дунд бий болов. Хариулт тун энгийн. Сургуульд дүрэм гаргах бөгөөд эцэг, эхчүүдтэй хамтран ажиллана.

АЛХАМ ХОЁР

Гүйцэтгэх захирал П.Наранбаяр, нийгмийн ажилтнууддаа ухаалаг утас сургууль дээр хэрэглэж болохгүй талаар журам гаргах даалгавар өгчээ. Нийгмийн ажилтнууд нэг өдрийн дотор дараах журмыг гаргав.

“Энэхүү журмын зорилго нь тус сургуулийн хүрээнд гар утасны, сөрөг нөлөө, эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гар утасны зохистой хэрэглээг хэвшүүлэхэд оршино” хэмээн эхлэх сургуулийн журам эхлэнэ. Журам нь сурагч, эцэг эх, багшийн үүрэг гэдэг чухал хэсгүүдтэй. Сурагч сургууль дээр ухаалаг утас авчирахгүй. Авчирсан тохиолдолд нийгмийн ажилтан хурааж авна.

Тэгээд эцэг эхээ дагуулж ирээд утсаа буцаан авах боломжтой. Эцэг эхчүүд сургуулийн эл журмыг хүндэтгэж хүүхдүүддээ товчлууртай утас хэрэглүүлэх нь тэдний үүрэг. Багш нар хяналт шаардлага тавьж, утасны хор уршигийн талаар хүүхдүүддээ мэдээлэл өгнө.

АЛХАМ ГУРАВ

Хэрэгжүүлж эхлэхийн өмнө эцэг, эхчүүдийн оролцоо зайлшгүй чухал байв. Тиймээс тэдэнд хандан санал асуулга явуулсан байна. “Манай сургууль ухаалаг утас хэрэглэхгүй болохыг та хүлээн зөвшөөрч байна уу” гэдэг санал асуулгыг ангийн эцэг эхчүүдийн дунд явуулжээ. Үр дүнд эцэг, эхчүүдийн 90-с дээш хувь нь ухаалаг утас хэрэглэхгүй байхыг зөвшөөрч байна гэдэг санал ирсэн аж.

Ингээд нийгмийн ажилтнуудын бэлдсэн сургуулийн журмыг ар гэрийхэн нь болон сурагчдад танилцуулснаар “Шинэ Монгол” бүрэн дунд сургуулийн бага дунд болон aравдугаар ангийн сурагчид ухаалаг утаснаас бүрэн татгалзаж эхэлжээ.

ЯГ ОДОО

Тэгвэл байдал одоо ямар байна вэ? Тус сургуулийн бага ангиас эхлээд ахлах ангийн сурагчидтай уулзав. Ингэхдээ тэднээс гар утас хэрэглэж буй эсэхийг нь асуугаад, ухаалаг утасны талаарх үзэл бодлыг нь ч сонирхсон юм. Бага сургуулийн 1-1 гэдэг ангируу орлоо.

Арваад хүүхдийг тойруулан зогсоож байгаад хэд хэдэн асуулт асуув.

Би: Гар утастай болохыг хүсэж байна уу?
Сурагчид: Хүсэж байна! (Талаас дээш хувь нь ингэж хариулав)

Би: Яагаад?
Сурагчид: Аав, ээж, ах эгч нь хэрэглэдэг болохоор

Би: Ямар утастай болмоор байна?
Сурагчид: “Galaxy S6”, “I phone 6”

Би: Чухам юунд гар утсаа ашиглах вэ?
Сурагчид: Мэдэхгүй (зарим нь тоглоом тоглоно гэцгээв)

Бага насны хүүхдүүд аливааг дүгнэхдээ ойр дотнын хүмүүсээ дууриадгийн нэг нотолгоо энэ. Харин дунд сургуулийн хүүхдүүдээс ухаалаг утас хэрэгтэй юу гэтэл “Xэрэггүй гэж бодож байна. Ухаалаг утас нь эрүүл мэндэд муу нөлөөтэй” гэж хариулцгаав.

Ийн хариулж буй нь багш, эцэг эхчүүд хүчтэй ухуулга хийснээс болсон нь илт. Гар утастай болмоор байна уу хэмээн асуувал “Сургуулиас хориглосон учраас хүссэн ч биелэхгүй” гэцгээв. Өсвөр насны хүүхдүүд яг л зуурсан гурил шиг.

Яаж нухна, яг тийм гурил элдэх шат дамжлагаар орж ирнэ. Энэ үедээ ямар ч хамаагүй мэдээллээр бөмбөгдүүлж орхивол цаашид зөв хүн болж төлөвшихөд нь аюул нүүрлэнэ гэсэн үг.

Тэгвэл тэд анхаарлаа сургалт хүмүүжлийн ажилдаа төвлөрүүлж, эрүүл, тайван орчныг сургууль дээрээ бүрдүүлэхийн тэмцэж байгаагийн нэг жишээ энэ юм. Энд багш нар биш сурагчид, эцэг эхчүүд өөрсдийнхөө төлөө тэмцэж байна гэвэл илүү зохино.

Ахлах сургуулийн 11 болон 12 дугаар ангийн сурагчдыг ухаалаг гар утас хэрэглэхийг нь зөвшөөрсөн. Учир нь хариуцлагаа тодорхой хэмжээнд хүлээж, шийдвэрээ өөрсдөө гаргах чадвартай хэмээн үзсэнийх. Гэхдээ сурагчидтай уулзвал тэд утсандаа нэг их ач холбогдол өгөхгүй байгаа нь илт.

Даалгавар, төгсөлтийн шалгалт, гадаадын сургуульд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах мөрөөдөл гээд л утсаа оролдож, нийгмийн сүлжээгээр хэсэх цаг хомс. Утсаа ханз толидож, гадаад хэлнээс үг орчуулахдаа л их ашиглаж байна.

Шалгалт дөхөөд нийгмийн сүлжээнүүдээ хаачихсан хэмээн ярих ахлах ангийн сурагчидтай олон таарлаа. Багш нарын хэлснээр ахлах ангийн сурагчид аажмаар өөрсдийн гэсэн үзэл бодолтой, бусдыг шууд даган дууриахаас зайлсхийж буй нь энэ явдлаас харагдсан.

БЭРХШЭЭЛ

Мэдээж бүх зүйл төгс үр дүн болоод биеллийг авчирдаггүй. Төгс хэрэгжихийн тулд цаг хугацаа, хичээл зүтгэл хэрэгтэй. Ахлах болон дунд сургуулийн сурагчдын дунд ухаалаг утсаа нууцаар авчираад багш нарын хараанд өртөх тохиолдол одоо ч мэр сэр гарсаар. Үүнийг нийгмийн ажилтны шүүгээнд буй хэдэн ширхэг утаснаас харж болно.

Утас бүрийн дээр сурагчийн анги, нэрийг бичсэн байв. Ингэж утсаа хураалгасан сурагчийн нэг бол аравдугаар ангийн сурагч Б.Төгөлдөр. Түүнээс утсаа яаж авах гэж байгаа талаар асуувал “Ээж, аавынхаа аль нэгийг дагуулж ирээд авдаг байх даа” хэмээн хариулав.

Яагаад сургуулийн дүрмээ баримтлаагүй талаар сонирхвол зайлшгүй утас хэрэгтэй болж гэртээ байсан ухаалаг утсаа сургууль дээр барьж ирэхээс өөр сонголт байгаагүй гэнэ. Магадгүй Б.Төгөлдөр л ганцхан багш нарын хараанд өртсөн байж мэднэ. Багш нарын нүдийг хариулж хэдэн ч хүүхэд ухаалаг утсыг сургуулийн аль нэг буланд хэрэглэж байж мэдэх юм.

Гэхдээ тус сургуулийн хувьд үр дүн муугүй гэдгийг сургуулийн нийт сурагчдын утсанд хандах хандлага, бодит байдлаас харагдана. Хаана ч очсон чи бол мэдээлэл технологийн эрин үеийнх гэх хүчтэй ухуулга хийх өнөө үе. Ийм эрин үед тус сургуулийн сурагч, багш, эцэг эхчүүд өөрсдөдөө чөлөө өгөхөөр, амьд харилцааг мартахгүй байхаар тэмцэж буй нь л энэ юм.

Энэ явдлаас одоо дунд сургуульд сурч буй дүүдээ онцгой анхаарал тавих хэрэгтэйг ойлгов. Тэдний хэрэглээ ар гэрийнхнийх нь сонголтоос шууд хамаатай. Тиймээс хүүхдүүддээ ухаалаг утсыг эрт хэрэглүүлэх, авч өгөх шаардлагагүй юм байна. Ухаалаг утасны эрт хэрэглээг бууруулахын тулд сургуулийн зүгээс журам гаргаж, эцэг эхчүүд тэр дүрмийг нь чандлан дагахад л болно. Хүүхдүүд биш эцэг, эхчүүдэд л их учир байжээ.

Г.Чимэдлхам

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан