Өнгөрсөн амралтын өдрүүдэд Испаний Ла Лигийн 32-р тойргийн тоглолтууд явагдсан бөгөөд энэ тойрогт учраа таарсан Реал Мадрид болон Малага багуудын тоглолтод талбайн эзэд 3:1 харьцаатай хожсон боловч, тоглолтын 60 дахь минутад Мадридын багийн хагас хамгаалагч Лука Модрич баруун хөлийн өвдөгний холбоос шөрмөсөө гэмтээн талбайг орхисон юм.
Эмч нарийн үзлэгээр Хорват залуу зургаан долоо хоногийн турш талбайд гарах боломжгүй болсон бөгөөд түүний хувьд энэ улирал бараг л дуусч байна. Модричийн хувьд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард авсан хүнд бэртлээсээ эргэн ирээд удаагүй байсан боловч ийнхүү дахин гэмтэл авлаа.
Түүнчлэн Ням гарагийн үдэш болсон тоглолтод “Los Blanocs”-оос мөн багийн гол тоглогчдийн нэг Гарет Бейл булчингийн гэмтлийн улмаас тоглолт эхлээд удаагүй байхад талбайг орхисон юм. Уэльс залуу өнөөдөр эмч нарийн үзлэгээр орох бөгөөд Лхагва гарагт болох Аваргуудын лигийн шөвгийн наймын, Атлетико Мадридтай хийх хариу тоглолтод оролцох эсэх нь тодорхой болох юм.