Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадам эхэллээ. Монгол орны дөрвөн зүг найман зовхист баярын цуурай хадаж, монгол түмэн дэнж хотойтол наадаж байна.
“GoGo news” агентлаг энэ жилийн баяр наадмыг уран бүтээлийн ургац арвин, амжилт дүүрэн угтлаа. GoGo.mn сайт өдөрт 200 мянган хэрэглэгчийн хандалттай, Монголын хамгийн хүртээмжтэй сайт боллоо.
Бодит байдалд нийцсэн мэдээлэл авах, түгээх хүний язгуур эрхийг дээдэлж ажиллах, хэвлэл мэдээллийн байгууллагын үндсэн зарчим болох сэтгүүлчийн ёс зүйн зарчим, мэргэжлийн хэм хэмжээг тунхагласан анхны вэб сайт боллоо. Манай хамт олон мэдээллийг түргэн шуурхай, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэн хүргэж, цахим сэтгүүл зүйн салбарт түүчээ болон ажиллаж байна.
Үндэсний их баяр наадмаар уншигч Та бүхний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн эрийн гурван наадам, баяр наадмын эргэн тойрны мэдээллийг уламжлал ёсоороо гурван өдрийн турш шууд тасралтгүй хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.
Та бүхэн дэлхийд ганцхан Монгол наадамдаа дэнж хотойтол САЙХАН НААДААРАЙ!