Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2014 оны жилийн эцэст манай улсын мал сүргийн нийт дүн 51.9 сая толгойд хүрч, 2013 оныхоос 15.1 хувь буюу 6.8 саяар өслөө.
Урьдчилсан дүнгээр:
- адуун сүргийн тоо толгой 2.9 сая,
- үхэр 3.4 сая,
- тэмээ 349.3 мянга,
- хонь 23.2 сая,
- ямаа 22.0 саяд хүрчээ.
2013 оныхоос адуу 375.9 мянга, үхэр 503.3 мянга, тэмээ 27.8 мянга, хонь 3.1 сая, ямаа 2.8 сая толгойгоор өсчээ.
Хамгийн олон малтай аймгаар 4 сая 292 мянга 768 мал тоолуулсан Архангай тэргүүллээ.
Хамгийн олон мал тоолуулсан сумаар 420 мянга 445 толгой малтайгаар Архангай аймгийн Эрдэнэмандал сум тодорлоо.
Хамгийн олон мал тоолуулсан багаар Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант баг 139 мянга 279 толгой малаар тэргүүлжээ.
2014 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.